Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна | News.MN

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд барьж буй дүүргийн Соёлын ордон буюу Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралт, дэд бүтэц татах ажил 80 хувьтай үргэлжилж байна. Гурван давхар тус барилгын угсралтын ажил дуусаж, дотор цахилгааны монтаж, шаврын ажил, дээврийн хар цаас наах, шилэн гэгээвчний рам зангидах ажил гүйцэтгэгдэх шатандаа явж байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус Соёлын ордны барилга нь 850 хүний багтаамжтай. Засгийн газар энэ барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэсэн бөгөөд дотроо кино театр, арга хэмжээ зохион байгуулах танхим, гадна талбайд задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөжээ. Ингэснээр иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, урлаг, соёлын арга хэмжээ, уралдаан, тэмцээн зохион байгуулах боломж бүрдэх юм.

Хүүхэд, залуучуудын театрын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК 2019 онд гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

jujig 2021-09-14 202.9.46.75

ТӨРИЙН ӨМЧИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ГЭЖ ЗОРИУЛАЛТЫН САЙХАН БАРИЛГАТАЙ БАЙСНЫГ НЬ НЯМГАВАА ГЭЖ 1 ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРДААД ИДЧИХСЭН……. ГЭТЭЛ ТӨР ЗАСАГ НЬ ДАХИАД Л ТЕАТР БАРЬЖ БАЙДАГ ИЙМ УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙДАГ БОЛОВ УУ!!!!!

Avatar

Зочин 2021-09-14 103.9.90.100

ёстой сайхан ордон байна лээ. Залуучуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх барилга. Үйлдвэр, цахилгаан станц бариад яах юм, тэртэй тэргүй байхад. Хүмүүс ёстой тэнэг юмаа. Тэмээ гэхээр л ямаа гэдэг

Avatar

Зочин 2021-09-14 185.220.102.254

!!!!!!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-14 139.5.219.185

ХОШИН ШОГЧИД Л ЭЗЭГНЭНЭ БИЗ

Avatar

Зочин 2021-09-14 192.82.77.30

Ганц үйлдвэр цахилгаан станц барих сан даа

Avatar

Зочин 2021-09-14 66.181.189.10

Jijig jijig tsonhtoi shoron maygiin yum bna sh dee !!!

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.141

царай муутай барилга вэ? манайд ер нь олигтой архитектор байдаг юм уу? ичмээр ичмээр юмнууд барих юм аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж