Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээслнээр өчигдрөөс эхлэн сахуу татран, томуу томуу төст өвчний вакциныг хийж эхэлжээ.
Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтын хувьд нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь нэгдүгээр тун, 70 хувь нь хоёрдугаар тун, сэргээх тун буюу гуравдугаар тунд найман хувь буюу 100 мянга орчим хүн хамрагдаад байгаа аж.
Иргэд гуравдугаар тундаа аль болох идэвхитэй хандаж, харъяа дүүргийн Өрхийн төвөөс мэдээлэл авч, дархлаажуулалтад өөрсдийн сонголтоор хандахыг тус газраас уриалж буй юм.
Холбоотой мэдээ