Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилов

Нэмэлт: Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн томилгоог хийжээ. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн бол Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Оюунбилэгийг томиллоо.

ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын өнөөдөр /2021.09.15/-ийн ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал болон 2022 оны улсын төсвийн төсөл, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг хэлэлцэж буй аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд өнгөрсөн Даваа гаригт болсон. Уг зөвлөлдөх уулзалтын үеэр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамтарч ажиллах, Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг байгуулах асуудлыг хөндсөн. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах ажлын хэсэг байгуулах чиглэлийг өгсөн байна.  Засгийн газрын хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар мэдээллийг 14:00 цагт өгөх юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж