Нийслэлийн хэмжээнд өнөөдөр коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний байнгын болон явуулын нийт зургаан цэг ажиллана. Иргэдэд анхааруулахад, шинжилгээний цэгүүд 9:00-12:00 цагт ажиллах бөгөөд нэг цэгт 120-150 сорьц авах аж.
Харин дархлаажуулалтын суурин 40 цэг 9:00-17:00 цагийн хооронд ажиллахаар төлөвлөжээ. ЭМЯ-наас мэдээлснээр өнөөдөр 6706 иргэнийг дархлаажуулах юм байна.