Индонезид Аль-Каидатай холбоотой бүлэглэлийн удирдагчийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Индонезид Аль-Каидатай холбоотой бүлэглэлийн удирдагчийг баривчиллаа

Индонезид Аль-Каидатай холбоотой бүлэглэлийн удирдагчийг баривчиллаа

Индонезийн терроризмтой тэмцэх элит багийнхан улсад нь удаа дараа халдлага үйлдсэн хэрэгт буруутгагддаг Аль-Каидатай холбоотой бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ.

Тухайлбал, Индонезийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ахмад Рамаданы мэдээлсэнчлэн өнгөрсөн долоо хоногт Жакартагийн ойролцоо оршдог Бекаси хотоос Жемаа Исламияа бүлэглэлийн толгойлогч Абу Русдан болон өөр гурван хүнийг баривчилсан байна.

Абу Русданыг ажиглагч нар олон улсад террорист бүлэглэл гэж хүлээн зөвшөөрдөг Жемаа Исламияагийн гол хүн гэж үздэг юм. Тус бүлэглэл зүүн өмнөд Азийн орнуудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Филиппин, Индонезид идэвхтэй үйл ажиллагаа явуулж хэд хэдэн халдлага үйлдэж байжээ. Жишээлбэл, тэдний 2002 онд Бали аралд үйлдсэн халдлагад жуулчид голдуу 202 хүн амь үрэгдсэн юм.

Сүүлийн үед тус террорист бүлэглэл Индонезид төвлөрч, шинэ гишүүд элсүүлэн сургаж байсан аж. Тиймээс цагдаагийн газар террорист бүлэглэлийн эсрэг орон даяар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж, бүх сэжигтэй гишүүдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Жава хотын уугуул, өдгөө 61 настай Русдан нь Балид болсон дэлбэрэлтийн буруутан Али Гуфроныг орогнуулсан хэргээр 2003 онд шоронд хоригдож байжээ. Харин 2006 онд суллагдсаныхаа дараа Индонезид очиж, цахим орчинд цуврал лекц уншдаг болсон гэдэг.

Харин Индонезийн цагдаагийн терроризмтой тэмцэх Денсүс 88 нэрээрээ алдартай алба өнгөрсөн долоо хоногт 11 мужид Жемаа бүлэглэлийн нийт 53 гишүүнийг устгасан аж.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж