Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ

Хүлээн авалт, цайллага хийсэн газруудын гэрээг цуцалжээ

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилтийг нийслэл болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгажээ. Улмаар зөрчил гаргасан аж ахуй нэгжүүдийг торгох, хариуцлагын гэрээг цуцлах зэрэг арга хэмжээ авсан байна.

Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд шилжсэн хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Үүнтэй холбогдуулан есдүгээр сарын 1-нээс эхлэн зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, удаа дараа зөрчил гаргасан бол “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллаж буй аж. Тус ажлын хүрээнд өнгөрсөн Баасан гариг буюу энэ сарын 10-ны орой Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалтыг хийсэн байна.  Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах, цаг хэтрүүлэн ажиллах, олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр түр журам, “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчиж байгааг илрүүлжээ.

Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн гэрээг цуцалсан байна.

“Хариуцлагын гэрээ”-г хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагууд иргэдэд заалаар үйлчлэхгүй бөгөөд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох аж.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны есдүгээр сарын 11-ний 12:00 цагаас 12-ний 01:00 цаг хүртэлх хугацаанд хяналт шалгалт хийж  нийт 290 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулсан байна. Аж ахуй нэгжүүдэд нийтлэг гарсан зөрчлөөр нь ангилз үзвэл:

  • Хяналт шалгалтаар үйлчлүүлэгч хоорондын зай бариулаагүй, суудлын хүчин чадлыг хэтрүүлсэн, агааржуулалт хангалтгүй, гар халдваргүйжүүлэх бодисыг шаардлагатай газруудад тавиагүй, дууссан, халуун хэмжигч байхгүй, ажиллахгүй, халдваргүйтгэл хийгээгүй зэргээр Covid-19-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 24,
  • Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй, тусгаарлах өрөөгүй зэргээр Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн 4,
  • Зөвшөөрлийн хугацаа дууссан, зохих зөвшөөрөлгүйгээр худалдаа эрхэлсэн зэргээр Тусгай зөвшөөрөл, батламжгүй үйл ажиллагаа явуулсан 6,
  • Караокений зориулалтаар ажиллуулсан зэргээр Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн  6,
  • Хүлээн авалт, цайллага зохион байгуулж бөөгнөрөл үүсгэсэн зэргээр Хариуцлагын гэрээ зөрчсөн 6 зөрчил тус тус илэрсэн.
  • Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 27-г газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж