Цельсийн 50 градус хүрч халах өдрийн тоо нэмэгджээ | News.MN

Цельсийн 50 градус хүрч халах өдрийн тоо нэмэгджээ

Цельсийн 50 градус хүрч халах өдрийн тоо нэмэгджээ

Цельсийн 50 градус хүрч халах өдрийн тоо нэмэгджээ

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр цельсийн 50 градус хүрч халах өдрийн тоо 1980-аад онтой харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. 1980-2009 оны хооронд жилд дунджаар 14 удаа цельсийн 50 градус давж халсан байна. Гэтэл хэт халуун өдрийн тоо 2010-2019 оны хооронд жилд 26 удаа ажиглагджээ. Түүнчлэн энэ хугацаанд цельсийн 45 градус хүрч халсан өдрийн тоо дунджаар жилд 14 хоногоор нэмэгдсэн байна.

Хэт халалт нэмэгдсэн нь 100 хувь түлшний шаталттай холбоотой хэмээн Оксфордын их сургуулийн байгаль орчны өөрчлөлтийн институтын захирал Фриедерике Оттогийн тайлбарлажээ. Дэлхийн дулаарлын улмаас хэт халах үзэгдэл цаашид улам нэмэгдэх гэнэ. Хэт халалт нь хүн, байгальд аюултай төдийгүй зам, барилга, эрчим хүчний системд томоохон эвдрэл үүсгэдэг аж.

Цельсийн 50 градус хүрч халах үзэгдэл Ойрхи-Дорнод, Персийн булангийн орнуудад түлхүү ажиглагдаж байна. Үүнээс гадна өнгөрөгч зун Италид 48.8 градус, Канадад 49.6 градус хүрч халж, аюултай үзэгдэл болсон.

Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжилбэл ирэх 2100 он гэхэд хэт халалтад 1.2 тэрбум хүн өртөх судалгааг АНУ-ын Ратгерсийн их сургуулийн судалгаанд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж