Засгийн газрын өнөөдөр /2021.09.15/ Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгснийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Ерөнхий сайдын дэргэдэх Авлигын эсрэг ажлын хэсгийн ажлын хүрээнд газартай холбоотой, Ц.Ганхүүтэй холбоотой маргаан, зөвшөөрөл олголттой холбоотой маш их гомдол ирсэн байна. Газартай холбоотой маргаан их гарах болсон нь ч түүнийг чөлөөлөх шалтгаан болжээ.
Сануулахад, АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж, шалгаж байгаа талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан юм.
Холбоотой мэдээ