Онцлох эшлэлүүд: Эрх баригчид эдийн засгаа сэргээх талаар юу хэлэв | News.MN

Онцлох эшлэлүүд: Эрх баригчид эдийн засгаа сэргээх талаар юу хэлэв

Онцлох эшлэлүүд: Эрх баригчид эдийн засгаа сэргээх талаар юу хэлэв

Онцлох эшлэлүүд: Эрх баригчид эдийн засгаа сэргээх талаар юу хэлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт  өчигдөр  /2021.09.13/  Төрийн ордонд зохион байгуулагдсан. Энэ үеэр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна. 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

  • Цар тахлыг хохирол багатай даван туулж, эдийн засгийн сэргэлтээ эрчимжүүлнэ.
  • Төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын нягт үр дүнтэй нэгдмэл хамтын ажиллагаа харилцан ойлголцол чухал байна.
  • Стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлнэ.
  •  Экспортын чиглэлтэй боловсруулах үйлдвэрүүд барьж, ажлын байр олноор бий болгоно.
  • Үйлдвэрлэгч, экспортлогч улс болно.
  • Ажилдаа эзний ёсоор хандаж, хийрхсэн улс төр, хэрүүл тэмцлээс ангид байж, бүх шатны төрийн байгууллагын хүнд суртал, дарамт шахалтыг халж, сахилга бат, дэг журмыг чанд сахиж, харилцан уялдаа холбоотой, мэдрэмжтэй, түргэн шуурхай, хариуцлагатай байх шаардлагатай. 
  • Ядуурлыг бууруулахад онцгой анхаарна. Ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болно.
  • Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж хамтран ажиллана. Тэдэнд тусалж, аливаа эрсдэлээс хамгаална.
  • Ажиллаж, амьдрах эрхзүйн таатай боломж нөхцөлөөр хангана. 

УИХ-ын дарга Г.ЗАНДАНШАТАР:

  • Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн шинэ загварыг  боловсруулна.
  • Covid-19 халдварын эрсдэл  шинэ боломжуудыг бий болгож байна. Эрсдэлийн сүүдэрт боломжийн гэрлүүд асч байна. Энэ нь дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хамтран ажиллах, технологийн дэвшлийг ашиглах буюу хөгжлийн шинэ боломжуудыг нээж өглөө.
  • УИХ хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.
  • Худалдаа аж үйлдвэрийн танхимын болон мэргэжлийн холбоодын тухай зэрэг 15 бизнесийн чиглэлийн хуулийг батална.
  • Төрийн хүнд сурталыг хална.
  • Төрийн албанд ёс зүй сахилга хариуцлагыг чангатгах дижитал шилжилтийг эрчимжүүлэх хуулиудын  шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

  • Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм.
  • Засгийн газар солигдох бүрд өмнөхөө үгүйсгэн зогсоодог байдал өнөөдрөөр дуусаасай.
  • Цаашид төр хувийн хэвшил бодит мэдээлэлд тулгуурлан хамтран ажиллах, эргэх холбоотой байх ёстой.
  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулна.
  • Өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжинэ.
  • Халамжаас татгалзана. Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон.
  • Төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх шинэчлэл хийнэ.
  • Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэл хийнэ.
  • Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулна.\
  • Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжүүлтийг шийдвэрлэнэ.
  • Төрийн албаны бүтцийг шинэчилж ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулна.
  • Бүгдээрээ гурав дахь тунгаа хийлгэж шинэ жилээ хамтдаа тэмдэглье.
  • Орхигдсон хөрөнгийн зах зээлийг эргэн сэргээнэ.
  • Төрийн худалдан авалтыг цахим хэлбэрт шилжүүлнэ.
  • Тендерийн хуулийг өөрчилнө.
  • Хууль батлах процессыг ил тод болгоно.
  • Эдийн засаг, худалдааны яам байгуулагдана.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

  • 2022 онд ямархуу чиг баримжаатай явах, мянганы бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх, гадны хөрөнгө оруулагчдыг татах, төсөв санхүүтэй уялдаж улс оронд хийх бүтээн байгуулалт, төр, олон нийтийн ажил явагдах учиртай.
  • Гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа хүмүүс энэ гол бодлогыг зөв ойлгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар эрэмбэлж хуваарьт оруулж явуулах ажлууд үлдэж байна.
  • Хувийн хэвшлийнхэнтэй ярилцаж бизнес, эдийн засгийг дэмжих, дотооддоо эв нэгдлийг хангаж зохион байгуулалтад орж, төрийн гурван өндөрлөг нэг зүгт харж, үүнийг дагаж төрийн албан хаагчид нутгийн захиргааны байгууллагууд бодлогоо явуулах нь төрийн нэгдмэл шинж. Энэ бол итгэлцэл гэсэн үг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-14 202.9.40.51

Төрийн толгойд байгаа хүмүүсийн нэр хүнд унаад ирэхээр ажил явахаа больдог юм л даа. Хичнээн сайхан юм яриад нэмэргүй. Нэр хүндтэй, нэр цэвэр байвал ярьж буй үгэнд нь хүртэл хүн итгэнэ шүү дээ. Гэтэл манай 3- н өндөрлөгүүдийн нэр хүнд ямар билээ дээ? Ядаж байхад ерөнхий сайд маань саяхан маш муухай хэрэгт нэр нь холбогдоод сошиалиар жаал балбуулсан биз дээ. Түүнийг шалгуулж буруутай этгээдийг олж, өөрийнхөө нэрийг цэвэрлэж авах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-14 202.9.40.51

Манай төр дээрээсээ л ямар нэгэн хэл аманд өртдөггүй, нэр цэвэр, хийж буй үйлдлүүд нь ил тод ойлгомжтой, шударга, авилга хээл хахуульд орооцолдоггүй, зөв яриатай, зөв хандлагатай, гаргасан хуулиа ягштал мөрддөг, гаргаж буй хууль нь хоёрдмол санаагүй л байх юм бол Засаг төрийн нэр хүнд өснө, нэр хүнд өмсөхөөр ард иргэд хүлээн зөвшөөрч итгэнэ, итгэснээр хаа хаанаа хэрэгжиж нааштай үр дүнд хүрэх юм л даа уг нь. Бодоосойдоо.

Avatar

Зочин 2021-09-14 185.220.102.254

===== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Зочин 2021-09-14 202.55.188.101

Төр хувийн хэвшлийн түншлэл гэж их ярих болж . Угтаа бол энэ нь улс төрчид өөрсдийн бизнесээ дэмжинэ гэж сонсогдоод бна. Төр ер нь түншлэх ёсгүй харин ч хууль эрх зүйн сайн орчин бүрдүүлж өгөөд аль болох хол байх ёстой

Avatar

ХЭДҮҮЛЭЭ ДЭЛХИЙД ГАРНААА 😆😆😆 2021-09-14 202.126.88.214

Хамаг Бийзнэсмээнүүд хийгээд Төр Засаг нь МЭРГЭН УХААНАА УРАЛДУУЛЖ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬСЫМ БИЗДЭЭ…..ИЙМ МУНДАГУУДТАЙ МОНГОЛ ГАЗАРДАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ 😆😆😆

Avatar

Zochin 2021-09-14 66.181.185.152

G.Zandanshatar gej durak Sakhal us dushman tsarailchikhaad kharkhaas nudend khuiten

Avatar

Зочин 2021-09-14 202.21.108.45

Фүк – 4 ийн 3
Данх – сөнөөө
Зандан – шарх. Гэсэн юм гэдээг.

Avatar

Зочин 2021-09-14 202.126.89.139

МХАҮТ-ын захирал Амартүвшин нь нээх Сонирхолгүй, Уйтгартай, Онц биш, Нуршуу Яриатай хүн юмаа.

Avatar

Зочин 2021-09-14 124.158.96.179

Тийм, урбанек Лхагважав ёстой супер ерөнхийлөгч байсан. Томчуулын хэн нь ч Д.Энхбат, Д.Жаргалсайхан, Бат -Үүл …… шиг оновчтой сонирхолтой ярьж чадахгүй ээ. Зүгээр л тэгнэ, ингэнэ …… гээд л сул үгтэй гэдэг нь…

Avatar

Зочин 2021-09-14 103.26.193.90

AJILA HIGECHEE HEDEN JIL YRIVDA

Avatar

Зочин 2021-09-14 64.119.16.193

ХЭДЭН ЖИЖҮҮРИЙН ҮГ, КОМУНИЗМЫН ҮЕИЙН ЛООЗОН, АРДЫН НАМ ЦААНАА НЭГ ХОЦРОГДСОН ОРКУУД, ШИНЭ СОРГОГ ЮМ БАЙХГҮЙ, ЧАДАХГҮЙ БОЛ САЙНЫГ ДУУРИАЛДА

Avatar

Зочин 2021-09-14 202.126.88.214

МЭРГЭН УХАААН ГЭДГИЙНШДЭЭЭЭ

Avatar

Зочин 2021-09-14 103.57.95.222

hooson yaria

Avatar

zochin 2021-09-14 122.201.23.226

uildverledeg,exportlodog,halamjaas tatgalzsan uls bolon gej olon jil yarilaa,zondoo sonsson..

Avatar

zochin 2021-09-14 122.201.23.226

olon jil yaridag uymaa yariad l bh uym..yadahnaa negiig ch gesen ehluulmeer uym

Avatar

Зочин 2021-09-14 66.181.161.115

Энэ хэдээс Оюун-Эрдэнийн хэлсэн хэдэн үг хэрэв хэрэгжүүлж чадвал тун дажгүй санаанууд байна!! Ялангуяа халамжаас татгалзах, хөдөөг хөгжүүлж УБ-ын төвлөрлийг сааруулах, төрийн өмчит үйлдвэрүүдийг өөрчлөх!!! Төрийн өмчит компаниудыг бушуу хувьчлах хэрэгтэй байнаа!! Тэгэхдээ танилтай зальтай мөнгөтэй хэн нэгэнд өгөх биш, харин хувийн хэвшилд сайн ажиллаж чадахаа харуулж нотолсон нэр хүндтэй том компанид хувьцааны 33 хүртэлх хувийг, бусад 66+ хувийг иргэдэд үнэгүй хувьчлах нь зүйтэй!!!!

Avatar

Зочин 2021-09-14 66.181.161.115

Хөдөө орон нутагт хүн амьдрах нөхцөлийг УБ-аас дутахгүй хэмжээнд хүртэл бүрдүүлэх ажлыг бодитой түргэн хиймээр байна!! Та нар сүүлийн 20 гаруй жил энэ тухай хий хоосон ярилаа!! Тэгэж байж УБ-ын төвлөрлийг сааруулах ёстой!! Аймгуудад татварын. хөнгөлөлт, чөлөөлөлт, цалингийн нэмэгдэл г.м. хөшүүргийг бодитой хэрэгжүүлмээр байна! Тэгвэл хүмүүс нутагтаа амьдрах болно!!

Avatar

Зочин 2021-09-14 122.201.24.238

Хэрүүлийн шавийг сайд Нямбаатараас эхлүүлэн дээрээсээ тавьж байгааг онцгой анхаарна уу? Бүх болохгүй бүтэхгүй зүйл дээрээ толгойдоо байна. Тэрбумын хулгайч нар их хуралд ичэхгүй нэр дэвшиж ТӨР ТҮҮНИЙГ БҮРТГЭЖ БАЙНА. ИЙМ БАЙХАД ЮУН ХӨГЖИЛ ЯДУУРАЛГҮЙ БОЛОХ ВЭ??????

Avatar

Зочин 2021-09-14 192.82.77.30

2017 оны 3-р сард 3-р цахилгаан станцын 250 мВТ-ын өргөтгөлийн тендер зарлагдаад компани шалгарсан.Гэтэл Хүрэлсүх гарч ирээд 2018.01.03 ны өдөр тендерийг хүчингүй болгосон.ҮЙЛДВЭР цахилгаан станц гэхээр л нүд нь хорсдог хүн шүү

Avatar

Зочин 2021-09-14 202.21.108.45

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт Оростой хамтарсан гангын үйлдвэрийг барих гэж байсныг ч Фүк гарч ирээд сүйрүүлсэн байдаг.

Avatar

Зочин 2021-09-14 124.158.96.179

Шүүх, хууль прокуророо хараат бус байлгах тухай….. Шилэн дансаа ил тод хөтлөдөг болох тухай ярихгүй юм. Хүн засагладаггүй, хууль засагладаг гэдгээ харуулаачээ. Энэ чинь л чухал шүү дээ. Шал худлаа тэгнэ ингэнэ …..гэж бүлтрэх хэрэггүй.

Avatar

Ажилчин анги 2021-09-14 103.212.116.22

хөдөлмөрийн нөхцөл хэвийн бус байхад хэвийн гэж дүгнээд байгаа хөдөлмөр магадлах комиссдоо анхааруулна уу. Ажилчин анги тэр тусмаа уул уурхайд 12 цагаар ажиллаж байгаа ажлын цаг нь өөрөө хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх явцад урт хугацаандаа хохирол учруулж бна. 10 Жил тасралтгүй өдөр шөнөгүй 12 цагаар уурхайн нүүрсний болон цахиурын шороо тоостой орчинд стрестэй ковидын нөхцөлд ажиллаж эрүүл мэндээр хохирч буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бусын 3-4-р зэрэглэлд оруулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-14 172.56.26.70

Масктай хоорондоо зайгаа барьж суух ёстой биш үү ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж