"PUBG Mobile", "Dota 2" Азийн наадмын хөтөлбөрт багтав

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

"PUBG Mobile", "Dota 2" Азийн наадмын хөтөлбөрт багтав

"PUBG Mobile", "Dota 2" Азийн наадмын хөтөлбөрт багтав

Азийн олимпийн зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард Хятадын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй цахим спортын төрлүүдийг зарлалаа. Цахим спортын тамирчид Азийн наадамд "PUBG Mobile", "Dota 2", "Hearthstone", "League of Legends", "FIFA", "Street Fighter V", "Arena of Valor", "Dream of the Three Kingdoms 2" гэсэн найман төрөлд медалийн төлөө өрсөлдөх аж.

Спортын төрүүүдээ эрт зарласан нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгаа болохыг Азийн олимпийн зөвлөлийн техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам ярив. Мөн тэрбээр тэмцээнийг энгийн үзэгчдийн сонирхлыг татахуйц гайхалтай орчинд явуулах болно гэдгийг хэлэв.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотноо болсон Азийн олимпийн зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж