Израиль: Apple-д тагнах программ суулгаж байжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Израиль: Apple-д тагнах программ суулгаж байжээ

Израиль: Apple-д тагнах программ суулгаж байжээ

Цахим технологийн CitizenLab группийн олж мэдсэнчлэн Израилийн тагнуулын NSO Group фирм Apple-ийн үйлдлийн системийн эмзэг байдлыг ашиглан цахим сүлжээгээр дамжуулан бүх IPhone, Mac, Apple watch төхөөрөмжүүдэд өөрсдийн хөгжүүлсэн Pegasus тагнах программыг суулгаж байжээ.

CitizenLab групп анх өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын нэгэн идэвхтний гар утсыг шалгаж байхдаа тус тагнах программыг илрүүлж, судалсны эцэст өчигдөр/2021.9.13/ энэ талаар мэдээлжээ. Улмаар Apple компани нэн даруй үйлдлийн системээ шинэчилж, дутагдлаа засахаар болсон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, NGO Group фирм тагнахаар зорьсон хүнийхээ Apple төхөөрөмж түү хөдөлгөөнт зургийн өргөтгөлтэй файл илгээн тагнах программаа суулгадаг байжээ. Нэгэнт төхөөрөмжид ирсэн л бол дарж ороогүй байсан ч тус файл тэр даруй задран зургийн санд нэвтэрч, хадгалагдсан бүх мэдээлийг нээлттэй болгож орхидог аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж