Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ! | News.MN

Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ!

Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ!

Аюулгүйн гурвын амлалт: ЭРХ БАРИГЧИД ТОГЛООМЫН ДҮРМЭЭ ӨӨРЧЛӨВ!

Ямартай ч эрх баригчид тоглоомын дүрмээ ил тод зарлалаа. Зам зууртаа зангаа өөрчилж, буу сэлэм, гав жад болчихгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт уулзалтын үеэр ҮАБЗ-ийн гурвыг өгсөн амлалт нь: Төрийн оролцоог бууруулна, шахалт, дарамтыг хумина, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.  Гээд  тоглоомын дүрмийн хамгийн чухал зүйл нь тэд өөрсдөө хэлсэн, ярьсандаа хүрдэг байх.

Монголын үе, үеийн Засгийн газар үргэлж мөнхийн л хөрөнгө оруулалтыг дэмжинэ, төрийн дарамтыг бууруулна гэж амладаг. Гэвч залж авчраад зуудаг, урьж ирүүлчхээд хөөдөг, өмч хөрөнгийг нь  дээрэмддэг, булаадаг гашуун сургамж хөрөнгө оруулагчдын зүрхэнд орчихсон, бидний хувьд гэм биш зан болсон үзэгдэл. Үзэгдлийг өөрчлөх нь ҮАБЗ-ийн гурваас шалтгаална.

БИЗНЕСТ ЭРХ ЧӨЛӨӨГ НЬ ОЛГО!

Буу барьсан хүнтэй бизнес хийх тэнэг ч олдохгүй. Нэг бол буудуулж үхнэ, эсвэл хөрөнгөө дээрэмдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд Монголын төр нь буутай дээрэмчин, бизнесменүүд нь гавтай яллагдагч болж хувирсан, цар тахлаар далимдуулж төрийн бүх шатны дарамт шахалт ихэссэн шүү дээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд хариуцлагын гэрээ хийгээгүй аж ахуйн нэгжүүдийг ажил хийх боломжгүй болгосон. Цайллага, дайллага хийсэн гэх шалтгаанаар үүд хаалгыг нь барих, тусгай зөвшөөрлийг нь цуцлах жишээний.

Дурын нэг цагдаа жирийн нэг ногоочныг торгодог, айлгадаг болоод удлаа. Төрийн нэг агентлагийн дарга дуучин бүсгүй дагуулаад худалдаачдыг “намнадаг”, лайвддаг болчхоод байгаа. Адгийн дээрэмчид нь эх оронч нэр зүүгээд уул уурхайн компаниудыг шантаажилж, дарамталж явахаасаа ч айхаа байсан. Захын нэг шантаажчин гишүүн Оюутолгойн гэрээг цуцлахгүй бол өөрийгөө шатаана гэж өлсдөг, жагсдаг болсон шүү дээ. Шантаажчид бол хаа сайгүй байна. Төрийн ордонд ч, гудамжинд ч, төрийн албанд ч бий.

Өнөөдөр Монголд том, жижиг гэлтгүй бүх л бизнест эрх чөлөө алга. Тиймээс ҮАБЗ-ийн гишүүд бизнесийнхэн, хөрөнгө оруулагчдадаа эрх чөлөө олгоно гэжээ. Гэхдээ тэдний хэлсэн үг хадны цуурай төдий өнгөрвөл харамсалтай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдаа дэмжиж, эрсдэлийг нь хамтарч шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Хөрөнгө оруулагчдийн бодит эрсдэл бол хуультай, хуульгүй шантаажчид. Зарим нь хуулиар айлгана, зарим нь хуульгүй дээрэмдэнэ.  Жишээ нь, Английн Ерөнхий сайдын дүүгийн мөнгийг дээрэмдсэн гэх бөөн дуулиан, шуугиан гадаад, дотоодын хэвлэлүүдээр гарах боллоо. Энэ явдлыг гадаадад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ахын компани болох “Засаг чандмань майнз” дээрэмдчихжээ гэхгүй. Монгол Улс, монголчууд дээрэмдсэн гэж ярина, бичнэ.

ҮАБЗ-ийн гурав экспортыг дэмжинэ, том төслүүдээ хөдөлгөнө, бизнес эрхлэгчдийн ажиллаж, амьдрах эрх зүйн орчинг сайжруулна, төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг сахиулна, хуулиа өөрчилнө л гэж. Шинэ амлалт биш л дээ, Монголын төр байнга ингэж амлаж ирсэн. Гол нь ҮАБЗ-ийнхөн нэгдээд төрийн дунд, доод шатныхны хүнд сурталыг арилгаж чадвал болж байна.

