Хариуцлагын гэрээгээ зөрчсөн баарыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Хариуцлагын гэрээгээ зөрчсөн баарыг хаажээ

Хариуцлагын гэрээгээ зөрчсөн баарыг хаажээ

Аж ахуйн нэгжүүд “хариуцлагын гэрээ”-г удаа дараалан зөрчих болсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Иймд зарим байгууллагатай гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Element’s баарны үйл ажиллагааг түр зогсоосон байна. Улсын байцаагчдын хяналт шалгалтаар тус баар нь тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн, цаг хэтрүүлэн ажилласан хариуцлагын гэрээ зөрчсөн /халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөөгүй, залуус олноор цугларч нэг дор бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариагүй/ зэрэг зөрчил илэрсэн байна. Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлж тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоон мэдэгдэх хуудас өгчээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж