Ерөнхий сайдын дараагийн уриа: "Covid-19-гүй шинэ жил"

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын дараагийн уриа: "Covid-19-гүй шинэ жил"

Ерөнхий сайдын дараагийн уриа: "Covid-19-гүй шинэ жил"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Covid-19-гүй зун болно" гэж амлаж байсан бол одоо "Covid-19-гүй шинэ жил"-ээ тэмдэглэх тухай ам гарлаа. Тэрбээр “Цар тахалтай тэмцэнэ. Цаашид аль болох хөл хорио тогтоохгүй байх бодлогыг эрхэмлэнэ. Covid-19 халдварын эсрэг booster тунгаа оны өмнө хийлгэцгээе. Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглэе” гэж өчигдөр /2021.09.13/ Төрийн ордонд хэллээ.

Гэвч түүний үгэнд хүмүүс итгэх нь юу л бол. Өмнө нь  тэрбээр “Та бид хамтдаа хичээж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө орон нутагт насанд хүрсэн бүх иргэнээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд  нийт иргэнээ бүрэн тунд хамруулах томоохон зорилт дэвшүүлж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж “Covid-19”-гүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээж байлаа.

Энэ хугацаанд "Covid-гүй зун" гэсэн давалгаа ч өрнүүлээд амжсан. Үнэндээ вакцинжуулалт эхэлбэл бүгд амны хаалтнаас салах юм шиг, Covid-19 гэнэт  алга болчих юм шиг итгэлийг хүн бүрт төрүүлсэн. Эсрэгээрээ цар тахлын давлагаанд бүгд нэрвэгдсэн хямралын ул мөр одоо ч арилаагүй байна. Бодит нөхцөл байдал дээр "Covid-гүй зун" байтугай өдөрт арваараа эндэж, найр наадмаас үүдсэн тархалт орон нутгийг "түймэрдэж" байна.

Гэтэл Ерөнхий сайд дахиад "Covid-19-гүй шинэ жил"-ийн үлгэр ярьж эхлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж