2,132,976 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

2,132,976 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 2,414,504,567 төгрөгийн үнийн дүн бүхий 2,132,976 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан Хөвөн" ХК (DAH +11.16%) болон "Монгол Базальт" ХК (MBW +11.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID -14.89%) болон "Дархан Нэхий" ХК (NEH – 12.37%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  36,139 ширхэг нэгж эрхийг нийт 29,912,953  төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 90 ширхэг үнэт цаасыг 1,200,000 төгрөг болон 7,800 ам.доллараар  арилжаалсан байна.

Компанийн бондын багцын арилжаагаад  9,692 ширхэг үнэт цаасыг 969,200,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 4.75 хувиар буурч, 46914.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,092,245,436,728.35 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж