Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард нийт 14956 гэмт хэрэг бүртгэгдсэн | News.MN

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард нийт 14956 гэмт хэрэг бүртгэгдсэн

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард нийт 14956 гэмт хэрэг бүртгэгдсэн

Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард бүртгэгдсэн нийт 14956 гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл :
• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7599 буюу 50.8%-ийг
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4731 буюу 31.6%-ийг
• Бусад төрлийн гэмт хэрэг 2626 буюу 17.6%-ийг тус тус эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард бүртгэгдсэн 14956 хэргийг, Гэмт хэргийн төрлөөр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:
• Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12%-иар
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.6%-иар
• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 26.5%-иар тус тус буурсан бол
• Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4.1%-иар
• өссөн байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8 сард нийт 1.130.688 зөрчил шалгасан нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулбал 402.428 зөрчил буюу 26.2%-иар буурсан байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 1.130.688 зөрчлийг ангилан авч үзвэл:
• Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.2%-ийг
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.5%-ийг
• Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 4.6%-ийг
• Бусад төрлийн зөрчил 6.2%-ийг эзэлж байгаа бол
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 88.5%-ийг эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард бүртгэгдсэн 14956 гэмт хэргийг Бүсчилсэн байдлаар авч үзвэл:
• Орон нутагт Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь аймгуудад гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.
• Нийслэл хотын хувьд Хан-Уул, Багануур дүүрэгт гэмт хэрэг өссөн бол бусад дүүрэгт буурсан нь
• Өнгөрөгч 2020 оны мөн үетэй харьцуулбал 3044 хэрэг буюу 16.9%-иар буурсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард бүртгэгдсэн гэмт хэргээс албан тушаал, ашиг сонирхол, авлигын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал:
• Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 197 бүртгэгдсэнээс энэ онд 387 болж 96.4 %-иар
• Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 153 байснаас энэ онд 160 болж 4.6%-иар тус тус өссөн бол
• Авлигын эсрэг гэмт хэрэг 2020 оны мөн үед 20 байснаас энэ онд 6 болж 70%-иар буурсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний 8-н сард нийт 14956 гэмт хэрэг бүртгэгдсэнээс:
• Улаанбаатар хотод 9499 хэрэг буюу 63.5% нь
• Орон нутагт 5440 хэрэг буюу 36.4% нь
• Хилийн чанадад 17 хэрэг буюу 0.1% нь бүртгэгдсэн байна
Энэ нь өмнөх 2020 оны мөн үетэй харьцуулахад :
• Улсын хэмжээнд нийт 3044 хэрэг буюу 16.9%-иар
• Улаанбаатар хотын хэмжээнд 2108 хэрэг буюу 18.2%-иар
• Орон нутгийн хэмжээнд 939 хэрэг буюу 14.7%-иар буурсан бол
• Хилийн чанадад 3 хэрэг буюу 21.4%-иар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж