Танилтай нь эмнэлэг бараадаж, танилгүй нь гэртээ эндэж байна! | News.MN

Танилтай нь эмнэлэг бараадаж, танилгүй нь гэртээ эндэж байна!

Танилтай нь эмнэлэг бараадаж, танилгүй нь гэртээ эндэж байна!

Танилтай нь эмнэлэг бараадаж, танилгүй нь гэртээ эндэж байна!

Covid-19 халдвараар өвдсөн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй “Энэрэл” эмнэлгийн гадна нас барсан харамсалтай хэрэг ердөө хоёрхон сарын өмнө гарч байв. Дөнгөж  35-тай залуу Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлэгт хандахад харъяа биш гэж адлаад анхан шатны тусламж ч үзүүлээгүйн улмаас амиа алдсан. Дүгнэлтэд "Хохирогч цар тахлын үеийн амьсгалын дутмагшилд орж нас барсан” гэж үхлийн шалтгааныг тодорхойлжээ. Тодруулбал, талийгаач цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь насаа алдахгүй байх боломжтой байв.

Уг нь тэр эмнэлэг  тусламж хүсээд ирсэн ямар ч иргэнд анхан шатны тусламж үзүүлэх ёстой. Гэтэл харин ч эсрэгээрээ анхан шатны тусламж авч чадалгүй эмнэлгийн гадаа нас барсан залууг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нь архи уугаад олон хоносон гэх мэтээр гоочилж байлаа. Энэ бол эрүүл мэндийн салбарын өнөөгийн үнэн төрх. Түүнтэй адил өчнөөн хүн гэртээ эмнэлгийн тусламж авч чадахгүй амь тавьж байна.

Иймэрхүү хүнд суртал одоо ч хэвээрээ төдийгүй бүр даамжирсан, цах тахлаар эмч нар бизнес хийж байгааг Шадар сайд С.Амарсайхан өөрөө мэдэгдсэн юм.  Тэрбээр "Цар тахлын үeд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс ашиг хонжоо харж, эмчилгээ оношилгоог бизнeс болгох байдал гаарч хэрээс хэтэрлээ. Ковидын үeийн эмнэлэг байгуулна, гүйцэтгэлээрээ санхүүжүүлж байшин барилга авъя, эм тариа бэлэн байна гээд өвчин зовлонгоор бизнeс хийдэг байдлыг ЭМЯ, нийслэлийн ЭМГ таслан зогсоо" гэсэн билээ.

Цар тахлаар далимдуулан эмнэлгийн салбарынхан маань зовлонг зоос болгож байгаа нь худал биш.

Жишээ нь, Covid-19 халдварын онош нь батлагдсан иргэн Д нь Баянзүрх дүүрэгт харьяалалтай ч Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Уг нь эмч нарын хэлдэг “харъяалал” гэх хүйтэн хөндий, албаны үгээр бол иргэн Д нь Баянзүрх дүүрэгт эмчлүүлэх ёстой.

Гэтэл харъяаллын бус эмнэлэгт очоод хэвтэж байна гэдэг нь танил тал тэнд үйлчилж байна гэсэн үг. Харин танилгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй нохой шиг гудамжинд нас барах юм уу гэртээ эмч ирэхийг хүлээсээр амиа алдана.

"Бид маш их ачаалалтай ажиллаж байгаа" гэх шалтгаанаар өрхийн эмнэлгүүд утсаа авдаггүй. Танил талгүй бол хэвтэх эмнэлэг байтугай үзэх эмч ч олдохгүй.  Эмнэлгийн салбарын энэ мэт танил тал, өнгө мөнгө харсан хандлагаас болж хэчнээн хүн гэртээ амиа алдсан бэ гэх асуулт тавигдахад хүрч байна.  Эмч, эмнэлгүүдийн танил талаа харсан, цар тахлыг бизнес болгож буйтай уг нь УОК болон ЭМЯ тэмцэх ёстой. Хэн хаана бизнес болгож байгааг илрүүлж, хариуцлага тооцох нь тэдний үүрэг. Гэтэл цар тахлаар бизнес болгож байна гээд УОК-ын дарга нь хэвлэлийнхэнд бухимдаад сууж байх жишээтэй.

ЭМЯ-ны өдөр бүрийн мэдээлэлд Covid-19 халдварын улмаас эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг суурь өвчтэй гэх. Гэтэл тэд суурь өчвнөөс болсон уу эмнэлгийн тусламж үйлчилгээг цагтаа авч чадаагүйгээс амиа алдсан уу гэсэн судалгаа алга. Байсан ч бараг нуугаад, дараад өнгөрөх биз. Батлагдсан халдварынхаа тоог дарж байгаа хүмүүс эмнэлгийн тусламж түргэн шуурхай авч чадаагүйгээс цар тахлаар амиа алдсан хүмүүсийг нуугаад өнгөрөх байлгүй.

Засгийн газар, Эрүүл мэндийн яам тахлын сураг чимээ сонстож эхэлсэн цагаас тэмцэж эхэлснээс хойш хоёр жил өнгөрчихлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл мененжмэнтгүй, уялдаа холбоогүй, ажилчид нь хүч тарамдсан, стандарт дүрэмгүй, эмнэлгүүд нь бизнес хийсэн байдалтайгаар өдөр хоногийг өнгөрөөж байна.

Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байсан ч дахин нэмж ор дэлгэхгүй гэж Эрүүл мэндийн яам  мэдэгдээд буй.  Хүн амын дунд Covid-19 халдварын Дельта хувилбар тархаж,  халдвар авсан хүний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ор эрээд олддоггүй эрдэнэ болж хүний амь  зоосны ч үнэгүй боллоо. Муугаар бодоход эмнэлгийн тусламж авч чадалгүй хүний амь эрсдэлээ гэхэд  “хавсарсан суурь өвчтэй”, “архи хэтрүүлэн хэрэглэсэн” гэх тайлбар төдий үгээр л талийгаачийг буруутгаад өнгөрнө.  Үүнээс л монгол хүний амь нас ямар үнэ цэнтэй вэ, эрүүл мэндийн салбарын өнөөгийн өнгө төрх ямаршуухан байна вэ гэдгийг харж болохоор. Өвдсөн хүмүүс гэртээ л тестээр өөрийгөө, гэр бүлээ оношилж, эмийн сангаас эм авч эмчилдэг болоод удлаа.

Өвчин хүндрэх эсэх нь эмч нарт огт хамаагүй, ор байхгүй, ачаалал хүрэлцээгүй гэх үгээр ам таглана. Үнэхээр ч ачаалал ихтэй, ор хүрэлцэхгүй байгааг ойлгож буй ч хөнгөн өвчтөнүүд нь танил талаараа түрий барин эмнэлгийн ор эзэгнээд хүнд өвчтөнүүдээ хөсөр хаясаар байх уу.

 Цар тахлын ийм л  гашуун цаг үед  танилтай нь амьдарч, танилгүй нь үхэж байна. Ийм жишиг хэдий болтол үргэлжлэх вэ? Улсын хэмжээнд өнөөдөр халдвар авсан хүний тоо 200 мянга давж, нас баралт 1000 гарч байгаа нь цөөхөн хүн амтай монголчуудын хувьд том тоо биш гэж үү. Цаашид тахалд хэчнээн хүнээ зуурдаар алдахыг хэлж мэдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-14 66.181.161.53

Ene tuiliin unen shuu. Nastai, hugshin hun bl tanilgyi bl emneleg avahgui bnle. Getel zaluuhan humus orond orood hevtchihsen bh jisheenii. MAN iin baiguulsan niigem ene shu

Avatar

У.Хүрэлсүх 2021-09-14 178.16.73.90

У.Хүрэлсүх, Сү.Батболд 2 санаатайгаар Монголд ковид тараасан. Нямхүү эмчийг шалгах ёстой шүү! Хүрэлсүх улс , эх орноосоо урвасан. Монголчууд минь мөн ч тэнэг, гэнэн байна даа. Ман, Ан-г 30н жил ээлжилж сонгоод л гонгиноод л байх юм. Хохь нь гэж хэлэхээр өрөвдөх юм. Болоогүй шүү! х*******н боол болгоно энэ Ан, Ман 2

Avatar

Зочин 2021-09-14 185.220.101.134

! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-14 66.181.184.149

Ene erguu Danhan tolgoitoi, Andlal nereer avilgal avsan sumiin jijuuree ogtsruulaacheee !!!! Ene uls oron svirlee !!!!!

Avatar

Зочин 2021-09-14 202.126.89.12

Дандаа муу амлаж, хар хошуулж байдаг дуракууд ш дээ.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.73.105

Ардчиллынхны шүтдэг барууны хүчирхэг орнуудад ковидоос болж нас барсан хүмүүсийн тоо харьцагуй их гэнэ. Тухайлбал АНУ-д 679, Англи Франц, Италь зэрэг оронд 100 гаас дээш мян, хүн амь насаа алдсан байна. Үүний нэг шалтгаан нь эмнэлгийн үйлчилгээ түргэн тусламж тэнд их үнэтэй, Тухайлбал АНУ-д түргэн тусламж нэг удаа дуудахад 1000 долл буюу 290 мян төгрөг, эмнэлэгт нэг өдөр хэвтэхэд 10 шахам мян долл үнэтэй.Гэтэл ядуус төлбөрийн чадваргүй,гэртээ нас барах тохиолдол их гэнэ.Бид энэ замаар явах юм уу

Avatar

Зочин 2021-09-14 103.57.92.70

Сонгуулиар бид нарт хайртайгаа гайхаад байдаг. Гэтэл сүүлийн үед олон тэрбумын хөрөнгө оруулалтаар боссон 4 эмнэлгийн 3 ийг төрийн нэрээр өөрсдөдөө үйлчилдэг, иргэдэд үйлчилдгүй болгосон байх юм. Энэ ариун явдал уу. Халдварт, хавдар, 3, 1 эмнэлгүүдийн ачааллыг мэдэхгүй байна гэж байхгүй шд. ш**** сэтгэл юмдаа. Бурхан өршөөг. Яг улстөрчид бол тусгай тусгай эмнэлгээ тоохгүй гадаад л явна шдээ

Avatar

Зочин 2021-09-14 107.77.209.145

Taniltai hundee iluu handah ni hunii yos. Gehdee zohion baiguulj baigaa Amarsaihand l hamag buruu baigaa . Chadvarguigee haruulaad mash udaj bna . Amarsaihan shig nuhduud l hun alj bna .

Avatar

Зочин:ТӨР ЛҮҮ ХОШУУ ЦОРВОЙХ ХЭРЭГГҮЙ. 2021-09-14 192.82.71.38

Өвчнөөр битгий улс төр хий. Эрүүл мэндийн байгууллагад шуналтай, ашиг харсан цөөн хүн бий биз. ГЭХДЭЭ ЭМ-ИЙН САЛБАРЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХАРЛУУЛАХ ГЭЖ БИТГИЙ ОРОЛД.ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЭД ЭДГЭРЭЭД ГАРСАН БҮХ ХҮН ЭМЧ СУВИЛАГЧ АСРАГЧ НАР ЯАЖ ХИЧЭЭЖ БАЙГААГ БИЕЭРЭЭ МЭДНЭ. Ер нь тэгээд хэнэггүй монгол зан л биднийг өвчлүүлж байгаагаас эмч нар бидний аманд вирус авчраад хийчихээгүй.Одоо зэрлэг каптализмын үед эрүүл мэндээ хувь хүн өөрөө л хариуцна.Бид ийм нийгмийг сонгосон. ТӨР ЛҮҮ ХОШУУ ЦОРВОЙХ ХЭРЭГГҮЙ.

Avatar

muu irgvv l** ve 2021-09-14 66.181.182.252

bitgii h*** ydaj covidiin testiig vnegui bolgojchij chaddaggui turuur bid yahiin ard tvmengiin duu hooloi bolj garchaad ard irged chin vhej bhad bitgii turluu orolts gne chi muu l***r min buunii nohoi holsnii bicheech min bitgii h*** za yu

Avatar

Зочин 2021-09-14 202.179.27.70

haldwar gerliin hurdaar nemegdej bn. bugd tusch bn.

Avatar

Зочин 2021-09-14 203.91.115.47

Би танилгүй, бас МАН-ын гишүүн биш. Гэхдээ намайг авч эмчилсэн. Эмч сувилагчид бол үнэхээр байдаг чадлаараа ажиллаж байна лээ. Эмчлүүлсэн хүн л үүнийг ойлгоно. Одоо яалт ч үгүй халдварын тоо хэт ихсээд орны хүрэлцээгүй болоод байна л даа. Тэгэхээр өвдөөгүй байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд өөрийгөө л сайн хамгаалаарай гэе дээ. Би маш сайн хамгаалдаг байсан боловч нэг газарт орж хоол идээд л халдвар авчихсан. Гадуур вирусын тархалт үнэхээр их байгаа юм билээ.

Avatar

Зочин 2021-09-14 122.201.22.103

Худалч хар хог.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.85.28

Олон хүүхэд өвдөж байн
Цахимаар оруулачээ

Avatar

aytaihan ym surchiildaa s** 2021-09-14 66.181.182.252

tsahimaar ym surdag ym bol bisheshdee bolovsrolgui haranhui bvdvvleg niigemiig ulam l dorduulah geed bh ym ymr oiriin bodoltoi ym be

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.241

Эцсийн бүлэгт өвчин туссан хүний л хохь шүүдээ, юундаа гоншигнох билээ. Эмнэлэг, эмч гэдэг нь өвчин дээр үндэслэсэн бизнес хийж байгаа хүмүүс.

Avatar

irgen 2021-09-14 64.119.26.41

heden vitamin neg em uguud gerte bai geel yawuulj bn leeshdee ugasa tegsne tandalt gej 1 uda zalgaj gaigu yu ch gej bh shig. Mongol uls irgendee ingej handaj bgaa n uneheer uruwdultei. 3 han say l geed bdag tegsen hernee udurt 10 10 aa uheed l bdag hetsuu yum daa

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.175

Хаа газар л ингэж байгаа ш дээ. Герман ч адилхан Монгол ч адилхан. 20 хувь нь л хүндэрнэ. Бусад нь ханиад шиг өнгөрнө. Чи тэгээд яамаар байгаа юм. Хүнд өвчтөнүүдэд шавар хаамаар байсан уу?

Avatar

Зочин 2021-09-14 66.181.169.162

Ийм нийгэмд өөрөө өөртөө найдхаас өөр арга байхгүй угаасаа энэ нийгэм ялзраад олон арван жил болж байна гайхах юм алга.

Avatar

Зочин 2021-09-14 103.229.122.186

МАН гишүүн биш бол бүүр хэн ч биш болжээ

Avatar

Жаргал 2021-09-14 103.26.193.191

Мөнгөгүй,танилгүй бол Монгол хүн нохойноос долоон дор болжээ…Хүмүүс минь яандаа!!!!!!!!!!

Avatar

1 2021-09-14 202.126.92.60

шинж тэмдэг илрээд өрх рүүгээ мэдэгдэхээр одоо бид нарт мэдэгдэх ямар ч шаардлагагүй, бид нар ямар ч арга хэмжээ авч чадахгүй, бид нарт шинжилгээ авах тест байхгүй дууссан гэж шууд л хэлж байх юм. Одоо ингээд үхвэл үх өөрсдөө мэд гэсэн үг үү

Avatar

geed duulj unshaarai 2021-09-14 103.229.120.233

MAHdaj yawnaa huu

Avatar

Иргэн 2021-09-14 202.126.88.184

Нэг эмч өдөрт 90өвчтөнгийн өвчний түүх бүх хүнээ үзнэ.шинжилгээнд хамруулна.эмчилгээгээ бичнэ.хүнээ зөөвөрлөхөд.хүнд өвчтөнөө шилжүүлнэ.хүнд хүнээ байнга эргэж үзнэ харна.бүх авч хөнгөн чагнаж үзэж гаргалгаа авсан эсэхийг чагнаж гэрэлд харуулна.өвчтөнгүүд хүний өмнөөс өвчин авсан юм шиг аашилж дарга нарт хов хүргэнэ.дээрээс дарга сайдаар дарамтлана.сэхээнд бгаа өвчтөнөө дийлэхгүй бхад зүгээр бгаа юм шиг хэл ам хийнэ.ямар хэцүү орчинд ажиллаж хүний амь аврах гэж зүтгэж бна бодооч

Avatar

Эмч 2021-09-14 202.126.88.184

Аль ч оронд өвчлөл их бна.харин төр засаг бүр 3р тун вакцин хамруулж бүх эм тариаг улс дааж бна.энэ манай эдийн засагт бас нөлөөлж бгаа.харин ч ийм төр засагтаа баярлаж байх хэрэгтэй.ландаа төр засаг эрүүл мэндийн салбартаа муулж өдөж үхэх болхоор эмнэлэг эмч шиг хэрэгтэй хүн байхгүй.завгүй гэртээ амрах завгүй ажиллаж бгаа эмч нараа хайрлаж урам өгч бх хэрэгтэй.нэг эмчид бараг 90 өвчтөн оногдож бна.хүнд бна хөнгөн бна.шөнө нойргүй яваа эмч нараа өрөвдөж хайрлах сэтгэл бидэнд байх ёстой хүн чанар

Avatar

Зочин 2021-09-14 202.126.89.44

Одоо бол анхан шат буюу өрхийн эмнэлэг дээр л бүх асуудал бна.өвчтэй өөрөө оношлуураа аваад ковид туссанаа хэлээд бхад заавал заавал өөрсдөө тавина дахин ав гэх, эсвэл багцаа авья гэхээр дууссан 5 хоногийн дараа ир гэх мэт зөндөөн хүнд суртал ялгаварлан харьцах гээд асуудлууд болоод аль ч шатны шуурхай штабд гомдоллоод хэрэг алга.Багуын эмийг бол завшаад бх шиг дээ.5 хоног өөрийнхөө мөнгөөр аваад уугаад гайгүй болоод дахин өрхийн эмнэлэш рүү очихгүй.харин9 өрхийн эмнэлэг бидний регисррийн мэдэж

Avatar

Зочин 2021-09-14 122.201.26.3

Цар тахал манай анагаахын салбарын үнэн дүр төрх, байгаа байдлыг тодхон харууллаа. Одоо хүн өөрөө өөрийгөө л бодож халдвар авчихгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Үүний тул халдвар хамгааллын дэглэмээ сахих, олон хүн цугларсан газраар явахгүй байх хэрэгтэй. Харамсалтай нь олон хүн цуглах арга хэмжээнүүдийг эрх баригчид тасралтгүй зохион байгуулж тэдгээрт өргөнөөр оролцохыг уриалж байна. Тухайлбал, Барилга Експо 2021, Номын баяр, ICT 2021 г.м арга хэмжээнүүдийг нэрлэж болно.

Avatar

зочин 2021-09-14 202.55.188.106

Эрүүл мэндийн системд алдаа оноо хоеулаа бий. Чадлаараа хичээж ажиллаж байгаа нь дийлэнх нь дээ. Хувь хүний хариуцлага энэ цар тахлын үед хамгийн чухал нь нь. Та өөрөө аминдаа арчаатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад явах юм бол эрсдэл бага л байна. Үгүй бол мянган сайн эмнэлэг байгаад нэмэргүй шүү

Avatar

Зочин 2021-09-14 24.17.94.42

Yaj archaatai bailaa geed l hajuud chin archaagui hun hamt baival tegeed l duusaa yun virusiig hyanaj boldog met bodoh yum. Tim yum baihgui.

Avatar

Зочин 2021-09-14 202.21.108.45

Эмнэлгийн үүдэнд яаж ийгээд очих хэрэгтэй. Үүдэндээ дахиад хэдэн хүн үхүүлэхнүү харцгаая.

Avatar

Нямбуу 2021-09-14 124.158.66.198

Бодит байдлыг яг үнэн зөвөөр бичиж ээ

Avatar

зочин 2021-09-14 202.9.46.62

Тэр аяараа авилгал хээл хахууль өнгө мөнгөнд живсэн хувийн улсын эмнэлэг ялгагдахгүй нэгдэж нийлчихсэн үг хэлэх эрх чөлөө гэж бөөн хэрүүл хэл амаар өвчигнөсөн засгийг ажлыг хийлгэхгүй ялзарч бна

Avatar

Зочин 2021-09-14 192.82.88.96

Зэрлэг капитализмд танил шийддэг биш байхаа, энэ бол зөвхөн монголд

Avatar

zochin 2021-09-14 103.111.68.3

Зэрлэг капитализм гэдэг нь энэ дээ.

Avatar

Зочин 2021-09-14 202.21.109.75

КОММУНИЗМИЙН ҮЕД БАС ТИЙМ БАЙСАН

Avatar

Зочин 2021-09-14 122.201.22.103

Худалч. Тэр үед эмнэлэг хоосон шахуу байсан юм. Хүмүүс эрүүл байсан

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.175

Шаана биз. Өвчлөл маш их байсан. Халдварт өвчин бүр ч их. Эмнэлэгт хэвтсэн хүн шприцний шар тусдаг, дотоод халдвар авдаг байлаа. Баргийн өвчнийг оношилж эмчилж чаддаггүй, нээлттэй хагалгаа хийдэг, шархаа даалгүй үхдэг байлаа. Монгол хүн түүхэндээ одоо л хамгийн урт насалж байна.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.67.204

ОЮУНЭРДЭЭН ХЭДЭН ТӨГРӨГ ХЭНИЙ ЯМАР ДАНСАНД ХИЙЖ БАЙЖ ХЭВТЭЖ БАЙГАА ВЭ

Avatar

А 2021-09-14 122.201.24.80

Танилгүй бол эмнэлэг хэвтэж чадахгүй байдал одоо бүр гаарсан байналэ. Хагас сая.р л хэвтсэн гэж байналэ АТГ айгаад шалгаж чадахгүй биз бодвол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж