Хятадын төлөөлөгчидтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хятадын төлөөлөгчидтэй уулзжээ

Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын сайд Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-ны өдөр монголд айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд хятадын Гадаад Харилцааны Газрын хэлтсийн дарга Зю Лидун, дэд дарга Юань Жибин, Гадаад яамын тасгийн дэд дарга Ху Ваньжунь, Худалдааны яамны тасгийн дэд дарга Ван Боён, БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ли Жяньжунь зэрэг албаны хүмүүс багтсан бөгөөд  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар тэргүүтэй албаны хүмүүс зочдыг Тэрэлж жуулчны баазад хүлээн авч нөхөрсөг уулзалт зохион байгууллаа. БНХАУ-ын Гадаад Харилцааны газрын дарга Ван Жаруй тэргүүтэй албаны зочид төлөөлөгчид МАХН-ын удирдлагуудтай үдийн зоог барьж ,байгалийн үзэсгэлэнт цогцолбор газраар мориор аялан Монгол орны үзэсгэлэнт газруудтай танилцсан юм. Засгийн газрын урилгаар энэ сарын 15-аас 17-ны өдрийг хүртэл  монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа БНХАУ-ын Гадаад Яамны Газрын сайд Ван Жаруй тэргүүтэй зочид төлөөлөгчдийг өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга М.Энхболд, ЗГХЭГ-ийн дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Гадаад Харилцааны Сайд Г.Занданшатар нар хүлээн авч уулзах юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж