ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар түүнээс тодруулахад “Ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон нь үнэн. Хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэлээ.
Ж.Байгалмаа нь өмнө нь Тандалт судалгааны албаны даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сараас ХӨСҮТ-ийн дэд захирлаар томилогдсон юм. Түүний өмнө Тархвар судлаач Э.Тэмүүлэн дэд захирлаар ажиллаж байсан билээ.