Том, жижиг гэлтгүй бизнесийн салбарынханд хамгийн том чөдөр болж байгаа асуудал нь төрийн зүгээс нэхдэг элдвийн бичиг цаас, хяналт шалгалт. Чиг үүрэг нь давхардсан олон байгууллагаас болж аж ахуйн нэгжүүд  ядардаг, шантардаг, дампуурдаг. 

Саяхандаа олон нийтийн сүлжээнд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар үйлчилгээний газруудаар үйлчүүлсэн төлбөрөө хийдэггүй барьдаггүй, хамгийн үнэтэй барааг нь хурааж авдаг, иддэг гэсэн гомдол, шүүмжлэл явж харагдсан. Түүнчлэн төрийн нэг хурган дарга боодол доллар оймсондоо нуудаг, аль нэг агентлагийн дарга, ахлах мэргэжилтний гэрээс хэдэн зуун сая төгрөг олддог нь Монголын төрд бараг хэвийн зүйл шахуу болчихсон. Үүнээс бол Монгол Улс авлигын индексээр сүүлийн дөрвөн жил дараалан ухралтын байдалтай, өнгөрсөн онд дэлхийн 180 орноос 111-т бичигдэж байна.

Тиймээс зөвлөлдөх уулзалтын үеэр ҮАБЗ-ийнхөн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өөрчилж,  1400 зөвшөөрлийг 400 болгон цөөлөхөө амалсан нь зөв.  Зөвшөөрөл нэрийн дор ,нэг гарын үсэг болгоны ард авлига явдаг нь хэнд ч ойлгомжтой, ил тод болсон асуудал.  Болж өгвөл О.Магнайгийн хэлсэнчлэн  үсчин, цайны газруудын тусгай зөвшөөрлийг бүр байхгүй болгочих хэрэгтэй. МЕХГ, ШӨХТГ-ыг татан буулгаж чадах юм бол бүр браво.

ТӨРЛИЙН АЛБАА ЦӨӨЛ!

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2020 онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт болохыг Ерөнхий сайд онцолжээ. Маш муу мэдээ. Энэ онд ч эдийн засгийн байдал дээрдээгүй. Ядаж байхад Замын-Үүдийн түгжрэл яр болчихлоо. Ард нь өгөөх нь төрийн дунд, доод шатны авлига яригдах болсон.

Хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайдын танилцуулсан нэгэн слайд олон нийтийн сүлжээнд багагүй  шейртай харагдсан.  Уг слайдаас харахад, Монгол Улсад улсын төсвөөр тэжээгддэг төрийн албан хаагч 285 мянга байна. Багш, цэрэг цагдаа, эмч, эмнэлгийн ажилтнуудыг хасахаар 160  мянган төрийн албан хаагчийн цалин хангамжид улсын төсвийг гуравны нэгийг зарцуулдаг аж.

Энэ оны нэгдсэн төсөвт орлогоо 11 их наядаар тооцож суулгасан. Гэхдээ эхний найман сарын байдлаар 7.1 их наядыг олсон, 2.8 их наядыг нь 285 мянган төрийн албан хаагчдын цалинд зарцуулна. Нэмээд тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө байна.

Тэгэхээр төрийн албыг төөлж, нийслэл дүүргийн төлөөлөгчдөд өгдөг урамшууллыг байхгүй болгож чадвал Л.Оюун-Эрдэнийн засаг түүхэнд үлдэх реформ хийлээ гэсэн үг. Нийслэл, дүүргийн төлөөлөгчид үнэндээ юу хийж, ямар гавъяа байгуулдгийг нь мэдэх хүн байхгүй шүү дээ.

Орон нутгуудын засаг захиргаа гэхэд жижиг Засгийн газрууд болчихсон, Засаг дарга нар нь өөрсдийгөө аймаг, сумын Ерөнхий сайд гээд ойлгочихсон байх жишээтэй.

Тиймээс ҮАБЗ санал нэгтэйгээр өөрсдийгөө төр гээд бодчихсон 160 мянган төрийн албан хаагчийг аттестатчилах цаг болжээ. Тэдний дийлэнх нь намынх нь цүнх баригчид, найз нөхөд, хамаатан садан байгаа.

Тэгээд ч дээрээс ирсэн бодлого, шийдвэрийг тэгнээд хэвтчихдэг, сайд ирж байдаг, явж байдаг гэх хандлагатай хурган дарга, цэргүүд төрд олон бий. Бизнест дарамт учруулдаг, төрийн бодлого шийдвэрийг гацаадаг гол саадууд төрийн дунд, доод шатныхан гэхэд буруудахгүй. Өчигдрийн зөвлөлдөх уулзалтын үеэр ҮАБЗ-ийнхний  байр суурь, хэлсэн ярьснаас харвал төрийн дунд, доод шатныханд их цэвэрлэгээ явуулах ойлгомжтой болжээ.

Төрийн шийдвэрийг дамладаг, гацаадаг, зардаг хүмүүсээ цэгцэлж чадвал Монголд их олон зүйл өөрчлөгдөнө. Хөрөнгө оруулагчдад эерэг итгэл үнэмшил төрнө. Гээд амлахаасаа ажил хэрэг болгох нь, ялахаасаа засаглах нь хэцүү, хэцүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗочинМ 2021-09-14 103.26.193.98

ЭМЯ наад шал дэмий ажилгүй 80 хүнтэй Эмийн агентлаг гэх эмийн том компаниудын брокеруудаа татан буулгаа ч ээ

Avatar

Зочин 2021-09-14 66.181.165.189

Төр төмөр нүүрээ харуулах юман дээрээ харуулах ёстой. Даварсан хөрөнгө оруулагч нэртэй луйварчдыг хааж боох нь зөв.

Avatar

Зочин 2021-09-14 185.220.101.134

Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зураач Лондон 2021-09-14 87.80.153.122

Зам зууртаа зангаа өөрчилж, б** сэлэм, гав жад болчихгүй бол… ямар АН-ынхан биш гайгүй байхоо !

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.180

Энэ ерөнхийлөгч хаана л сууж байна байдгаараа алцайчихсан бүр ташаандаа гараа тулчихсан надыг хэн хэлэхэв, нохойг хэн саахав гэж дөвчигнөх юм. Хөдөө суманд мэдрэлдээ жоохон юмтай, хаа явсан газраа малийтал инээгээд ёслоод яваад байдаг ганц нэг нөхөр байдаг даа. Тэр дүр төрх санаанд буугаад байх юм. Дээрээс нь алба, хэргийн ярианы чадвар маш сул. Бид чинь ямар хүнийг сонгочихвоо!

Avatar

Зочин 2021-09-14 202.21.108.36

Yag vnen!

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.129

,төрийн албыг 3 дахин цомхотгож цэрэггүй улс болох цагдаагийн орон тоог 50 хувь цомхотгох хэрэгтэй хамгийн эхний ээлжинд

Avatar

Зочин 2021-09-14 66.181.178.123

ЗАСГААС ТОМ ЗОРИЛТ ТАВИАД ХӨТӨЛБӨР МӨНГӨ ГАРГАНГУУТ ЗӨРҮҮЛЭЭД БАРАА МАТЕРИАЛ БҮР ЦААШЛААД ТЭЭВЭР ТҮГЭЭЛТИЙГ НЬ ДОТООДЫН БОЛООД ГАДААДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ЮМНУУД ЗҮГЭЭР Л ХӨРШ ОРНЫ ОРЛОГО БОЛГОЖ БАЙНА ИЙМД БАРИЛГЫН МАТЕРИАЛУУДЫН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ САЙН ДЭМЖИЖ ӨГМӨӨР МЭТ ЦААШЛААД ОЛОН ЮМ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2021-09-14 122.201.22.103

Камасутрагийн 3 байрлал харагдаж байх юм.

Avatar

Zochin 2021-09-14 192.82.76.141

төрийн 3 өндөрлөгийг шүүх эрх хээн өгсөн мэ, Элбэгдоржийн ээлжит солиорол

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.34

Гоё үгээр хэлж байвал голы нь олж чадаагүйнх ,уран үгээр сүржигнэж байвал утгыг нь мэдэж таниагүйнх

Avatar

Биений хэл юү хэлэв. 2021-09-14 202.9.46.241

Фүк одоо камерны өөдөөс байдгаараа алцайчихсан бодвол суганы үс б**с долоогч нараа ирж б**в хөх гэжаагуумуу. Али эсхүл би ЕӨК та нар юүийн гэж ард түмнийг басамжилж байна.

Avatar

Зочин 2021-09-14 150.129.140.156

үсчин цайны газаруудийг зөвшөөрөл энэ тэр бол хэрэггүй шдээ тусгай зөвшөөрөл бүр хэрэггүй

Avatar

Зочин 2021-09-14 110.70.53.96

Энэ 3 бол шатар 3цэрэг үү эсвэл
Гахайн 3 тоорой юу та бүхэн таагаарай

Avatar

Зочин 2021-09-14 66.181.179.95

Сайхан бичжээ. Тийм шүү. 285 000 гэдэг арай л данагар тоо. 30 000 төрийн албан хаагч 3 сая хүнд ч томдох тоо. Цомхотгол хийнэ гэсэн. Шуурхайлаарай

Avatar

Зочин 2021-09-14 64.119.17.8

Их л зөв бичжээ. Баярлалаа. ЮМНЫ ҮНЭ ДЭНДЛЭЭ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.96

Халамэинд амташсан хүмүүс архичидтай нийлж эхэллээ.Архиныхаа татвараа тултал нь нэмж төсөвтөө нэмэр болохын зэрэгцээ архинд живсэн улс орноо аварна уу эрх баригчидааааа

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.158

Ямар ч үйл ажилагаа явуулдаггүй байгууллагуудын цүнх барьсан, пальдагдсан дарга, дэд дарга, хэлтсийн дарга гэсэн нөхдүүдээ явуулаач.Баахан төрийн өмчийн үйлдвэрийн газрууд.Ямар ч үйл ажиллагаа явуулахгүй сул цалин авсан дарга нар.

Avatar

Болорцэцэцэг ба 14 тэрбумынхан 2021-09-14 198.144.120.177

Эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг KOZEL Хүүк /Нас 53/ Ордны Зүүн 3 давхарт одоо болноо. Зальжин энерги сорогч этгээд ёрын гийгүүлэгч (ILLEGAL-NARCISSIST ) ажлын байран дээр ч ажлын бус цагаар ч бас дарамтлахаа ч бас зогсоо хөгшөөн…

Avatar

oyun 2021-09-14 202.126.88.163

Манайхан хэзээ байталаа гадны хөрөнгө оруулагчдыг б** шийдэм бариад хөөгөөд байсан юм төрийн нэр барьж хэдэн муу сайн бизнэсүүд л хоорондоо бие бие шоглоод бөгсөө ухаад байдаг биз дээ гадны хөрөнгө оруулалт гэхээр манайхан хормоогой дэвсээд үхэх гээд байдаг биз дээ энэ 3 т хамаагуй шүү дээ хууль гаргадаг та нар л хичээ бас сэтгүүлчид худлаа хуцахаа болих хэрэгтэй улс төр эдийн засгийн ухаанаар нийтлэл бичиж бай түүнээс бус хөрөнгө оруулалт нэртэй х*******н хэрэггүй үйлдвэрүүдийг хаахад нэмэр бол

Avatar

TT OT 2021-09-14 172.56.35.84

Яалаа Мояа?

Avatar

Төрөл садангуудаа төрийн албанаас чаддаг юм бол зайлуулчих 2021-09-14 202.55.188.99

Дандаа худлаа *аанаа ард иргэдээ доромжилж үнэн ханахгүй шүү

Avatar

МАНАЙ 3 Ч МЭРГЭН ШҮҮ 😘😘😘 2021-09-14 202.126.89.139

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДЫГ АМБААРДАХГҮЙ, ХӨӨХГҮЙ, ТАТВАРААР ДАРАМТЛАХГҮЙ ГЭНЭЭЭ ….МАНАЙ 3 Ч МЭРГЭН ЮМААА I LUV YOU 💖💖💖

Avatar

Зочин 2021-09-14 202.9.40.51

Тоглоомын дүрмээ өөрчлөхөөс аргагүй байдалд орсон л доо. Төсвийн алдагдал ихэссэн, ерөнхий сайдыг сүүлийн үед сошиалиар хэлж болох бүх муу үгээр дайрч давшилсан зэрэг гадаад дотоод хүчин зүйлүүд тэднийг байдалд оруулсан л даа. Ер нь манай одоогийн ерөнхий сайдтай цаашаа явах боломж муутай л харагдаад байна. Төрийн өндөрлөгүүд их хурал, ерөнхийлөгч нар бодно биз. Иргэд бидний хоорондоо ярьдаг санал бол ерөнхий сайдаар БСШУЯ-ны сайд Энх-Амгалөнг тавьчихаар л байгаа юм даа.

Avatar

Зочин 2021-09-14 124.158.96.179

Ж.Мөнхбат п***а чамаас болж гадаадын хөрөнгө оруулалт зогслоо. Тэр хүргэн ахыгаа олж англи хүний мөнгийг өгөөрэй. Ах чинь яагаад зугатаад байгаа юм бэ? Даан ч ЕС Хүрэлсүх хүйтэн өрөөнд даарчихсан сууж байна гэж долигноод гүйгээд байсан юм. Хүрэлсүх ерөнхийлөгн Мөнхбатыг хамгаалж үнэ цэнээ алдах ёсгүй. Мөнхбат, Чч жонхуугийн хэмжээнд монголыгоо хорлож байна гэж яригддаг.

Avatar

Тэр Буянтогтох луйварчин хайнаг Мөнхбатын хүргэн ах юмуу ?? 2021-09-14 192.82.91.204

УИХ-ын гишүүд дарга нар оролцсон гэж үнэн гэсэн.
Эхнэрээ зоддог, залилангын хамтрагч хайнаг Мөнхбат УИХ-аас зайлаа зайл.

Avatar

Зочин 2021-09-14 66.181.160.83

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ БАГАСГА. ЯМАРЧ НИЙГЭМД БҮТЭЭМЖ БАЙХГҮЙ ХҮМҮҮС. ТӨРИЙН АЖЛЫГ ЦАХИМЖУУЛНА ГЭЭД 2018 ОНООС ХОЙШ ЯРЬСАН. ТӨРИЙН АЛБЫГ 20-30% ЦОМОТГОНО ГЭСЭН ОДОО ХҮРТЭЛ БАЙХГҮЙ. БҮХ ХУВИЙН ААН ДЭЭР АЖИИЛАХ ХҮЧ ОЛДОХГҮЙ БАЙНА ШҮҮ. ЦОМОТГОЛД ОРООД ХУВИЙН ХЭВШИЛД ОРЖ АЖИЛЛААЧ.

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.241

Энэ мэдээнүүд фүк данхруушка яриа биеээ авч явж байгаа байдал зэргээс ажиглахад энэ 2 лав тэнэгээс гадна сэтгэцийн хувьд яав ч эрүүл бишээ. Гэхдээ МАНы дэмжигчид тэнэг бас солиотой даргатай байх гоё байдаг юм байлгүйдээ. Дагаж намираад байдгийг бодход. Өөрсдөө нэг их ялгарахгүй байх өө.

Avatar

иргэн 2021-09-14 103.26.195.96

Төрийн алба удирдлагагүй хяналтгүй болсон гэж байгаа. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөөгүй, төрийн албаны хуульд заасан ахлах түшмэлийн албантушаалд тавигдах шаардлагыг хангаагүй, АТГ-аас энэ хүн энэ албан тушаалд тэнцэнхгүй ээ гэсэн тодорхойлолт өгчихөөд байхад л газрын даргаар томилогдчихоод одоо шууд тусгай шалгалт өгнө гээд л данхалзаад байх хүн тааралддаг гэнэ шүү. ТАЗ үүнийг нь мэдэх ч үгүй мэдсэн ч гөлгөр царайлна. Ийм байхад 3 өндөрлөг рүү дайралт ч их ирнэ дээ

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.196

1000 1000 hund Ajil olgodog ene ulsiin tatvariig burduuldeg humuus ugee helj bhad amidraldaa ajil hiij uzeegui gants hurz shoroo asgaj uzeegui 3 ats sonsson bolj 1 medrel n gar b** zurj nugoo 2 medrel n hoorondoo ongots buudaj togloj blaa gj. Mongold buh yumnii tolgoi uruugaa harjee

Avatar

Зочин 2021-09-14 202.131.245.125

Үнэхээр ингэж бодлого барих бол ОК гэж хэлнэ. Гааль, Мэргэжлийн хяналт болон агентлагуудыг цөөхөн ажилтантай, цахимжуулах хэрэгтэй, дунд шатны авилгал хамгийн их.

Avatar

ЧУКА 2021-09-14 43.228.129.150

МАШ ЗӨВ БИЧСЭН БАЙНА БАЯРЛАЛЛАА

Avatar

Зочин 2021-09-14 27.123.214.2

Төрийн албаны бүтэц бол 80% нь эмч, багш, цэрэг цагдаагийнхан байх хэрэгтэй. Нийт эмч, багш, цагдаа, цэргийнхээ (125000) тооноос илүү захиргааны ажилтнууд (160000) байна гэхээр үнэхээр гажуудал мөн байна. Төрийн албаны 160000 орон тоог 60000 хүртэл үе шаттайгаар бууруулж эмч, багш, цэрэг цагдаагийнхаа цалин хөлсийг нэмэх хэрэгтэй юм байна.

Avatar

Ннг 2021-09-14 103.26.193.146

Төрийн өмчийн компаниа хувьчлах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-09-14 66.181.161.115

Төрийн дээд дарга нарын амлалтууд биелдэг байсан бол бид өдийд Сингапур шиг болчихсон байх байлаа?! Гэтэл биелдэггүй хоосон амлагч дарга нарыг иргэд "За ингэж л байдаг юм" гэсэн дөжирсөн байдалтай болчихжээ!! Энэ бэрх цагт улс орноо амаар нь шороо үмхүүлэхгүй авч гаръя гэвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар өөрсдөө биечлэн үлгэрлэж, дунд доод шатанд учрах тээг саадыг биечлэн хянан арилгуулах замаар л хэрэгжүүлэх хэрэгтэй дээ!! Тээр дээрээс том том дуугараад нэмэргүй шүү!!!

Avatar

Зочин 2021-09-14 192.82.91.204

ҮАБЗ-ийн гурвыг өгсөн амлалт нь:

Төрийн оролцоог бууруулна,

шахалт, дарамтыг хумина,

гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

Avatar

Зочин 2021-09-14 122.201.31.66

Их хурлын дарга нь хувийн уурхай дээр харуулыг нь тонгороод дээрэм хийгээд байдаг

Avatar

Зочин 2021-09-14 66.181.180.123

Uul uurhain shantaajin esreg um hii l de

Avatar

Зочин 2021-09-14 180.149.93.98

иргэдийн төлөөлөгч гэж хашаа будаж, шарилж зулгаахаас өөр хийх ажилгүй мөртлөө ашиг орлого ихтнй сайхан ажил байнаа

Avatar

Зочин 2021-09-14 66.181.186.107

МХ-ын байцаагч нар ирж шалгаж бичиг баримт дутуу гэж 4саяар торгов. Тэр бичиг авах төрийн байгуулага нь ковид гээд ажиллаагүй, цахимаар өгөх боломжгүй гэсэн гээд тайлбарлаад нэмэргүй, хуулиа л дагана гэв. Улсын төсөвт орлого оруулах хэрэгтэй болохоор л ингэдэгсэн.

ХЭЛЭХ ХИЙХ 2 НЬ ДЭНДҮҮ ЗӨРӨӨТЭЙ ДӨӨ ЭДНИЙ.

Avatar

Зочин 2021-09-14 64.119.20.186

БАРДАМ АМ ШАЛДАН ГУЯ = МАН. ЯРИХААС ХЭТРЭХГҮЙ. ЯРИА НЬ ХҮРТЭЛ ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУХГҮЙ, БҮР НЭГ БОЛОВСРОЛГҮЙ, ТЭНЭГРЭЛИЙН ТУЙЛ ШИНГЭСЭН. ЭНЭ ГУРАВ ЭХЛЭЭД ХУДЛАА Ш А А Х А А БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. ХУДАЛЧ ХҮНД ХЭН Ч ИТГЭХГҮЙ. ХУГАЦАА НЬ БОЛОХООР МАН ДОТРОО ТА НАРЫН АРААС ХУТГА ШААЖ, ДАРААГИЙН ЭЭЛЖ НЬ ГАРЧ ИРНЭ ДЭЭ. ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ. БҮХНИЙГ ХАРЖ, МЭДЭРЧ, ЦЭГНЭЖ СУУГАА. МАН ТА НАР 100 ЖИЛИЙНХЭЭ ОЙГООР 1100 ХҮНИЙ АМИЙГ КОВИДООР ЗОЛИОСОЛСОН ШҮҮ!! НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРНА

Avatar

Заагч 2021-09-14 202.9.46.115

Новшийн нямаа авгай хол очиж хуцаа вирус хятад руугаа зайл Оюу Толгойгоо алдчихааад Тайвань байх цэвэр Монгол хvн байхгvй гэдэгт би бат итгэдэг вирус хятад хаягдалаа

Avatar

i will find you 2021-09-14 66.181.164.135

ovorhangai dundgovi havid bgaa mal shigee tarhitai mal uu chi hahaha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж