ЭМЯ: 2737 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 2737 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барав

ЭМЯ: 2737 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барав

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит /2021.9.15/ тоон мэдээллийг хүргэж байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 2737 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Тэдгээрийн 1645 нь Улаанбаатар, 1092 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн тухайд 21-40 насны нэг, 41-60 насны дөрөв, 61-80 насны гурав, 80-аас дээш насны хоёр хүн Covid-19-өөр хүндэрч өөд болжээ.

Өнгөрсөн хоногт 5680 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,

  • Хөнгөн 12887
  • Хүндэвтэр 5908
  • Хүнд 1758
  • Нэн хүнд 314 хүн эмчлүүлж байна.

Монгол Улс хоногийн дата мэдээг олон улсын стандартын дагуу боловсруулж хүргэж байхаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн юм. Ингэснээр түргэвчилсэн оношлуурын хариу нь эерэг гарсан иргэдийн сорьц баталгаажиж байж хоногийн тоон мэдээнд нэгтгэгдэнэ. Дээрх дата мэдээлэл нь зөвхөн баталгаажсан сорьцын эерэг гарсан тохиолдол.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж