Украинд кирилл үсгээс татгалзах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

Украинд кирилл үсгээс татгалзах санал гаргав

Украинд кирилл үсгээс татгалзах санал гаргав

Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын консулын нарийн бичгийн дарга Алексей Данилов олон нийтийн газарт орос хэлээр ярихгүй байхаас эхлүүлээд цаашид Европын холбоотой жинхэнэ утгаараа нэгдэхийн тулд уншиж, бичиж, ярьдаг хэлээ цэвэрлэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Засгийн газар сүүлийн жилүүдэд украин хэлийг орос хэлнээс илүү байлгах гэж ихэд чармайж байна. Одоо энийг болих хэрэгтэй. Минийхээр бол бид хамгийн түрүүнд кирилл үсгийг латин үсгээр солих л хэрэгтэй. Ингэснээр Украин улс соёлт нийгмийн хэл буюу англи хэлийг ойлгоход нэг шат ахих юм. Бид бүгд англи хэл мэддэг байх ёстой. Англи хэлийг албан ёсоор хоёр дахь хэлээ болговол бид өдгөө тулгарч байгаа Оросын аюул заналхийллээс ангижрах боломжтой болно” гэж ярьсан байна.

Судалгаанаас харвал, украинчуудын гурван хүн тутмын нэг нь унаган орос хэлтэй, бараг бүгд орос хэлээр чөлөөтэй ярьдаг аж. Харин энэ оны нэгдүгээр сард дэлгүүр, зоогийн газар, уушийн газар гэх мэт олон нийтийн газарт зөвхөн украин хэлээр ярьж үйлчилгээ үзүүлэх, тэгэхдээ үйлчлүүлэгч хүсвэл заримдаа орос хэлээр ярих, зөрчвөл их хэмжээний мөнгөөр торгох хууль батлагдсан юм.

Түүнээс гадна Украины эрх баригчид Оросын мэдээний хөтөлбөр, нэвтрүүлэг, киног украинд гаргахыг хориглох зэргээр 2014 оноос хойш олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Харин Даниловын үзэж байгаагаар эдгээр хүчин чармайлт төдийлөн үр дүн үзүүлэхгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж