АНУ-д Covid-19 халдварын эсрэг вакцин тариулсан долоон хүн тутмын нэг нь тариулаагүй найзаасаа салсан гэх судалгаа гарчээ. “The OnePoll” байгууллагын мэдээлснээр судалгаанд оролцогчдын 16 хувь нь 2020 оны гуравдугаар сард цар тахал эхэлснээс хойш багадаа гурван найзаасаа харилцаагаа тасалсан гэнэ. Түүнчлэн долоон хүн тутмын нэг нь буюу 14 хувь нь найз нь вакцин тариулахаас татгалзсан учраас нөхөрлөхөө больсон гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон 1000 гаруй хүний 97 хувийнх нь мэдээллээр вакцин эсэргүүцэгч найзыгаа яагаад ч ятгаж чадахгүй байснаас харилцаагаа тасалсан гэж мэдэгджээ.
Харин судалгаанд оролцсон вакцин тариулаагүй хүмүүсийн хувьд биед нь үүсэх сөрөг нөлөө, вакцинд итгэдэггүй гэх зэрэг шалтгаанаар дархлаажуулалтаас татгалзсан аж.
Түүнчлэн оролцогчдын 16 хувь нь улс төрийн үзэл бодол таардаггүй, 15 хувь нь экстэй нь унтсан эсвэл болзсон, 12 хувь нь өөрийнх нь талаар цуурхал тараасан гэх шалтгаанаар найзаасаа харилцаагаа тасалжээ.
ЭХ СУРВАЛЖ: NEW YORK POST
Холбоотой мэдээ