НҮБ-д уригдсан “BTS” хамтлагт дипломат пасспорт олгожээ

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

НҮБ-д уригдсан “BTS” хамтлагт дипломат пасспорт олгожээ

НҮБ-д уригдсан “BTS” хамтлагт дипломат пасспорт олгожээ

К-попын алдартай “BTS” хамтлаг НҮБ-ын хуралд уригдсан учир тэдэнд дипломат пасспорт олгожээ. Тус хамтлаг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх юм.

“BTS” хамтлаг “Өөрийг хайрла” кампанит ажлын хүрээнд цар тахлын хүнд цаг үед хүмүүсийг хэрхэн сэтгэл зүйн болон бусад хүндрэл бэрхшээлээ даван туулах, өөрийгөө хэрхэн хайрлах талаар эерэг мессежийг дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчдэдээ өгч буй нь олны сайшаал хүртсэн юм.

Үүгээр ч зогсохгүй “BTS” хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Ерөнхийлөгч Мун Жэ Ин тус хамтлагийг соёлын тусгай элчээр тодруулсан. "BTS” хамтлагийн "Dynamite" сингл нь “Billboard”-ийн “Hot 100” жагсаалтад орсон амжилтыг үзүүлсэн.

Хамтлагийн гишүүд дипломат пасспорттой болсноор нисэх буудлаар шалгалтгүй нэвтрэх гэх мэт тусгай эрхийг эдэлнэ. “BTS” хамтлаг өмнө нь 2018 онд НҮБ-ын хуралд англи хэлээр өөрийгөө хөгжүүлэх талаар илтгэл тавьж байсан.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж