Германыг 16 жил удирдсан "Төмөр хатагтай"-н асар том орон зай | News.MN

Германыг 16 жил удирдсан "Төмөр хатагтай"-н асар том орон зай

Германыг 16 жил удирдсан "Төмөр хатагтай"-н асар том орон зай

Германыг 16 жил удирдсан "Төмөр хатагтай"-н асар том орон зай

ХБНГУ-ын төрийг бүтэн 16 жил жолоодсоны эцэст канцлер Ангела Меркел энэ сард болох сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа. Ийнхүү тэрбээр Германы түүхэнд өөрийн хүслээр суудлаасаа бууж буй хамгийн анхны удирдагч болж байна.

Хэрвээ шинэ засгийн газар байгуулах яриа хэлэлцээр энэ сарын 26-ныг хүртэл сунжирвал Меркел орчин цагийн Германы төрийг хамгийн удаан барьсан Гельмут Колиос ч олон жил удирдагчийн суудлыг хадгалсан түүхэн хүн болох аж.

Орчин үеийн залуус өөрөөс нь өөр удирдагч мэддэггүй болтол нь удаан хугацаанд төр барьсан түүнийг шүтэн бишрэгчид нь зөвхөн Германы төдийгүй эрх чөлөөт бүх дэлхийн удирдагч хэмээн өргөмжлөх нь ч бий. Олон улсад  Меркелийг хамгийн хүчирхэг эмэгтэй гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама түүнийг дэлхийн хамгийн чадварлаг удирдагчдын нэг хэмээн тодорхойлж байсан удаатай.

Гэвч Меркел өдгөө  маш том орон зайг олон улсын улс төрд үлдээгээд бууж байна. Зарим хүмүүс түүний даруухан, зөвшилцөлд голдуу тулгуурласан удирдах арга барилыг шагшин магтдаг ч Хятад, Орос тэргүүтэй түрэмгий орнуудын эсрэг хатуу чанга байр суурь, бодлого баримталж чаддаггүй хэмээн шүүмжилдэг хүмүүс ч бий.

Жишээлбэл, 2015 онд Меркел дайны хөлд нэрвэгдсэн Сирийн сая орчим дүрвэгчид эх орныхоо үүд хаалгыг нээн угтсан нь ард түмнийг олон талаар талцуулж байлаа. Түүний энэ арга барилаас болж үндсэрхэг үзэлтнүүдийн хөдөлгөөн эрчимжиж, парламентад хэт барууны үзэлтнүүд олширсон аж.

Мөн байгаль орчинд ээлтэй амлалтуудаараа “Цаг уурын канцлер” гэх хоч хүртэл зүүж байсан тэрбээр агаарыг хамгийн ихээр бохирдуулагч бор нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч Герман орныг тэр чигт нь хойч үедээ шилжүүлж буй явдлыг зарим шинжээчид буруушааж байна.

Хүйтэн дайны дараах хүнд хэцүү үеэс эхэлсэн Меркелийн улс төрийн замнал цаашид нөхөхөд хүнд асар том орон зайг үлдээж байгаа бөгөөд түүхчид түүний улс төрийн нөлөөлөл, хувь нэмрийн талаар олон жил марталгүй мэтгэлцсээр байх буй заа.

БЕРЛИНИЙ ХАНА

Баруун, зүүн Германыг тусгаарлаж байсан Берлиний хана 1989 онд нурснаар анх зүүн Германы коммунизмын номлогчийн охин Ангела Меркелд улс төрийн ертөнц нээгдэж байв. Тэрбээр 2019 онд Харвардын их сургуульд үг хэлэхдээ өдөр бүр шинжлэх ухааны хүрээлэнгээс харих замдаа ханаар дайрдаг байснаа дурссан юм. Тэгэхдээ “Берлиний хана миний боломжуудыг хааж байлаа. Хана жинхэнэ утгаараа замд минь саад болж байсан юм” хэмээжээ.

Тухайн үед 35 настай байсан тэрбээр үргэлжлүүлэн “Гэхдээ аз болж харанхуй хана байсан суурин дээр бидэнд гэнэт маш том хаалга нээгдсэн юм. Тэр бол бусдын ч, миний ч хувьд нээлттэй хаалгаар гарч, хорвоо ертөнцтэй танилцах боломж байлаа. Тэр үед би шинжлэх ухааны мэргэжлээ орхин улс төрд хөл тавьсан юм. Тэр бол миний амьдралын хамгийн их догдолсон ид шидийн мэт мөч байсан” гэжээ.

Берлиний хана нурсан нь Меркелд маш олон талаар нөлөөлж, түүнийг Германы, Европын улс төрд байр суурь олох, өрнө, дорныг холбоход түлхэц болжээ.

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ

Нэгэнт улс төрд хөл тавьсны дараа Меркел маш богино хугацаанд амжилтад хүрсэн юм. Тэрбээр анх уламжлалт, консерватив, эрчүүд давамгайлсан Христийн ардчилсан намд элсч, удалгүй 1990 онд намаа төлөөлөн Германы парламентад сонгогджээ. Канцлер асан Колийн үнэнч дэмжигч тэрбээр дараа жил нь эмэгтэйчүүд, залуусын сайдаар томилогдож, намын орлогч дарга болтлоо дэвшжээ. Улс төрийн замналаа дөнгөж эхлүүлж байсан тухайн үед Меркел “Колийн охин” хочтой байжээ.

Гэвч Меркел 1999 оны арванхоёрдугаар сард Колийг огцрохыг шаардаж ард түмний нүдийг орой дээр нь гаргаж байв. Тэгэхдээ Коль хандивын дуулианд орооцолдсоноор ард түмний итгэл үнэмшил, намын нэр хүндийг гутаасан хэмээн буруутгаж байлаа.

Тэрбээр “Нам урагш алхах аргаа олох хэрэгтэй. Нам цаашид хуучин дайны морь Гельмут Кольгүйгээр  улс төрийн өрсөлдөгч нартайгаа нүүр тулахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй” гэж бичиж байв.

Хожим нь Коль түүнийг өөрийнх нь эсрэг байр суурьтай болсон талаар “Би өөрийнхөө алуурчныг өөрөө бэлджээ. Би өөрийнхөө гараар могой барьсан байна” гэж ярьж байв.

ЖИЖИГ АЛХМУУД

Меркел 2005 онд маш бага саналын зөрүүгээр сонгуульд ялж, төрийн жолоог анх атгаж байв. Тухайн үед шүүмжлэгчид түүнийг суудалдаа тийм ч удаан тогтож чадахгүй гэлцэж байлаа. Харин Меркел канцлер болсныхоо дараа анх удаа үг хэлэхдээ “Олон хүн намайг нэг том алхахын оронд олон жижиг алхаж байна гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ тэр хүмүүст хандаж хэлэхэд, тийм ээ, бид олон жижиг алхах болно. Тэр нь ч зөв” хэмээн ярьж байлаа.

Түүнийг канцлер болоход цаг үе харьцангуй тогтвортой байсан ч удалгүй Европыг тэр аяар нь донсолгосон олон айхавтар үйл явдлууд ар араасаа өрнөсөн юм.

ЕВРО БҮСИЙН ХЯМРАЛ

Евро бүсийн өртэй холбоотой хямрал 2009 оны сүүлээс эхлэн шүдний өвчин болов. Тэр үед Меркел тивийнхээ нийтлэг валютыг аварч үлдэхийн тулд маш их хүчин чармайлт зарцуулсан. Тэрбээр “Евро сүйрвэл Европ дагаад сүйрнэ” хэмээх байр сууринд бат зогсож байв.

Тэр байр сууриа ч хамгаалахын тулд Меркел Европын бүсийг чангалж, умард Европын хэмнэлттэй байдлын нүүр царай болсон аж. Улмаар албан шахалтаар бүсээ чангалахад хүрсэн Грек зэрэг орнууд Меркелийг хамгийн ихээр үзэн ядаж байлаа. Тэр байтугай Грекийн сонин хэвлэлүүд түүнийг Гитлертэй адилтган бичиж, түүний айлчлал олон жилийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөж байв.

Гэхдээ үр дүнд нь Меркел Европ тивийг мөхлийн аюулаас аварч чадсан юм. Хожим тэрбээр канцлер байх хугацаандаа хүрсэн хамгийн том амжилт нь дээрх үйл явдал гэж дурссан удаатай.

ДҮРВЭГЧИД

Меркелийн улс төрийн замналыг тодорхойлсон бас нэгэн үйл явдал 2015 оноос эхтэй. Тухайн үед ялангуяа дайны хөлд сөхөрсөн Сири тэргүүтэй улсуудаас дүрвэгчид далай тэнгис гатлан байж Европт ирэх нь олширчээ.

Харин Меркел тэр оныхоо наймдугаар сард дүрвэгчдэд зориулсан хуаран байгуулан Герман орны үүд хаалгыг зовж зүдэрсэн хүмүүст нээж, ард түмэндээ “Wir Schaffen das(Бид үүнийг чадна аа)” хэмээн уриалж байлаа. Тухайн үед Барак Обама түүний хатан зоригийг биширч “Меркел энэ тал дээр түүхэнд бичигдэхүйц зөв байр суурьтай байна” хэмээн магтаж байлаа.

Гэхдээ Меркелийн дүрвэгчдэд ээлтэй энэ бодлого Европыг үзэл санааны хувьд хоёр хэсэг болгон талцуулж, хэт барууны үзэлтнүүдээс хатуу шүүмжлэл сонсож байлаа. Гэсэн ч шүүмжлэл нь хүртэл Меркелийн нэр хүндэд улам сайнаар нөлөөлсөн юм.

ТАХАЛ

Дэлхий дараагийнхаа том асуудалтай тулгарахад Меркел үнэн зөв харилцаа холбоо, ойлголцлын хэчнээн чухлыг үлгэрлэн харуулсан юм. Зарим орны удирдагч нар өөр өөрсдийнхөөрөө муйхарлан зүтгэж байхад Меркел эрдэмтпийнхээ үгийг анхааралтай сонссоор байлаа.

Цар тахлаас болж Германы уян хатан бус дутагдалтай байдал вакцин импортлоход саад болох гэх мэт тал дээр илчлэгдсэн боловч ихэнх германчууд Меркелийг цар тахлын эсрэг зөв, бодитой, үр дүнтэй тэмцсэн гэж хүлээн зөвшөөрдөг.

ӨРНӨ, ДОРНО

Меркелийн удирдсан 16 жилд дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн билээ. Вашингтон түүнийг улам хүчирхэгжиж буй Хятад, түрэмгий Оросын эсрэг хатуу чанга байр суурь, бодоготой байхыг шаардаж байв. Гэвч хүйтэн дайны гашууныг нүдээр үзэж өссөн хүүхдийнх хувьд Меркел дахиад нэг хүйтэн дайн болохоос сэргийлэхийн чухлыг хамгийн сайн мэдэж байлаа.

Тэр Хятадын хүний эрхийн зөрчил, Оросын худалдаа, эдийн засгийн асуудлаас аль болох зайлсхийж, заримдаа хөрш орнуудынхаа ярианд ч оролцохоос зайлсхийдэг болжээ.

ХАРИН ОДОО

Өдгөө 67 настай Меркел цаашид дахиж үлс төрийн албан тушаал горилохгүй гэдгээ илэрхийлж, “Би бичмээр, яримаар, ууланд авирмаар байгаа юм болов уу. Эсвэл гэртээ баймаар байна уу. Нэг бол дэлхийг тойрон аялмаар ч байгаа юм билүү” гэж энэ сард хэллээ.

Сэтгүүлч түүнээс улс төрийн замнал, эрин үеийнхээ талаар юу гэж боддогийг нь асуухад үргэлж хариулахаас татгалзаж, “Би түүхч хүн биш болохоор урдаа байгаа ажлаа л хийе” гэсэн шүү юм яриад өнгөрдөг байлаа.

Гэхдээ 2019 онд тэрбээр “50 жилийн дараа хүүхдүүд түүхийн номноос таны тухай юу гэж уншаасай гэж боддог вэ” гэх асуултанд “Меркел хичээсэн гэж л уншаасай” гэж хариулжээ.

Эх сурвалж: WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-15 202.126.88.45

Яахаараа төрд гарсан эмэгтэй бүр төмөр хатагтай байх ёстой гэж? Бид энэ нэршлийг маш буруу ойлгож хэвшсэнийг Баабар байнга тайлбарладаг. Маргарэт Тачер гэж нэгдсэн вант улсын ерөнхий сайд эдийн засгийг аврахын тулд бүх төрлийн халамж, тухайлан хүүхдийн тэтгэлгийг өгөхөөс татгалзсаныхаа төлөө ийм хоч буюу хүн биш төмрөөр хийсэн эмэгтэй, нэг ёсондоо хүний үнэргүй амьтан гэгдэх болжээ. Мэркэл бол ердөө чадварлаг менежер, лийдэр хүн шүү дээ.

Avatar

Зочин 2021-09-15 51.195.42.226

==== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

europe-oos 2021-09-15 178.190.186.126

Gaihaltai emegtei. Het baruunii uzej europed id delgerch, gadaaduudiig uzen yadah uzel shiruuch bga uyd german l gantsaara esreg zogssiimdaa. Uunii achaar europe irgenii daind hurchilgui unuug hursen

Avatar

zochin 2021-09-15 103.111.68.3

Лидер бол лидер л байдаг. Ийм хүн гарч байж л улс орон зөв замаар хөгждөг жамтай.

Avatar

Зочин 2021-09-15 103.10.23.163

Монголд ганц ийм төмөр хатагтай хэрэгтэй бна энэ унждаг юмтай баасан гүзээнүүд хэрэг алгаа

Avatar

Монгол 2021-09-15 77.185.171.251

Дэлхий дээр ганцхан Орчин цагт ганц Төмөр хатагтай байсан тэр эмэгтэй бол Английн Ерөнхий сайд байсан Маргерет Течер гэж эмэгтэй байлаа. Ангжела Меркел хэзээ ч Төмөр шиг байгаагүй. Тэр харин үнэхээр чадварлаг улс төрч ,гадаад дотоод бодлогыг зэрэг хослуулж удирдаж байсан тэргүүлэгч улс төрч үнэхээр мөн.

Avatar

Зочин 2021-09-15 202.9.47.16

Ter chin 20r zuunii avgai. Ene chin 21r zuunii tomor hatagtai

Avatar

mgl 2021-09-15 192.82.74.145

Germanii neg unet zuiltei baih yavdliig ugui hiisen gedeg yum bilee.

Avatar

Монголын ирээдүй 50 жилийн дараа их л олон улстөрчийг харааж үзэн ядаж амьдрана 2021-09-15 192.82.91.204

Гэхдээ 2019 онд тэрбээр “50 жилийн дараа хүүхдүүд түүхийн номноос таны тухай юу гэж уншаасай гэж боддог вэ” гэх асуултанд тэрбээр “Меркел хичээсэн гэж л уншаасай” гэж хариулжээ.

“Меркел хичээсэн гэж л уншаасай” гэж хариулжээ.

Монголын төрийг удирдаж ирсэн, байгаа нөхдүүд хар амиа бодож хууль бусаар баяжихыг л хичээдэг.

Avatar

Zochin 2021-09-15 183.182.122.42

Германыг х***а болгоод буулаа.Одоо буцаад хятад ч байрандаа очих биз.

Avatar

Зочин 2021-09-15 202.9.46.176

Za zailj uz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж