Златан Лебронд хариуг нь барив | News.MN

Златан Лебронд хариуг нь барив

Златан Лебронд хариуг нь барив

Златан Лебронд хариуг нь барив

Дэлхийн хамгийн их үзэгчтэй хоёр том спортын төлөөллүүд энэ оны эхээр маргалдаад амжсан. АС Миланы зартай довтлогч Златан Ибрахимович тамирчдыг спортоо л хөөх хэрэгтэй гэсэн бол Лос Анжелес Лэйкерс багийн супер од Леброн Жэймс нийгмийн асуудлыг зүгээр өнгөрүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Энэ оны эхээр Златан "canal +" телевизэд өгсөн ярилцлагадаа “Би Лебронд дуртай. Тэр давхин давтагдашгүй онцгой нэгэн. Гэхдээ би тийм статустай хүмүүс улс төр ярихаар дургүй байдаг. Юундаа сайн түүнийгээ л хийх хэрэгтэй. Би хөлбөмбөг тоглохдоо шилдэг нь учир хөлбөмбөгөө л тоглодог. Би улстөрч биш. Хэрэв би улстөрч байсан бол улс төрөө л хөөнө. Хүмүүс алдартай болохоороо хамгийн эхэнд гаргадаг алдаа бол энэ. Миний хувьд улс төрийн сэдвүүдээс зайлсхийхийг илүүд үздэг. Хийдэг зүйлээ л хий. Эс бөгөөс буруу зүйл хийх эрсдэлтэй” гэж байв.

Златан Ибрахимович

Харин хариуд нь Леброн “Би болохгүй байгаа зүйлсийн талаар хэзээ ч дуугүй суухгүй. Бидний нийгэм дэх эрх тэгш байдал, тэгш эрх, арьс өнгөний үзэл, хэнд саналаа өгөх гээд бүхий л зүйлсийн талаар би өөрийн хүрээллийн хүмүүстээ хэлэх болно. Өөрийн платформоо ашиглан энэ дэлхий, энэ улсад өрнөж буй бүхий л зүйл дээр гэрлээ тусгана. Би насаараа спорт хөөнө гэж байхгүй шүү дээ. Би өөрийнхөө дуу хоолой, платформыг ямар хүчтэйг мэднэ. Шведээс юм яриад байсан залуугийн овог нь ч Швед биш шүү дээ. Тэр арьс өнгөний үзэл нутагт нь байгааг мэдэж л байгаа. Би үнэхээр боловсорсон хүний хувьд энийг ярьж байна. Магадгүй би спортын салбарт орсон буруу хүн байх. Учир нь би гэрийнхээ даалгаврыг хийдэг байсан юм шүү” хэмээн ярьжээ.

Тэгвэл өнгөрөгч Бямба гаригт “France Football” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Златан Ибрахимович “Бид улстөрч биш гэдгийг би хэлсэн. Улс төр хүмүүсийг хуваадаг. Харин миний ертөнцөд хөлбөмбөг хүмүүсийг нэгтгэдэг. Том ялгаа. Би дэлхийн дөрвөн булангаас ирсэн хүмүүстэй уулзаж байсан. Бид хүмүүсийг нэгтгэдэг. Улстөрчид хуваадаг. Спорт, улс төр бол хоёр өөр ангиллын зүйлс. Хэрэв чи ухаантай бол үүнийг ойлгоно. Миний улс төрийн карьер хөөх эсэх нь асуулт биш ээ. Харин юу хийж байгаа, юу хүргэхийг зорьж байгаа нь чухал. Хөлбөмбөгчид бид хайр, баяр баяслыг үйлдвэрлэдэг. Энэ ертөнцөд өөрийн улс төрийг авчрах шаардлагагүй. Би энд хүмүүст муу зүйл түгээх гэж суугаагүй. Бид энд хүмүүсийг нэгтгэх гэж, хайр, баяр баяслыг түгээх гэж ирсэн. Хамгийн гол нь бид спорт, хөлбөмбөг гэх мэт хамгийн сайн чаддаг зүйлээ хийх учиртай” гэжээ.

Златан Ибрахимовичийн эцэг, эх нь босни болон хорват хүмүүс байдаг бөгөөд Златаныг Шведед төрүүлжээ. Тэрбээр арьс өнгөний үзлийн талаар “Багадаа би өөрийгөө швед хүн гэж боддоггүй байлаа. Хүмүүс өөрөөр хандаж, шүүж, хардаг байв. Харин өнөөдөр би өөрийгөө 100 хувь швед гэж хэлнэ. Мэдээж, арьс өнгөний үзэл одоо ч бий. Дэлхийн хаа сайгүй л байна. Гэхдээ л бид дэлхий дээр хайр, баяр баяслыг түгээх гэж ирсэн. Хийдэг зүйлээ л хамгийн сайнаар нь хийх хэрэгтэй. Миний хувьд хөлбөмбөгөөр дамжуулан хайр түгээдэг. Ингээд л болоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-13 109.70.100.28

========== Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж