БНХАУ Афганистанд тусламж илгээгээд эхэлжээ | News.MN

БНХАУ Афганистанд тусламж илгээгээд эхэлжээ

БНХАУ Афганистанд тусламж илгээгээд эхэлжээ

БНХАУ Афганистанд тусламж илгээгээд эхэлжээ

БНХАУ Талибанд эзлэгдсэн Афганистанд тусламж илгээж, АНУ-ын үлдээсэн эдийн засгийн хоосон орон зайг дүүргэж эхэлжээ.

Талибууд өнгөрсөн сарын 15-нд Кабул хотыг эзлэн авснаас хойш Жо Байден АНУ-ын банкуудад хадгалагдаж байсан Афганистаны нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан билээ. Түүнчлэн Нэгдсэн Вант улс, Герман тэргүүтэй барууны бусад орнууд төдийгүй Дэлхийн банк, НАТО ч гэсэн Афганистанд илгээдэг тусламжаа зогсоосон аж.

Улмаар Афганистаны энгийн иргэдэд тусламж ихээр дутагдах болсон талаар НҮБ өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Тэдний мэдээлснээр, Афганистанд очдог тусламжууд зогссоноос үүдэх хүмүүнлэгийн гамшгаас сэргийлж, хоосон зайг нөхөхөд дор хаяж 200 сая ам.доллар шаардлагатай юм.

Тэгтэл БНХАУ аль хэдийн 31 сая ам.доллартай дүйцэх хүнс, эм, цар тахлын эсрэг вакцин Афганистанд илгээжээ. Ингэснээр тэд наймдугаар сарын 15-наас хойш афганчуудад тусламж илгээсэн цор ганц улс болж байгаа юм.

БНХАУ ийнхүү тохиромжтой үеийг тааруулан боломжоо ашиглаж, Талибанд элэгсэг хандсанаар Афганистанд буй их наяд ам.долларын үнэ хүрэхүйц байгалийн баялагт нэг алхам ойртож байна гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Нөгөө талаас талибууд ч Хятадын хандлагыг эерэгээр хүлээн авч, тэднийг хамгийн чухал түншээ хэмээн тодорхойлж, хэзээ ч дайсагнахгүй гэдгээ амлаж буй.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-14 202.21.108.25

Афигнастанд Монголчууд хандив өгч тусалья Хонь өгье…

Avatar

Зочин 2021-09-14 192.82.70.93

Хэдэн хонь өгөх юм бэ тэгээд? Тоогоо нэгмөсөн хэлчихээч, хулчгар гэдэг нь.

Би тоогоо хэлье. Арван тарган хонь өгье.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.84.12

olsgolon yaduu mongolchudaa ehleed tusal

Avatar

Зочин 2021-09-14 202.179.25.222

Хятад сэтгэхүй гэж

Avatar

уншигч 2021-09-14 202.126.89.187

Энэ удаа тусламж,хөрөнгө оруулалт, зээл өгнө.Дараа нь хаана бооно.Ингээд гуйлгана. Нохойн замаар ч орлоо л доо

Avatar

Зочин 2021-09-14 185.220.101.134

!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-14 64.119.20.186

Хятад туйлын алсын хараатай байна. Талибууд төрийн эрхийг авсан ч, энгийн Афган иргэд зовж тарчилж үхэж үрэгдэж байгааг мэдэрч хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Дайны хор уршигт автсан энгийн иргэдэд нь тусламж үзүүлнэ гэдэг уран нүүдэл. Цаанаа Ойрхи Дорнод дахь төслүүд, Бүс ба Зам санаачлагын хүрээнд хэрэгжиж буй коридорио хамгаалах, барьцаа улам лавшруулах, улмаар стратегийн цэг болох Афганд эдийн засгийн ашиг сонирхлоо шингээх гэсэн урт хугацааны ашиг сонирхол нь явж байна.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.74.4

hytadiin alsiin unen dur tuh bol TALIBAN ym

Avatar

Заагч 2021-09-14 202.9.46.115

Хог вирус хятадын Афганистаныг залгих залить арга.Хог Вирус Хятадыг Устгавал Дэлхий Цэвэршинэ ТАЛИБАА ХОГ ВИРУС ХЯТАДААС ШИНЖААНЫ ЗОВСОН ИРГЭДЭЭ САЛГАЖ АВРААЧ.

Avatar

Зочин 2021-09-14 139.5.218.140

Хятадыг найрсгаар шантаажилжээ хөөрхий. Бидэнд мөнгө хөрөнгө өг тэгэхгүй бол дундад ази, пакистанд оруулсан хөрөнгө нь эрсдэлд орно гэсэн байх.

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.255

БНХАУ Афганистанд уул уурхайн олборлолт явуулж бгаа тул амеркчууд тэндээс гарсан, тэдэнд зай улдээгуй болхоор. Бух дайн бол газар доорхи баялагаас болж бн.

Avatar

Зочин 2021-09-14 103.229.120.81

За талибануудыг хятадууд дуусгах нь тодорхой болжээ.

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.228

Удахгүй Талибууд хятадын хараат болох нь дээ уран нүүдэл гэж энийг л хэлэхибх

Avatar

Зочин 2021-09-14 107.117.172.17

Өнгө…Мөнгө…Нанхиад хүний уран арга заль

Avatar

Зочин 2021-09-14 46.27.145.211

Талибанууд бол үхэж хэвтсэн өлөн монголчууд биш л дээ.хятадын арганд унана гэж байхгүй шүү.харин бага багаар Уйгуруудыг чөлөөлөх талаар ярих хэрэгтэй.хэрэвв ярихгүй хамаагүй гээд тагг болвол хэрэг байхгүй

Avatar

Зочин 2021-09-14 202.21.109.75

ХҮНЛЭГ

Avatar

Зочин 2021-09-14 107.117.172.17

Хуцдаг халтар вэ…Шинжаан Уйгарт Лал шашинт ах дүү нарыг нь яргалаж байхад дугардаг лал шашинтан байна уу? Нөгөө Эрдоган,Рамзан Кадыров өөр хэн хэн ч билээ айхтар ямаан омогтой гарууд бүгд Хятадыг хараад сүнс зайлаад бүлх залгичихсан байгаа биз дээ….ТАЛИБ-ууд ч ялгаагүй Уйгар ах дүү нараа хэдэн зоосоор зарчихлаа

Avatar

Ovgon 2021-09-14 192.82.84.177

ааль ужий хятадын хармаанд орсон гээд байна оркооо.

Avatar

иргэн 2021-09-14 192.82.76.160

Хятадын зөөлөн хүчний бодлого гээч ов заль үнэхээр уран юмаа. Бид иймэрхүү байж байдаг одоо яах ёстой юм болдоо. Миний бодлоор эдний бодлогыг саринуулах ганц л арга байгаа нь дүрэмгүй тоголох явдал.

Avatar

Зочин 2021-09-14 202.179.15.114

хятад олон улсын улс төрийн хувьд алсын хараатай сайн нүүдэл хийжээ. тэр яриад байгаа газрын баялагт ойртох, тухайн бүс нутагт нөлөөллөө тогтоохоос гадна уйгуур шинжаанд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөг бас давхар зохицуулж байна.

Avatar

Зочин 2021-09-14 202.21.109.108

Хятад аргатай ингээд зөөлөн аргаар,мөнгө,хоолоор афган, талибчуудыг хуурч байгаад дараа нь хор өгч байгаад эрхэндээ оруулана.Тэгээд үй олон хятадыг ажил хийх нэрээр афганы газар нутагт оруулна.Чадаж байгаа юманд араггүй,Тэнэг афганчуудаа хятад хүчтэй гэдгийг мартаж болохгүй.

Avatar

Зочин 2021-09-14 202.21.108.45

За ингээд Афган суманд дийлдээгүй ч өнгө мөнгөнд ялагджээ, Хятадын зөөлөн хүч бодлоггүй ард түмэнд ямарч цөмийн бөмбөгнөөс илүү хортой аюултай.

Avatar

Зочин 2021-09-14 107.117.172.17

Афганистаныг байтугай дайнч түрэмгий хүчирхэг Монгол Манж нарыг уран үг,гоё нэртэй цол гуншин,алтан ембүү,сайхан хүүхнээр урхидаж нугаслаж чадсан айхтар хүмүүс ….одоо талибын томчуудыг хахуульдах шиг болно…ойлгомжтой асуудал

Avatar

Зочин 2021-09-14 64.119.16.193

ЗАЛЬ

Avatar

ХУУЛЬЧ 2021-09-14 192.82.64.190

АФГАНИСТАНД НЭГ,,, НАР,,, ЭСХҮЛ ,,САР,, ШИНЭЭР ГАРЧ БАЙГАА МАА ДАА,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж