ОХУ-д болсон газар хөдлөлт Хөвсгөлд мэдрэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

ОХУ-д болсон газар хөдлөлт Хөвсгөлд мэдрэгджээ

ОХУ-д болсон газар хөдлөлт Хөвсгөлд мэдрэгджээ

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл ойр ойрхон давтамжтай болж байгаа нь аюултай болохыг онцгой байдлынхан болон эрдэмтэд сануулж буй. Тодруулбал, Хөвсгөл Дундговь аймагт өнгөрсөн шөнө 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Энэ талаар ШУА-ны Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Батсайхан хэлэхдээ “ОХУ-д  Улаанбаатарын цагаар энэ сарын 14-ны 00:19 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Улмаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас баруун зүгт 59 километрийн зайнд 3.8 магнитудын газар хөдлөлт боллоо. Мөн шөнийн 03:46 цагийн орчимд Дэрэн суманд 3.5 магнитудын газар хөдлөлт болсон. Гэхдээ магнитуд нь харьцангуй сул байсан учраас Улаанбаатар хотод чичирхийлэл мэдрэгдээгүй” гэлээ. Сануулахад, энэ сарын 8-ны шөнийн 00.54 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэдэг газарт таван магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ нь   Улаанбаатарт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл болсон билээ. Үүнээс хойш дахин газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж