АНУ уруудаж, Хятад өгсөж байна

Хуучирсан мэдээ: 2021.09.14-нд нийтлэгдсэн

АНУ уруудаж, Хятад өгсөж байна

АНУ уруудаж, Хятад өгсөж байна

Олон улсын геополитик, эдийн засгийн хүрээнд Хятад улсын амбиц, оролцоо нэмэгдэхийн хэрээр АНУ-ын нөлөөлөл буурч байна. Вашингтон ба түүний холбоотнууд Америкийн цорын ганц супер гүрний статус хязгааргүй, төвлөрөл нь мөнхийн гэсэн итгэл үнэмшилтэйгээр дэлхийн өнцөг булан бүрт дайсагнал үүсгэсэн. Өрнөдийн орнуудын цэргийн түрэмгийлэл, капиталист систем нь Хятадад дайсагнагч орнуудыг холбоотноо болгон хувиргах нөхцлийг бүрдүүлжээ. Зөвлөлт Холбоот улс нуран унаснаас хойш Вашингтоны хувьд дипломатч яриа хэлэлцээ дутмаг, илт түрэмгийлэл нь чухал нөлөөтэй байлаа. 30 жилийн дараа ялагчийн хараал яах аргагүй АНУ-г чиглэжээ. Өдгөө АНУ нь дотоодын тогтворгүй байдал болон Хятадтай хийж буй геополитик, гео-эдийн засгийн өрсөлдөөний дунд хавчигдсан байна.

Түүхч Альфред МакКой нь “Америкийн зууны сүүдрүүд” номондоо “Унаж буй хүчнүүд зөв зүйл хийж чадахгүй бол сэргэж буй хүчнүүд буруу зүйл хийж болохгүй” хэмээн бичсэн байдаг. Хятад улс эдийн засгийн тоглогчоос дэлхийн хүчирхэг тоглогя руу шилжсэн нь АНУ -ын геополитикийн уналттай давхцаж байна. Үүний нотолгоо нь, Афганистаны үйл явдал. Хэн нэгний үлдээсэн хоосон орон зайг өөр нэгэн нөхдөг нь байгалийн жам. Барууныхан Афганистаныг орхисноор Хятад болон түүний холбоотон болох ОХУ зэрэг орнуудад боломж хийгээд болгоомжлол төрүүлсэн. Тэд Талибаны засгийн газартай аль болох хурдан тохиролцож, зохицох шаардлага үүссэн. Талибаны засаглалд Афганистан хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй ч Хятад улс нь ихээр анхаарал хандуулж буй. Нөгөө талд Афганистан дахь Хятадын бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүдийг Талибан бүлэглэл нарийн ажиглаж байна.

Өнгөрсөн хугацаанд барууныханд итгэл алдарч, алсарсан олонх орнууд Хятадын “дагуул” болохыг олон хүн харсан. Югославаас салан тусгаарласны дараа хамгийн том ялагдагч нь Серби байсан. Харин Серби нь Хятадтай дипломат харилцаагаа өргөжүүлж, "бүс-зам" санаачилгын хүрээнд Бээжингээс хөрөнгө оруулалт татаж чадсан. Үүнээс гадна уул овоо шиг улсын өрнөөс болж Грек улс Европын холбооны хатуу хэмнэлтийн бодлогыг тэвчих шаардлагатай болоод байв. Энэ нөхцөл байдал нь Грекийн боомтод стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар Хятадад “бүс-зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал хэрэгтэй далайн гарцыг нээж өгчээ. Урт хугацааны хөрөнгө оруулалтын нөхцөл нь грекчүүдэд тааламжтай байдлыг үүсгэхийн зэрэгцээ Бээжинд харилцан ашигтай зүйл болсныг Сангийн сайд асан Янис Вароуфакис мэдэгдэж байв.

Латин Америкт, Вашингтонтой дайсагнагч Венесуэл, АНУ-ын капиталист системийн хохирогч болсон Аргентин орнууд Хятадтай гар барьсан. Венесуэлийн газрын тосны хамгийн том худалдан авагч, Аргентины худалдааны хамгийн том хамтрагч нь Хятад улс болсноор АНУ-ын нөлөөллийн бүсэд байр сууриа нэмэгдүүлжээ.

Бээжингийн дипломат байр суурийг эдийн засагчид сайшаахын зэрэгцээ Венесуэлийн эсрэг эдийн засгийн хоригууд, Фолклендын арлуудаас үүдсэн Аргентин, Их Британийн маргаанд Лондоныг дэмжсэн зэргийг буруушаадаг.

Ойрхи-Дорнодын хүчирхэг орнуудын нэг Ирантай цөмийн хөтөлбөрөөс үүдэн АНУ-ыэ дипломат яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон нь Хятад улсад Тегерантай харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг олгожээ. Улмаар Хятад улс нь Ираны эдийн засгийг шинэчлэхэд зориулан 25 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн ба энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэх чухал алхам юм. Үндэсний эрх ашгийг гүйцэлдүүлэх нь зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй. Өдгөө хил залгаа Афганистан улстай хоёр орныг холбосон гүүр босгох боломжийг эрэлхийлж байна.

Владимир Путины барууны интеграцчлалыг таслан зогсоох олон жилийн оролдлогын дараа Барууны гадаад бодлогын хамгийн том алдаа нь Орос-Хятадын стратегийн түншлэл болсон. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд гэдгийг нь эс тооцон тэдний стратегийн түншлэл нь худалдаа, газарзүй, цэрэг арми зэрэг олон салбарт чухал нөлөө үзүүлж байна. Энэхүү түншлэл нь Барууны хүчний хувьд зайлшгүй аюул заналхийлэл учруулж байгаа тул Хенри Киссинжер ОХУ, Хятадын хүч, нөлөөтэй эвсэх арга замыг илэрхийлж байна. Хэдийгээр өнөөгийн нөхцөлд Хятадад давуу тал байгаа мэт боловч олон улс Бээжинд таагүй хандаж, Барууны холбоотнуудыг илүүд үздэг хэвээр байна. Иймээс Бээжин нь эдийн засгийн хүчээ ашиглан улс орнуудыг татах таатай нөхцлүүдийг санал болгож байгаа юм. Дээр нь АНУ ба түүний холбоотнууд уналтанд орсон байж магадгүй ч тэд хараахан дуусчихаагүй байна. Зарим ажиглагчдын үзэж буйгаар АНУ-ын уналт нь богино эсвэл дунд хугацаанд л үргэлжлэх гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж