АНУ-ын шигшээ өнгөрөгч амралтын өдөр Нью Йорк –д Францын шигшээг 86-55 –аар хожиж удахгүй эхлэх ДА-ын өмнө сайн байгаагаа харууллаа. Энэ тоглолтонд багийн хашир туршлагтай тоглогч Chauncey Billups 17-н оноо авч жижиг тоглогчдоо манлайлсан бол хамгийн өндөр оноог Rudy Gay 19 –оор цуглуулсан байна. Харин Францын багаас Boris Diaw 15 –н оноо авч бусаддаа 40 –н хуваасан байна. Ийнхүү шинэ мөрөөдлийн баг европын шилдэг улсыг 31 –н онооны зөрүүтэй хожиж дасгалжуулагч үндсэн 12-тоглогчоо сонгоход илүү хялбар болжээ. Харин хамгийн хачирхалтай нь жижиг тоглогчид хасагдах магадлалтай байсан тус багаас Jeff Green болон JaVale McGee нарыг гэрт нь хариулсан нь ойлгомжгүй шийдвэр боллоо. Франц-тай хийсэн тоглолтонд Tyson Chandler төвийн байрлал дээр жинхэнэ төгс тоглолтыг үзүүлсэн нь дээр шийдвэр гархад нөлөө болсон байж болох талтай. Ингэснээр 13 –н тоглогч одоо нэгдсэн улсын бүрэлдхүүнд данстай байгаас энэ долоо хоногийн сүүлээр гэхэд нэгт нь захидал илгээх болно. Үүнд бэртэлтэй байгаа Минесотта –ийн довтлогч Kevin Lovе болон Russell Westbrook нарын аль нэг багтах бололтой. Westbrook –ийг Францын эсрэг тоглолтын 4-р үед сандал дээрээс нь ганц ч босгоогүй нь түүнд муу илгээмж ирэх магадлал өндөр болжээ.
Score studio.