АНУ уруудаж, Хятад өгсөж байна | News.MN

АНУ уруудаж, Хятад өгсөж байна

АНУ уруудаж, Хятад өгсөж байна

АНУ уруудаж, Хятад өгсөж байна

Олон улсын геополитик, эдийн засгийн хүрээнд Хятад улсын амбиц, оролцоо нэмэгдэхийн хэрээр АНУ-ын нөлөөлөл буурч байна. Вашингтон ба түүний холбоотнууд Америкийн цорын ганц супер гүрний статус хязгааргүй, төвлөрөл нь мөнхийн гэсэн итгэл үнэмшилтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт дайсагнал үүсгэсэн. Өрнөдийн орнуудын цэргийн түрэмгийлэл, капиталист систем нь Хятадад дайсагнагч орнуудыг холбоотноо болгон хувиргах нөхцлийг бүрдүүлжээ. Зөвлөлт Холбоот улс нуран унаснаас хойш Вашингтоны хувьд дипломатч яриа хэлэлцээ дутмаг, илт түрэмгийлэл нь чухал нөлөөтэй байлаа. 30 жилийн дараа ялагчийн хараал яах аргагүй АНУ-г чиглэжээ. Өдгөө АНУ нь дотоодын тогтворгүй байдал болон Хятадтай хийж буй геополитик, гео-эдийн засгийн өрсөлдөөний дунд хавчигдсан байна.

Түүхч Альфред МакКой нь “Америкийн зууны сүүдрүүд” номондоо “Унаж буй хүчнүүд зөв зүйл хийж чадахгүй бол сэргэж буй хүчнүүд буруу зүйл хийж болохгүй” хэмээн бичсэн байдаг. Хятад улс эдийн засгийн тоглогчоос дэлхийн хүчирхэг тоглогя руу шилжсэн нь АНУ -ын геополитикийн уналттай давхцаж байна. Үүний нотолгоо нь, Афганистаны үйл явдал. Хэн нэгний үлдээсэн хоосон орон зайг өөр нэгэн нөхдөг нь байгалийн жам. Барууныхан Афганистаныг орхисноор Хятад болон түүний холбоотон болох ОХУ зэрэг орнуудад боломж хийгээд болгоомжлол төрүүлсэн. Тэд Талибаны засгийн газартай аль болох хурдан тохиролцож, зохицох шаардлага үүссэн. Талибаны засаглалд Афганистан хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй ч Хятад улс нь ихээр анхаарал хандуулж буй. Нөгөө талд Афганистан дахь Хятадын бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийг Талибан бүлэглэл нарийн ажиглаж байна.

Өнгөрсөн хугацаанд барууныханд итгэл алдарч, алсарсан олонх орнууд Хятадын “дагуул” болохыг олон хүн харсан. Югославаас салан тусгаарласны дараа хамгийн том ялагдагч нь Серби байсан. Харин Серби нь Хятадтай дипломат харилцаагаа өргөжүүлж, "бүс-зам" санаачилгын хүрээнд Бээжингээс хөрөнгө оруулалт татаж чадсан. Үүнээс гадна уул овоо шиг улсын өрнөөс болж Грек улс Европын холбооны хатуу хэмнэлтийн бодлогыг тэвчих шаардлагатай болоод байв. Энэ нөхцөл байдал нь Грекийн боомтод стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар Хятадад “бүс-зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал хэрэгтэй далайн гарцыг нээж өгчээ. Урт хугацааны хөрөнгө оруулалтын нөхцөл нь грекчүүдэд тааламжтай байдлыг үүсгэхийн зэрэгцээ Бээжинд харилцан ашигтай зүйл болсныг Сангийн сайд асан Янис Вароуфакис мэдэгдэж байв.

Латин Америкт, Вашингтонтой дайсагнагч Венесуэл, АНУ-ын капиталист системийн хохирогч болсон Аргентин орнууд Хятадтай гар барьсан. Венесуэлийн газрын тосны хамгийн том худалдан авагч, Аргентины худалдааны хамгийн том хамтрагч нь Хятад улс болсноор АНУ-ын нөлөөллийн бүсэд байр сууриа нэмэгдүүлжээ.

Бээжингийн дипломат байр суурийг эдийн засагчид сайшаахын зэрэгцээ Венесуэлийн эсрэг эдийн засгийн хоригууд, Фолклендын арлуудаас үүдсэн Аргентин, Их Британийн маргаанд Лондоныг дэмжсэн зэргийг буруушаадаг.

Ойрхи-Дорнодын хүчирхэг орнуудын нэг Ирантай цөмийн хөтөлбөрөөс үүдэн АНУ-ыэ дипломат яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон нь Хятад улсад Тегерантай харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгожээ. Улмаар Хятад улс нь Ираны эдийн засгийг шинэчлэхэд зориулан 25 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн ба энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэх чухал алхам юм. Үндэсний эрх ашгийг гүйцэлдүүлэх нь зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй. Өдгөө хил залгаа Афганистан улстай хоёр орныг холбосон гүүр босгох боломжийг эрэлхийлж байна.

Владимир Путины барууны интеграцчлалыг таслан зогсоох олон жилийн оролдлогын дараа Барууны гадаад бодлогын хамгийн том алдаа нь Орос-Хятадын стратегийн түншлэл болсон. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд гэдгийг нь эс тооцон тэдний стратегийн түншлэл нь худалдаа, газарзүй, цэрэг арми зэрэг олон салбарт чухал нөлөө үзүүлж байна. Энэхүү түншлэл нь Барууны хүчний хувьд зайлшгүй аюул заналхийлэл учруулж байгаа тул Хенри Киссинжер ОХУ, Хятадын хүч, нөлөөтэй эвсэх арга замыг илэрхийлж байна. Хэдийгээр өнөөгийн нөхцөлд Хятадад давуу тал байгаа мэт боловч олон улс Бээжинд таагүй хандаж, Барууны холбоотнуудыг илүүд үздэг хэвээр байна. Иймээс Бээжин нь эдийн засгийн хүчээ ашиглан улс орнуудыг татах таатай нөхцлүүдийг санал болгож байгаа юм. Дээр нь АНУ ба түүний холбоотнууд уналтанд орсон байж магадгүй ч тэд хараахан дуусчихаагүй байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар АНУ-ын уналт нь богино эсвэл дунд хугацаанд л үргэлжлэх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-14 222.251.243.254

Сонирхолтой л юм. Хятад дотооддоо өчнөөн олон асуудалтай эргэн тойрны хил залгаа бүх улсуудтай газар нутгийн маргаантай, Улс төрийн элитүүд нь өнгөн дээрээ бүгд Ану -н эсрэг дүр үзүүлдэг боловч боломж нь олдвол бүгд барууны улсууд руу цагаачлах хүсэлтэй , хүн амын 80% нь өдрийн 10$ хүрэхгүй орлогтой , эрчим хүч нефтийн хангамж нь найдвартай биш улс шүү дээ!!!

Avatar

Зочин 2021-09-14 192.42.116.16

=== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Ex survaljiin shinjdeg Humun 2021-09-14 66.181.176.169

South Morning China Post chin Jack Ma CCP d buh yumaa aldsanaas hoish CCP giin ezemshil bolsonshd. CCP giin Uhuulagiig ter chigeeerni orchuulaad bichtsen baihiimaa. Ichimeer yum setguulch baij.

Avatar

Зочин 2021-09-14 202.21.113.238

aragui dee. ter nastai ovgoniig president bolgood zovoogood yu garhav dee

Avatar

Зочин 2021-09-14 64.119.16.193

э****з СЭТГҮҮЛЧИЙН МӨРӨӨДӨЛ

Avatar

Зочин 2021-09-14 174.246.195.70

х***а вирус тарааж амархан аргаараа дэлхийг эзлэх бн.

Avatar

Иргэн 2021-09-14 103.26.195.73

Хоёр хөрш маань улам хүчирхэг гүрэн болж бна. Бид дунд нь ухаантай байж зэрэгцэн хөгжихөө ямагт бодох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-09-14 107.117.172.17

Ямар юмных нь Орос-Хятадын түншлэл вэ….Орос улс одоо БНХАУ-ын түүхий эдийн хавсрага,нэг том агуулах л болсон шүү дээ

Avatar

Зочин 2021-09-14 107.117.172.17

АНУ бол бүх дэлхий….БНХАУ бол ердөө л хятад…..ялгаа нь энэ.

Avatar

Зочин 2021-09-14 202.21.127.170

Түй май шүү. х***а хэзээ ч америкийг давахгүй, Монгол зөвшөөрөхгүй.

Avatar

Зочин 2021-09-14 103.212.119.184

Дэлхийн 1, 2-р дайнаар Америкчууд асар их мөнгө хийж дэлхийн э/з-ыг атгах супер гүрэн болсон. Үргэлж тийм байлгах санаатай өнгөрсөн жилүүдэд бусдыг Ардчилал, Хүний эрх нэрийн дор үймээн самуун эзлэн түрэмгийллээр туйлдуулж, тэр зэргээрээ бас л өөрийн э/засгаа дэмжиж ирлээ. Нийт ард түмнээрээ боловсрол маш муу, асуудлаа үргэлж бусдын тархийг мөнгөөр худалдан авч шийддэг, улс төрчид нь бүгд лоббичид бүхнийг мөнгө шийддэг. Монголыг газрын зурагнаас олж чадах конгрессийн гишүүн ховор доо

Avatar

Зочин 2021-09-14 107.117.172.17

Орос ардын үлгэр…..

Avatar

Ex survaljiin shinjdeg Humun 2021-09-14 66.181.176.169

Orosuudiin uhuulagchidiin namtarand ortson baih shiv. Delhiin 1 -2 r dain America ulsaas bolj useegui bolohoor ingej shaahgui hogshoon. Tegeedch Delhiin 2 dugaar dainaas hoish America ulsli Delhiin togtsoloog buteesen ene ni delhiin tuuhend hamgiin hurdatstsai hun amiin hogjil, amidral deeshileh noxtsoliig buteesenshuude.

Avatar

Зочин 2021-09-14 202.126.89.139

WOW GREAT CHINA !!! BIG BIG CONGRATS !! 👏👏👏🌷🌷🌷

Avatar

ҮНЭН 2021-09-14 192.82.72.74

FUCKING DEVIL KIDS

Avatar

Xятадуудад зориулсан мөрөөдөл 2021-09-14 108.53.177.147

сурталчилгааг Монголд битгий түгээж бхй л даа Бидэнд хятадын ард түмнийг бодвол хяналтгүй илүү бодитой мэдээлнл нээлттэй шүүдээ

Avatar

GH 2021-09-14 64.119.25.106

USA HYTADIIIG HYNALTANDAA BAILGAH L HERGTEI DEEEEEEEE

Avatar

Зочин 2021-09-14 64.119.25.106

USA HYTADIIIG HYNALTANDAA BAILGAH L HERGTEI DEEEEEEEE

Avatar

ҮНЭН 2021-09-14 192.82.72.74

ХЯТАД МӨРӨӨДӨЛ

Avatar

Зочин 2021-09-14 66.181.186.124

Hyatadiig magtan duulah yam oldonguut demjleg uzuuleed baigaa yam uu,chi hyatadiin nuluund orson urvagch bish l yaqm bol iim teneg niitlel,,yamarch ach holbogdolgui yamiig end tendees olj niitleed bh shaardlagagui bidend uur medeh estoi,shaardlagatai yam mash ih bn,amerik muudchihval mongold muu,amerik muudlaa,hyatad saijirlaa geedgaihuulaad baigaa yam uu haashaa yam,naad usan tolgoidoo jaahan yam bodoj baisan chini deer bh shuu

Avatar

P 2021-09-14 67.161.146.209

Tiimees l CHINA nar zoriudaar Corona gargasan n oilgomjtoi.Fuck China

Avatar

Зочин 2021-09-14 202.55.188.36

China sonin China-gaa l magtana shuu dee oilgomjtoi

Avatar

Зочин 2021-09-14 202.9.46.15

ХИЙРХЭЛ НЬ СОЛИОРОЛД ХҮРСЭН УЛС ТӨРЧИД КОВИДЫГ ХОЛБООТНООРОО, ВАКЦИНЫГ ДАЙСНААРАА СОНГОЖ БАЙНА.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.73.105

АН-ын холбоотон нь ковид, дайсан нь вакцин гэж хэлбэл үнэнд их ойртохоор байгаа шүү

Avatar

Зочин 2021-09-14 66.181.161.115

news.mn сайт болж л өгвөл Америкийг муулах мэдээ нийтлэх албан ёсны бодлого баримталдаг болжээ??!!! Иймэрхүү амьсгалтай нийтлэлүүд энэ сайтад тогтмол гардаг болоод байгаа шүү!!! Гэтэл АНУ Монгол Улсыг энэ хүнд хэцүү цаг үеийг гэтлэн давахад нь байнга туслаж байгаа, саяхан гэхэд 350 сая $ тусламж олгохоор болсон. Өөр ямар улс ингэж бодитой туслаж байна вэ?? Орос уу? ОХУ гэхэд манай экспортын бараанд 40%-60% татвар ногдуулах замаар хяхан боож байгааг мэдэх үү, та нар??? Усан цахилгаан станц зогсоо

Avatar

Зочин 2021-09-14 103.212.118.39

ОХУЙ улс Монголд дандаа дайсагнана

Avatar

tenegt malaa 2021-09-14 202.55.191.130

orosiin hvcheer tusgaar togtnol olj abchihaad bitgii soliorood bai malaa. vhsen muu amerikuud chin bvr 1920 ond hyatadiin haraat nutag geed hvreend konsuliin gazar neehgui haalgan hotd neej 1986 on hvrtel tusgaar uls gej vzehgui elchin saidgui blaa ch dee. ter muu 350 sayiig mongo gej uu dee. afganstan gehed zobhon armiig zevsegleld 85 terbum dollar ogchee.niit 3 ih nayd dollar 20 jild teoristuud boloh afganstand ogjee. amerikuud siriin bosolgod 5 terbumiig gargaj , ukiraind sarnai h

Avatar

Зочин 2021-09-14 192.82.73.105

Монголчуудаа ,Орос хятад хоёр оронтой харьцахгүйгээр тэднийг үзэн ядаад амьдрах гээд үз. Манай зарим нөхөд баруун рүү хэт туйлширч хөрш орнуудаа үзэн ядах үзэл дэлгэрүүлэх зорилготой нь л ийм нийтлэл үе үе тавихад хүргэдэг биз . Уг нь бид аль аль талтай дайсагналцах зөрчилдөх биш, бусадтай хүндэтгэлтэй харьцах,аль ч оронтой найрсаг харилцаа,хамтын ажиллагаа хөгжүүлмээр.

Avatar

Зочин 2021-09-14 192.82.73.105

Хөрш орнуудад гаргах бараанд экспортын татвар өндөр гэж гомдолложээ. Энэ бол хоёр херш орноо үзэн ядагсадын л бүтээл гэж ойлгоод байгаа шүү. Хэрэв бид энэ хэвээр байгаад байвал байдал бүүр л муудах биз .Найдваргүй түншүүдтай ,харилцаагаа хязгаарлана гэж одоо улс орон бүр хэлэх болжээ.Үүний нэг том жишээ нь ОХУ-ын зүгээс Балтын орнууд,Украин, Молдав зэрэг орны эдийн засгийн чухал салбар, реэкспорыг бараг бүрэн хаасан явдал байна.

Avatar

Зочин 2021-09-14 202.179.21.221

China TALIBAN 2 naizlaad bgaam saihan haragdahgui bn shu!!!!
Nad shig mulguu hund KOVID 19 hyatadaas delhiigeer 1 tarsan. Kovidoo ustgaagui baij Taliban metyn terroristuudiig oogshuuleed. Burhan mini..

Avatar

Зочин 2021-09-14 66.181.178.123

Хэт их дайн самуунаар хөөцөлдөөд байвал хэтдээ задран унадаг болтой юм бишүү олон эзэнт гүрнүүдийн түүхийг хархад

Avatar

zochin 2021-09-14 103.111.68.3

Америк зүгээр л гадны улсад дайн хийж цэрэг суулгахгүй байхад л хүчээ авч тасархай хөгжинө. Цэрэг дайны зардалд асар их үргүй зардал гаргаж байна.

Avatar

Зочин 2021-09-14 202.55.191.130

zvgeer l dollar hevlej amidarch bgaa uls ch dee.amerik shig ortoi bol yamarch uls dampuuraad duussan za.. getel amerik ogt toohgui zvgeer nogoon tsaas hevlej taraaj l suunaa. amerikiin gadaad hudaldaa 700 terbumiin aldagdaltai bhad ogt toohgui oor uls bol dampuuraad duussan ch dee.. delhii niit amerik dollaraar hudaldaa hiij bui bolohoor iim daam bna.gehdee ene ih udaan vrgeljilehgui bololtoi do.amerikiin ediin zasagiig hyatad gvitsej bnaa..deer ni oros hyatad enhtheg iranuud hoorond

Avatar

Зочин 2021-09-14 207.183.244.30

Chadaj baigaa uymanad arga alga ni ter baih daa. Monol tugrugiig iim dollar shig bailgaj chadaagui bidnii hohi shuu dee. Mundag ard tumen yaj hugjihuu mednee.

Avatar

Зочин 2021-09-14 103.1.30.232

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж х***а нарт хэлмээр!! х***а вакцинаар үхээд л өвдөөд л үхсэн хүмүүсд зарсан х***а вакцины үмхий мөнгөөр эргүүлээд Монголчуупын тархыг угаахаа болиоч ямар ч ёс зүйгүй сайт.АНУ, Япон л чадах чанартай вакцин өөрсдөө худалдаж авч өгч хятадын хорыг бидэнд дарж өгөх гэж хичээж байна.

Avatar

РАВДАН 2021-09-14 66.181.161.84

ЮУ Ч ГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ. СҮРТЭЙ ГАРЧИГНААС ӨӨР ЮМ АЛГА!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж