Боксын ДАШТ-д оролцох Монголын тамирчдыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Боксын ДАШТ-д оролцох Монголын тамирчдыг танилцуулж байна

Боксын ДАШТ-д оролцох Монголын тамирчдыг танилцуулж байна

Монголын боксын холбооноос өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгон шалгарууллаа. 2021 оны боксын ДАШТ ирэх аравдугаар сарын 26-ны өдөр Серби улсын Белград хотноо эхэлнэ. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод энэхүү тэмцээн болох байсан ч зохион байгуулагч тал гэрээгээ цуцалж, цуцалсны торгууль 500 мянган ам.долларыг AIBA-д төлсөн аж.

Эх орноо төлөөлөн боксын ДАШТ-д оролцох тамирчид:

  • 48 кг – ОУХМ Г.Ган-Эрдэнэ
  • 51 кг – ОУХМ Х.Энхмандах
  • 54 кг – Э.Баярсайхан
  • 57 кг – Б.Буяндалай
  • 60 кг – О.Тулга
  • 63 кг – Б.Төгөлдөр
  • 67 кг – Б.Чинзориг
  • 71 кг – О.Бямба- Эрдэнэ
  • 75 кг – Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ

Монголын боксын холбооны шинэ ерөнхийлөгч Х.Нямбаатар ярихдаа “Сорил тэмцээнд амжилттай оролцсон 22 тамирчин ДАШТ-ийн өмнөх цугларалтанд гарна. ДАШТ-ий дараа дүнгийн хурал хийж, боксын нэг, хоёрдугаар шигшээ багийг албан ёсоор зарлана. Холбооны зүгээс тус бүрт нь бэлтгэл хийх боломжийг нь ханган ажиллана” гэжээ.

Өдгөө 39 настай, Лондонгийн олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргад оролцох болсон нь анхаарал татаж байна. Тэрбээр Афин, Бээжин, Лондонгийн олимпуудад оролцсоноос гадна 2009 оны Милан, 2013 оны Алматагийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

Гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатар шигшээ багаасаа хөөгдөж, энэхүү сонгон шалгаруулалтанд оролцож чадаагүй. Түүний өрсөлддөг 57 кг-ын жинд Б.Буяндалай Сербийг зорино. Э.Цэндбаатар саяхан өөрийн цахим хуудастаа “Аравдугаар сард болох дэлхийн аваргад орох хүсэл байна. Надад нэг боломж олгооч” гэж бичиж байсан юм. Ховд аймгийн “Болор бээлий” клубээс гаралтай Б.Буяндалай нь Эмиль Жейчевийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан, энэ жил 22 настай залуу тамирчин.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж