Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ | News.MN

Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ

Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ

Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилтийг нийслэл болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгажээ. Улмаар зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийг торгох, хариуцлагын гэрээг цуцлах зэрэг арга хэмжээ авсан байна.

Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, удаа дараа зөрчил гаргасан бол “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллаж буй аж. Тус ажлын хүрээнд өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 10-ны орой Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалтыг хийсэн байна.  Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах, цаг хэтрүүлэн ажиллах, олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр түр журам, “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчиж байгааг илрүүлжээ.

Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн гэрээг цуцалсан байна.

“Хариуцлагын гэрээ”-г хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагууд иргэдэд заалаар үйлчлэхгүй бөгөөд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох аж.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны есдүгээр сарын 11-ний 12:00 цагаас 12-ний 01:00 цаг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж  нийт 290 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулсан байна. Аж ахуй нэгжүүдэд нийтлэг гарсан зөрчлөөр нь ангилз үзвэл:

  • Хяналт шалгалтаар үйлчлүүлэгч хоорондын зай бариулаагүй, суудлын хүчин чадлыг хэтрүүлсэн, агааржуулалт хангалтгүй, гар халдваргүйжүүлэх бодисыг шаардлагатай газруудад тавиагүй, дууссан, халуун хэмжигч байхгүй, ажиллахгүй, халдваргүйтгэл хийгээгүй зэргээр Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 24,
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй, тусгаарлах өрөөгүй зэргээр Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 4,
  • Зөвшөөрлийн хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлсэн зэргээр Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан 6,
  • Караокений зориулалтаар ажиллуулсан зэргээр Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн  6,
  • Хүлээн авалт, цайллага зохион байгуулж бөөгнөрөл үүсгэсэн зэргээр Хариуцлагын гэрээ зөрчсөн 6 зөрчил тус тус илэрсэн.
  • Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 27-г газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-13 66.181.161.59

Мишээл экспо ямар ч агааржуулалтгүй орчинд олон хүн бөөгнөрүүлж байна. Амралтын өдөр үзэсгэлэн үзэхээр очиход бөгчим халуун ямар ч агааржуулалтгүй хэцүүхэн байсан

Avatar

Зочин 2021-09-13 103.212.119.101

Чаддаг нь хэдэн татвар төлөгч аж ахуйн нэгж ард иргэд юм . Эхлээд Нямбаатар гэгч цүнх баригч намчин долоогч шимэгч сайдын оронцогт арга хэмжээ ав . Хов яригч шүү бас

Avatar

Зочин 2021-09-13 103.212.119.101

130 ХҮН БӨӨГНӨРҮҮЛСЭН САЙД ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ЮМ БОЛОВ УУУУУ ?????

Avatar

Зочин 2021-09-13 103.212.118.79

Ийм байхад халдвар таралгүй яах вэ дээ. Оркууд ороод иржээ. Баар цэнгээний газрыг хаа. Зайлшгүй хэрэгцээ биш.

Avatar

zochin 2021-09-13 66.181.161.126

20.00 tsagaas hoish bugdiig ni haagaachee uvchinuu diilehgui neg heseg ni sunaj unaj bhad neg heseg ni niilj nargiad haldvar taraagaad bhiin tur gej bna uu

Avatar

Зочин 2021-09-13 195.254.134.194

!!!!!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Zochin 2021-09-13 64.119.25.78

orchin ueiin zaluuchuud ulun helbertsen eej aavshigaa mungu gej yavsan luivarchid garaad irjee. showdaj tenehees ur yum medehgui shine ueiin zaluuchuud garj irj bna. mongol muhuh bol ene zaluuchuudaas l bolj munhu

Avatar

Зочин 2021-09-13 66.181.188.103

Zarlaach malnuudaa

Avatar

Зочин 2021-09-13 202.179.15.130

130 хүний хүлээн авалт зохион байгуулсан сайдын Элит

Avatar

БҮТКҮҮЭЭ ТЭ БҮТКҮҮҮ...... 2021-09-13 202.126.89.139

МАНАЙ МОНГОЛЧУУД НЭЭРЭЭ ЯАНАА БҮТКҮҮЭН ТЭ БҮТКҮЭ….

Avatar

МАНАЙ АРД ИРГЭД ӨӨРСДӨӨ НЭЭРЭЭ Л БҮТКҮҮЭЭ ТЭ ⁉️ ХЭЗЭЭЧ БҮТКҮҮҮҮ...... 2021-09-13 202.126.89.139

Бүткүүээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж