Норвегийн нийслэл Осло хотод ирэх сард болох чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид бүрдлээ. Саяхан чөлөөт бөхийн холбоо Төв аймгийн Батсүмбэр суманд сорилго барилдаанаа хийж, эмэгтэй 53 кг-аас бусад жингийн бөхчүүд тодроод байсан юм. Тэгвэл өнөөдөр/2021.09.14/ "Хасу-Мегаватт" компанийн "Эко" спорт цогцолборт 53 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө олимп, дэлхийн хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа болон цэргийн дэлхийн аварга ОУХМ Г.Отгонжаргал нар халз барилдаж, Б.Болортуяа хүчтэй өрсөлдөгчөө 6:6-гаар бүхэл онооны чанараар ялснаар Ослод зодоглохоор болов.
Дашрамд дурдахад, олимпийн хүрэл медальт Б.Болортуяа Монгол Улсын Гавьяат тамирчинд тодорхойлсон билээ.
ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:
Эрэгтэй
- 57 кг: Э.Бэхбаяр
- 61 кг: Т.Түвшинтулга
- 65 кг: Т.Тулга
- 70 кг: Б.Батмагнай
- 74 кг: Э.Бямбадорж
- 79 кг: Б.Бат-Эрдэнэ
- 86кг: Г.Ганхуяг
- 92 кг: Д.Оргилох
- 97 кг: Ө.Батзул
- 125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэй
- 50 кг: Д.Отгонжаргал
- 53 кг: Б.Болортуяа
- 55 кг: Э.Сумъяа
- 57 кг: Э.Даваачимэг
- 59 кг: Б.Шоовдор
- 62 кг: Э.Гантуяа
- 65 кг: Т.Энхжин
- 68 кг: Э.Дэлгэрмаа
- 72 кг: Э.Даваанасан
- 76 кг: Н.Загардулам
Холбоотой мэдээ