Төмөр замаас 187 зөрчил илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Төмөр замаас 187 зөрчил илрүүлжээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын сарын 09-13-ны өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг томилогдон “Улаанбаатар төмөр зам” болон түүний харьяа байгууллагуудад ажиллалаа. Энэ үеэр Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хэрхэн дагаж мөрдөж байгаа эсэх, гамшгийн үеийн бэлэн байдал ямар байгааг шалгажээ. Уг шалгалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, Гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга дээд ахмад Ч.Намсрайжаваар ахлуулсан ажлын хэсэгт  тус газрын  дүүрэг хариуцсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч  нар хийсэн аж. Энэ хугацаанд нийт 61 объект,  210 айл өрхөд үзлэг шалгалт хийж, 187 зөрчил илрүүлэн 97 зөрчлийг арилгуулжээ. Мөн заавал биелүүлэх албан шаардлага 12, мэдэгдэл 12, зөрчлийн тэмдэглэл 10, санамж сэрэмжлүүлэг 520-ийг холбогдох албан тушаалтан болон иргэдэд хүргүүлж, 148 иргэнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга яриа хийж  ажилласан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж