ОХУ цэргийн сургуулилалт дээрээ шинэ роботуудаа ашиглав

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

ОХУ цэргийн сургуулилалт дээрээ шинэ роботуудаа ашиглав

ОХУ цэргийн сургуулилалт дээрээ шинэ роботуудаа ашиглав
Russian service members attend a ceremony opening the military exercise Zapad-2021 staged by the the armed forces of Russia and Belarus at the Obuz-Lesnovsky training ground in Brest Region, Belarus September 9, 2021. Picture taken September 9, 2021. Vadim Yakubyonok/BelTA/Handout via REUTERS

ОХУ болон хуучин ЗХУ-ын гишүүн байсан Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалтын хоёр дахь өдөрт Москвагийн шинэ байлдааны роботууд, тактикийн ач холбогдолтой сүүлийн үеийн автомашинууд оролцсон талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Энэ сарын 16-н хүртэл үргэлжлэх Орос, Беларусийн хамтарсан “Запад-2021” цэргийн сургуулилалт Украин, NATO-гийн зарим орны сэтгэлийг түгшээж байгаа билээ.

Сургуулилалт дээр Оросын цэргүүд алсын удирдлагатай, бөмбөг харвагч, пулемётоор тоноглосон Платформ-М байлдааны роботыг ашигласан аж. Нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ төрлийн техникүүдийг анх удаа ашиглаж байгаа нь энэ. Түүнээс гадна шинэ Сармат-2 байлдааны машинаар сургуулилалт хийсэн талаар эх сурвалжууд дурдсан юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сургуулилалтыг гадаадын ямар ч орны эсрэг явуулж буй үйл ажиллагаа биш хэмээн мэдэгджээ. Түүнчлэн тэрбээр холбоотнуудын хилийн ойролцоо NATO-гийн үйл ажиллагаа улам идэвхжиж буй үед Москвагийн хийж буй ухаалаг үйлдэл хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

ОХУ энэ сургуулилалтыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг боловч энэ удаагийнхыг Беларусийн удирдагч Александер Лукашенког дэмжиж байгаагаа харуулах давхар зорилготой хэмээн ажиглагч нар дүгнэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж