Ньюс хөтөч: Хотын даргад албан шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.09.15-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хотын даргад албан шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Хотын даргад албан шаардлага хүргүүлнэ

Ньюс агентлаг 2021 оны есдүгээр сарын 15-ны Лхагва гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэе.

10:00 цагт

  • МҮИС-ийн төв байрны таван давхарт БНСУ-ийн Чусон их сургууль болон Монголын Үндэсний их сургууль хамтран Монголд анх удаа олон улсын стандартыг хангасан сувилахуйн чиглэлээр үндэсний хэмжээнд ашиглагдах 13 төрлийн номын нээлт болно. Утас 89111317
  • "Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, Гавьяат жүжигчин Т.Ариунаа нар УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийнэ. Харилцах утас: 89810249

11.00 цагт

  • Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоо “ОСНАА-орхигдуулж болохгүй салбар” акцыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулна. Акцын үеэр албан шаардлагыг БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Б.Батбаясгалан, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарт хүргүүлнэ.

14:00 цагт

  • Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлттэй үйл ажиллагаа Монгол Улсын их сургуулийн төв байранд болно.

18:00 цагт

  • Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Бид энэ жил Үдшийн музей-2021 үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 15, 16-ны өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж