Афганистанаас АНУ-д суугаа ЭСЯ Ашраф Ганиг урвагч хэмээн үзжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Афганистанаас АНУ-д суугаа ЭСЯ Ашраф Ганиг урвагч хэмээн үзжээ

Афганистанаас АНУ-д суугаа ЭСЯ Ашраф Ганиг урвагч хэмээн үзжээ

Афганистанаас АНУ-д суугаа элчин сайдын яам наймдугаар сарын 15-нд талибууд Кабул хотыг эзэлснээс хойш зогсонги, тодорхойгүй байдалд байгаа билээ.

Тус Элчин сайдын яам АНУ-ын дэмжлэгтэй Афганистаны засгийн газрыг төлөөлж ажилладаг байсан юм. Гэвч Афганистаны засгийн газар нуран унасан тул элчин сайдын яам цаашид хэрхэх нь тодорхойгүй, хийх ажилгүй үлдсэн юм. Харин Афганистанд талибууд өөрсдийн гэсэн шинэ, албан ёсны засгийн газар байгуулж, өнгөрсөн долоо хоногт сайд нараа томилсон юм. Гэтэл Вашингтон дахь Афганистаны Элчин сайдын яам одоо хүртэл Афганистаны бүгд найрамдах улсын хар, улаан, ногоон өнгийн далбаагаа намируулсаар буй.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Элчин сайдын яамны ажилтнууд Ерөнхийлөгч асан Ашраф Ганигийн дүрвэсэн явдлыг буруушааж, эх орноосоо урвасан явдал хэмээн үзэж, зургийг нь буулгасан гэнэ. Түүнээс гадна тэдний мөнгө дуусахад ойрхон байгаа учир ажилчид нь эх орондоо буцах эсвэл ямар нэг аргаар АНУ-д үлдэх юм уу, өөр улсад цагаачлах сонголтын өмнө тулжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж