ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд Анатолий Антонов есдүгээр сарын 11-ний өдрийн уй гашууг хуваалцан, дурсах арга хэмжээнд оролцон, америкчүүдын зовлон, харуусалд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийллээ.
Эмгэнэлт үйл явдлыг дурсах арга хэмжээ энэ сарын 11-нд (Улаанбаатарын цагаар 12-нд) зохион байгуулагдаж, Нью-Жерси мужийн иргэд Оросын уран барималч Зураб Церетелигийн “Уй гашууны нулимс” хөшөөний урд цуглажээ.
Арга хэмжээнд нутгийнхнаас гадна Нью-Йоркоос ирсэн хүмүүс, Оросын Ерөнхий консулын газрын ажилтнууд оролцжээ. Түүнчлэн Антонов цугласан олонтой сэтгэгдлээ хуваалцаж, өнгөрсөн 20 жилийн турш хоёр орны эв санааны нэгдэл бэхэжсэн талаар ярьжээ.
Тэрбээр “Эмгэнэлт халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш руу хамгийн түрүүнд утсаар холбоо барьсан хүн бол ОХУ-ын Ерөнхийлөгч. Хохирогчдын дунд Оросын цагаачид, болон ЗХУ-ын харьяанд байсан олон иргэн байсан. Терроризм бол олон улсын нийтлэг дайсан. Иймд зарим хүмүүс ОХУ-ын эсрэг үзэл бодолтой байх нь зохисгүй. Орчин үеийн энэ харилцаа холбооны эрин үед тус тусдаа аюулгүй байх гэсэн оролдлогууд бүтэлтэй болохгүй. Терроризмыг зөвхөн олон улсын хамтын ажиллагааны хүчээр л дарах боломжтой” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT.COM