Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил! | News.MN

Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил!

Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил!

Хөндөх сэдэв: Хулхи ажил олгогчдоос болгоомжил!

Хөдөлмөрийн зах зээлд 20-30 мянган ажлын байр эзэнгүй гэх судалгаа бий. Энэ онд гэхэд ажилгүйдэл 18.5 мянгаар өсчээ. Нөгөө талдаа ажиллах хүчин ховордсон нь хөдөлмөрийн зах зээлд томоохон асуудал болж хувирсан.

Ажил олгогчдын зүгээс ажиллах хүчин шаардлага хангадаггүй мөн цалингаа голдог, тогтвор суурьшилтай ажилладаггүй гэх гомдол тавьдаг. Гэхдээ энэ тэдний өөрсдийнх нь харилцаа хандлага, үнэлэмжтэй холбоотой болохыг ажилчид шүүмжилдэг.

Ажил олгогчид өндөр цалинтай нээлттэй ажлын байр зарладаг ч тогтвор суурьшилтай ажиллах хүн олддоггүй нь  тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлдэггүйтэй холбоотой. Мөн цалингаа өгөхгүй мурих, амалсан цалингаа өгөхгүй удаах, нийгмийн даатгалыг төлөхгүй орхих зэргээс болоод ажилчид "зугатах"-ад хүрдэг аж.  Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 45 мянга гаруй ажил олгогч бий. 2019 онд гэхэд 21 мянган  аж ахуйн нэгж 120,3 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртэй байжээ.  Үүний ард 160 гаруй мянган даатгуулагчийн эрх ашиг хөндөгдөж байна.

Мөн ажилчдаа капитал гэж хардаггүй боол мэт үзэж бага цалингаар илүү цаг ажиллуулна. Энэ мэтчилэн ашиг харсан нэг хэсэг нь залилангийн шинжтэй болсон нь бусдадаа ч нөлөөлж байна. "Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино" гэдгийн үлгэрээр хариуцлагагүй ажил олгогч нэртэй залилагчдын балгаар бусдадаа тээг болж ажиллах хүчнийг “үргээдэг”.

Тухайлбал, дөнгөж 16 настай охин “Аав, ээжээрээ тэжээлгэхгүй, биеэ дааж сурахаар ажил хийж суръя гэж бодсон. Сэтгэлээсээ хичээж ажилласан ч дахиж ажиллах хүсэл, урам зориггүй боллоо. Ажиллах хугацаанд гэрээ байгуулаагүй өөртөө бас хөдөлмөр шулагсдад гомдож л байна. Өмнө нь ажиллаж байсан хоёр хүний цалинг өгөөгүй. Мөн одоо ажиллаж буй хүнийхээ цалинг өгөхгүй л байхдаа. Тэр хүн нь ядаж хараасай” хэмээн гомдсон, урам нь хугарч бас сэрэмжлүүлэх үүднээс олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Түүний хувьд хоёр сар /2021.06.22-08.22/айлд байрлаж хүүхэд асрагчаар ажилласан ч "эзэд" нь цалинг нь өгөлгүй буцаажээ. Түүнтэй адил олон шалтгаан, үл ойлголцоос болж залуус ажлаас  халширч, ашиг харсан нь ажлын байрыг залилан болгоод удлаа. Өнөөдөр хөдөлмөрийн насны 18-39 насныхан ажилгүй байгаа нь үүнтэй холбоотой. Тэд ажиллах дургүй, залхуу, ур чадвар, мэдлэггүйдээ бус баталгаагүй ажлын байр, найдваргүй цалингаас гэртээ байхыг илүү  үзэх болсон  учраас тэр биз.

 Статистик харахад ажилгүйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 24.8 хувь нь техникийн болон мэргэжлийн, 23.2 хувь нь бүрэн дунд, 28.7 хувь нь бакалавр, 7.5 хувь нь суурь, 1.4 хувь нь бага, 6.4 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 4.2 хувь нь дипломын дээд, 0.7 хувь магистр түүнээс дээш боловсролын түвшинтэй байна.  Энэ бол зөвхөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн мэдээлэл. Үүний цаана  бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоог хэлэхэд хэцүү.

Өнөөгийн нийгэмд ядуурлын гол шалтгаан болсон ажилгүйдэлд хөдөлмөрийн насныхан жин дарж, ажиллах хүчний хомсдолд орж байгаад ажил олгогч нар хандлагаа өөрчлөх цаг нь болсныг харуулж буй. Цөөн хүний эрх ашгаас үүдэн бусад нь хохирох ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 139.5.216.100

hotod ajil hiih huselgui orkuud nemegdsen, nutagtaa nuts

Avatar

mgl 2021-09-15 202.126.89.25

Olon zuild zohitsullalt alga, zugeer uursduu med geed hayachihsan. Kapitalism geheer zohitsuulalt gej baihgui geed bodchihson bololtoi. Huuli durem juram bailaa gehed heregjilt gej baihgui baina.

Avatar

Зочин 2021-09-15 195.206.105.217

========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-15 43.242.242.82

7 star residence gsen surjin nertei Sipoko kompani munguu ug, dan hulhiddag. Mongol banknii purevdorjiin huuhed hangalk gegch luivarchin munguu ug. lhagvadorj gegch peediisen n**** munguu ug…

Avatar

Зочин 2021-09-15 202.126.89.25

ажлын зараар ярьж б.гаа хүмүүс ихэнх нь цалин хэдэв л гэж асуудаг. Тэд өөрсдийгөө би ажиллд ямар билээ,хир чадвар ёс зүйтэй,юманд сэтгэлээсээ хандаж чаддаг билээ г.м наад захын дүгнэлт өөр дээрээ хийх чадваргүй,Шууд л өндөр цалин авахыг хүсдэг дээр нь хүний юмаар тоглож халтар хултар юм сурсан болоод ажлаа хаячихаад л гараад алга болно.Төр засгаас өөгшүүлээд л.. Боломжийн ажиллах хүчээ гадаадад экспортлоод л.. 30 хэдэн оны хэлмэгдүүлэлтээр аль ген сайтай ухаантайгуудаа алчихсан. Одоо болохоор аль гайгүйхэн ажиллах хүчээ экспортолсоор монгол улс чинь сөнөлөө эзгүйрлээ.Юм хийж байгаа баялаг бүтээгч нараа ад үзэж татвар,тайлан,мэргэжлийн хяналт,шалгалт,толгой эргэм олон зөвшөөрөл гм чөдөр тушаа байнга тавина. Арай ухаантай дарга олддоггүй юм бх даа

Avatar

Зочин 2021-09-15 202.9.47.16

h*** muu atsaa. Hun ehleed tsalingaa medej bj ajild ordiin bgazde. Ehleed tsalin asuudag gej shaajiin. Tsalingaa medehgui bj yu gej ajild ordiin.

Avatar

Үйлдвэрлэгч 2021-09-15 202.126.89.16

Юу хийх вэ гэж асуухаасаа өмнө цалин хэд вэ гэвэл тэр хүн өөрийгөө хэн бэ гэдгээ харуулчихна. Иймэрхүү хүмүүс байдаг аа, одоо тэгээд яахав, тэнэг гээд буудалтай биш.

Avatar

bat 2021-09-15 202.126.88.235

Цалингаа асууж байж л очно шүү дээ.
Эндээ ажиллаад болоод байвал хэн гадагшаа явахыг бодох вэ.

Avatar

а 2021-09-15 103.212.118.215

компаниуд хүний цалин өгдөггүй байж бас ажил хийхгүй халамжаар тэжээлгэлээ гээд донгодно. Өөрсдөө хулхиддаг болохоор хэн үнэгүй ажиллах сонирхол байх вэ дээ.Яг үнэндээ хүүхдийнхээ мөнгөөр амьдаря байгаа шүү. Олон газар муриулсан даа.

Avatar

bat 2021-09-15 202.126.88.235

Ажилтныг хамгаалдаг нэг ч газар байхгүй.
Шүүхэд хандахад 2 жил 3 шүүх дамнуулж явуулаад эцэстээ хохирдог.
Ажилд орно гэдэг аз сориноо л гэсэн үг.
Ажилд ороход баахан цаасны хуудас бүр дээр гарын үсэг зуруулсан мөртлөө тэр компанийн талаар юу ч мэдэж чаддаггүй.
Оньсого л таадаг

Avatar

bat 2021-09-15 202.126.88.235

Зараар ажилд орж огт болохгүй шүү.
Ялангуяа барилын ажил хийгээд цалин огт авахгүй шүү.Ажил дууслаа.Алга болчихдог

Avatar

Ажил олгогч 2021-09-15 202.126.89.154

Бас яг тийм биш хэрэв үнэхээр мундаг сэтгэл гаргаж ажилдаг ажилсаг хичээнгүй хэнийг ч болов өндөр цалин ажлын байр хөөхгүй шүү дээ. Гол нь энэ цалин өгөөгүй гэх нөхдүүд ямар нэгэн байдлаар алдаа гаргадаг шүү . Хулгай хийх ч юм уу хариуцлага ч юм уу эсхүл . Ажил хийх гэж буй хүмүүс маань хандлага өөрчлөвөл хүссэн ч эс хүссэнч ажил олгогч гуйдаг л юм аа. Цалин бол бүр ярилтгүй. Сайн хүнд сайн цалинг өгнө шүү дээ

Avatar

Зочин 2021-09-15 180.149.93.98

ш****г гар вэ чи. Чи ер нь ажил хийж үзсэн үү? эсвэл б**с долоогч, цүнх баригч уу. Туршилтаар гэж ажиллуулсаар байгаад 12 давхар байр үнэгүй бариулсан газар байна

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-09-15 202.9.46.207

ӨНӨӨДӨР ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМ ХИЙХ ЦАГ НЬ ИРЧЭЭЭД БАЙГАА ГЭЖ ОЛОН УДАА БИЧИЖ БАЙНАДАА ХУУЧИН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ КОМИСС ЦАЛИН ХӨЛСНИЙ ХОРООНЫ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ АГЕНТЛАГ ХОРОО БАЙГУУЛАХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСАГ НЬ ГОЛДРИЛГҮЙ ГОЛ УРСААД АЛАГ БОЛООД БАЙНА МӨН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ХУУЛЬ БАТЛАХ ШААРДАЛАГТАЙ БАЙГАА АЖЛИЫН БАЙРНЫ ТАЛААР ТУСДАА ХУУЛВ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХ БҮХ ЮМНЫ ҮНИЙГ 100 НЭМЖ ЦАЛИНГ 300 ХУВЬ НЭМСЭНЭЭР АЖИТАЙ НЬ САЙХАН АМЬДАРАХ АЖИЛГҮЙ НЬ ҮХДЭГ БОЛГОХ ЁСТОЙ

Avatar

zochin 2021-09-15 203.117.70.254

yostoi zuw yum bichsen bnshuuu

Avatar

иргэн 2021-09-15 192.82.73.237

Ажлын байр гэж индүүрэх хэрэггүй ээ. Монголд үнэндээ хүний хүсэл мөрөөдөл гэж ярихаа больё, хэрэгцээ, шаардлага хангах ажлын байр гарын таван хуруунд багтах цөөн, байхгүй гэж хэлэхэд болохоор шүү дээ. Дээр нь Хөдөлмөрийн хууль тогтоомж гэж хэрэгждэггүй цаг үеэсэ хоцорсон хуультай. Энэ хуулийн хэрэгжилтийн хойноос явдаг байгууллага хүн гэж байдаггүй үүнийгээ дагааж хөдөлмөрийн мөлжлөг бүх шатанд байдаг ийм байхад ажил голдог гэж яриа гаргадаг нь улс төржсөн нэг талын яриа шүү.

Avatar

Зочин 2021-09-15 180.149.93.98

барилгынхан бол ажиллуулж ажиллуулчаад цалингаа авах гэхээр зодчихдог болсон гэсэн

Avatar

Зочин 2021-09-15 180.149.93.98

CU Хонхор дахь хоолны үйлдвэртээ 18 хоног цаг наргүй ажиллуулаад 15 хоногийн цалин өгөөд 3 хоногийн цалин өгөөгүй. Ингэхэд тэр үйлдвэр нь цэвэрлэгч ч байхгүй болохоор ажиллаж байгаа хүмүүс нь хог цэвэрлэсэн гараараа хоол хийдэг гэсэн шүү. Хужирт рашаан 17 хоног түгээгчээр ажиллуулаад 170К төгрөгийн цалин өгсөн. Энэ бол зөвхөн миний ойр орчмын хүмүүс сүүлийн 1 сарын хугацаанд ажил олгогч нарт залилуулсан тохиолдол. Ийм ажил олгогчид байхад ажил хийх хүн байх уу

Avatar

Зочин 2021-09-15 103.143.41.2

Бодит байдал дээр ажил олгогчид ч бас хандлагаа өөрчлөх цаг нь болсон. Наад зах нь тогтмол цалин, нийгмийн даатгал төлөх. Ийм шалгуур хангаагүй, татвараас зайлсхийдэг албан байгууллага олон бий.

Мөн ажилчдаа капитал гэж хардаггүй боол мэт үзэж бага цалингаар илүү цаг ажиллуулна. Энэ мэтчилэн ашиг харсан нэг хэсэг нь залилангийн шинжтэй болсон нь бусдадаа ч нөлөөлж байна.

Ер нь иймэрхүү ажил олгогчдийг соён гэгээрүүлэх шаардлага манай нийгэмд тулгамдсан томоохон асуудлын нэг мөнөөс мөн шүү.

Avatar

Зочин 2021-09-15 192.82.68.51

Урамыг хугалхаар ууцыг нь хугал гэдэг дээ.Маш олон залуусыг муу хүмүүс боломжийн гэх бага цалингаар ажилд авдаг. Тэгээд чи манай компанид өсөж дэвжинэ цалин чинь чамаас шалтгаалаад шууд нэмэгднэ гээд ажилчинаа болгодог. Яг хэрэг дээрээ илүү цаг хамаагүй цаг наргүй ажиллуулж цаг үе ертөнцөөсөө тасарсан бас хоцорсон бүдүүлэг муйхар дарга нь хүчилэн шахаж ажиллуулчаад дараа нь цалинг нь өгөхгүй эсвэл байдгаар нь хасаж залуусын зүрхийг мохоож хүнд итгэх итгэлгүй болгодог.Тэгээд залуусыг залхүү гэнэ

Avatar

Зочин 2021-09-15 203.117.70.254

yoo haha bayarlalaa ene yag shuu kk

Avatar

Зочин 2021-09-15 66.181.189.55

ШУЛААЧ КОМПАНИУД ОЛОН БИЙ

Avatar

Зочин 2021-09-15 150.129.141.125

Ажиллаж чадаж байвал цалин боломжийн ажил зөндөө байна. Өдөрт нь цалинг чинь өгнө гээд ч ирэх хүн олдохгүй байгаа биз дээ, өдөртөө цалингаа аваад ч юм уу, хэд хоног гайгүй ажиллахад л цаашаа болно. Одоо чинь ажил олгогчид ажлаа яахав дээ ч гэсэн түвшинд хийчих ажилтныг хаа сайгүй хайгаад өлөн нүдлээд явж байна.

Avatar

Улаанбаатар бол Луйварчдын хот. 2021-09-15 192.82.68.51

Чамд тэр боломжийн цалинтай тэнгэрийн аз тохиож дээ. Миний хүргэн дүү тогооч. Ковидын улмаас ресторан нь 3 сар хаалгаа барихад ажилгүй болоод барилгын компанид өдрийн 50к-р гэрээсээ хол 3 сар байрлаж барилга барьсан. Харин 3 сарын дараа барилгын компани нь ид шидийн мэт алга болж дүү маань сохор зоосчгүй гэртээ харьсан. Тэр компани зөвхөн тэр залууг биш бүхэл бүтэн гэр бүлийн 6 хүнийг 3 сар яаж зовоосноо мэдэхгүй. Тэд маань маш өрөвдөлтөй байсан даа.

Avatar

Зочин 2021-09-15 202.55.188.36

Tsalingaa avch chadaagui bol ter humuus 3 sar barisan ajlaa niileed nuraachihgui yasiin, yu gej unegui ajil hiij ugsiin, hohi ni …

Avatar

Зочин 2021-09-15 66.181.184.231

Cham shig luivarchid ih bna daa. Hunii holsiig bododgui. Onoo margaash aa bodson luivarchid. Corona tusaad uheesei.

Avatar

Зочин 2021-09-15 202.126.89.154

Яг үнэн . Гэнэт баяжихыг хүсэгчтд их том л мөнгө ярьсан хүмүүс эхлээд ур чадвар хариуцлагатай байдал сэтгэл зүрхээ хүнд харуулах хэрэгтэй шүү дээ тэгээд ажил олгогчид юу гэж сайн хүний хөөж туугаад хулхидаад байв гэж. Ажлыг маш дутуу хуурч хийж байгаа нь ердөө энэ цалингаа аваагүй гэх хүмүүсийн алдаа. Алдаа гаргасан болоод ямар 1 н асуудал үүсч байгаа шүү дээ.сайн ажилтанд цалинг дутуу өгөх зүйл байхгүй шүү

Avatar

Зочин 2021-09-15 192.82.85.158

Medehgui bol duugui bai daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж