Санал тоолох машинаас татгалзахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Санал тоолох машинаас татгалзахыг уриалав

Санал тоолох машинаас татгалзахыг уриалав

Ирэх аравдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн 28, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Тодруулбал, 18 дугаар тойрогт  дөрвөн  нэр дэвшигч, 28 дугаар тойрогт арван  нэр дэвшигчийг Сонгуулийн Ерөнхий хороо бүртгэсэн.  28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Иргэний Зориг-Ногоон намаас олон улсын тоймч  Ш.Гантулга  нэр дэвшиж буй. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2021.09.14/  "Үндсэн хуульд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой гэж бичсэн байдаг. Түүнээс биш сонгуулийн хар машин юм уу эсвэл тухай машиныг программчилж байдаг хүмүүсийн гарт Засгийн эрх байх ёстой гэсэн үг хуульд байхгүй. Гэтэл сонгуулийн хар машиныг хэрэглэсний улмаас ард түмэн Үндсэн хуульд заасан чухал эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс бид хар машинаас татгалзах ёстой. Энэ нь монголчуудын ирээдүйг хулгайлж,  ард түмнийг хамгийн ихээр басч доромжилсон зүйл. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хар машинаар будлиантуулсан бөгөөд америкчуудын огт хүсээгүй хүн засгийн эрх барихаар болсон. 2020 оны сонгуулийн кампанит ажилд оролцож явсан хүний хувьд хэлэхэд ард түмэн сонгуульд оролцох урам зориг муутай байсан. Хар машинаас татгалзаж байж зөв сонгууль болно" гэж мэдээлэл хийжээ. 

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж