"Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв | News.MN

"Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв

"Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв

"Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэв

Ашигт малтмал, газрын тосны газраас /АМГТГ/ АИ-92 шатахууны талаар  өнөөдөр /2021.09.14/ мэдээлэл хийлээ. 


АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр:

Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч нь ОХУ-ын "Роснефть" компани үйлдвэртээ жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдэг. Тус засварын улмаас есдүгээр сард манайд нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсан. Үүнтэй холбоотойгоор зөрүүг нь БНХАУ-ын “Чайна Ойл”, “Петро Чайна” зэрэг компаниудаас авахаар Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал,

  • АИ-92 шатахуун 21 хоног,
  • Дизель түлш 35 хоног,
  • АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.

Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бол бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа. Тухайлбал зарим шатахуун борлуулагч компанийн нөөц багассан тул бусад байгууллагаас шатахууныг сэлгэх зөөх байдлаар зохицуулалт хийсэн. Мөн үнэ нэмэгдэх ч нөхцөл байхгүй. Өчигдрийн байдлаар нийт 71 шатахуун түгээх станцаас мэдээлэл авахад хотын захын 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байгаа гэв. 

Монгол Улсад оруулж ирдэг шатахууны гол нийлүүлэгч болох ОХУ-ын компани жил болгон найм болон есдүгээр сард урсгал засварт ордог. Үүнтэй холбоотойгоор тус улсаас нийлүүлдэг шатахууны нийлүүлэлт есдүгээр сард тодорхой хэмжээгээр буурсан. Шатахуун түгээх станцуудад шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгах санал хүргүүлээд байна.

Мөн нөөцтэй холбоотойгоор ААН-үүдрүү албан тоот явуулж байгаа. Нөөц багасах, нөөц тасалдах гэдэг хоёр бол ялгаатай асуудал. Хотын захын 13 ШТС худалдаа хийхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд АИ-92 бензиний 21 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд тодорхой хэмжээгээр нөөц багассан. Тиймээс аль болох хязгаарлалт тогтоохгүйгээр нөөцийн хэмжээнд байгаа бололцоогоор нь нийлүүлэн ажиллахыг зорин ажиллаж байна. Мөн иргэдийн дунд шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн мэдээлэл явж байгаа бөгөөд энэ нь ташаа мэдээлэл.

ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсын төрийн байгууллагад шатахуун түгээх станц барья гэсэн албан мэдэгдэл ирүүлээгүй. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.2-т нийт импортолж буй бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг нийлүүлж буй компани жижиглэнгээр худалдаалахыг хориглосон байдаг. Иймд Роснефть компани жижиглэнгийн худалдаа хийх боломжгүй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-14 185.220.101.134

!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.180

Энэ зунжингаа үнээ нэмсэн чинь багадаад байнуу? Үнэ нэмэхгүй гэчихэж!

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.180

Шатахууны үнэ нэмэгдэхгүйээ гэв үү? Бас нэмчих санаа байсан болж байна уу?

Avatar

Зочин 2021-09-14 150.129.140.151

Энэ Эрдэнэбаяр нөхөр янзын нөхөр байна шүү, Шатахуун түгээгүүрийн газруудтай холбоотой.

Avatar

Зочин 2021-09-14 122.201.26.3

Үнээ нэмсэн хойно нь нэмэхгүй гээд байдаг нь бас нэг тактикийн асуудал уу. Саяхан 2450 төг байсан АИ95 бензин гэхэд л одоо 2550 төгрөгөөр зарагдаж байна. АИ92 бензинийг зарахгүй зохиомол хомсдол үүсгэж байгаад АИ95 бензинийг борлуулах, тэгэхдээ 100 төг нэмж ашиг олох гэсэн хомхой санаа л явж байна ш дээ.

Avatar

Зочин 2021-09-14 202.126.90.29

Колонкуудаар 92 байхгүй байна, дарганцар минь, цүнх баригч иймэрхүү хогнуудыг зайлуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-14 139.5.219.185

ШААЖ Л БАЙГАА БИЗ

Avatar

зочин 2021-09-14 150.129.141.110

худлаа битгий яриад байгаарай

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.141

ингэж байгаад л нэмэхээс өөр аргагүй боллоо гэнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж