Хөвсгөл, Дундговьд 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөв | News.MN

Хөвсгөл, Дундговьд 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл, Дундговьд 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөв

Хөвсгөл, Дундговьд 3.8 магнитуд хүчтэй газар хөдлөв

Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлтийн давтамжтай бүс нутагт амьдарч байгаа иргэдэд анхааруулга, мэдээг тогтмол хүргэдэг. Есдүгээр сарын 14-ний 00:41 цагт Хөвсгөлд, 03:46 цагт Дундговь аймагт 3.5-3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хоёрдугаар багийн Ламтайга гэдэг газар 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 00:48 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.

Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03:54 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй. Чичирхийлэл тухайн бүс нутагт амьдардаг иргэдэд мэдрэгдсэн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж