Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ” | News.MN

Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ”

Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ”

Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ”

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг алгадсаныхаа төлөө хэдэн сарыг торны цаана өнгөрүүлсэн Дамьен Тарел гэх эрэгтэйд “улс төрийн” үйлдэлд нь талархсан захиа хэдэн зуугаараа очсон гэнэ.

Дамьен Тарел  BFM телевизэд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч Макроныг алгадсандаа огтхон ч харамсахгүй байна. Би хүчирхийллийн эсрэг хүн хэдий ч түүнийг "жаахан" алгадчихсан. Гэхдээ Макрон хурдан эдгэрсэн байх аа” гэж ярьжээ. Өдгөө 28 настай тэрбээр энэ сарын 11-нд гурван сар хорих ялаа эдэлж дуусгаад суллагдсан аж.

Эргэн санавал зургадугаар сарын эхээр Эммануэль Макроныг ард иргэдтэйгээ гар барин мэндчилж байх үед нэгэн иргэн түүнтэй гар баримагцаа алгадаж орхисон билээ.

Тарел мөн өөр нэгэн радиод ярилцлага өгөхдөө “Тэр өдөр би зориуд Макроныг алгадах гэж очсон. Ардчилал гэдэг бол таван жил тутамд хүмүүсээ төлөөлж чаддаггүй хүнийг удирдагчаараа сонгохын нэр биш. Би хэрвээ тэр өдөрт эргэж очвол дахиад л Макроныг алгадах байсан. Би огт харамсахгүй байна. Торны цаана сууж байхад надад маш олон талархлын захидал ирсэн. Миний “улс төрийн үйл ажиллагааг” ямар олон хүн дэмжиж байгааг хараад би гайхаж, баярласан” гэж ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-09-13 109.70.100.28

**** Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

Шулмас 👹 2021-09-13 46.27.145.211

Макро бол хүүхэд байхдаа нөхөртэй байсан хөгшин хүүхэнтэй забхайрч гэр бүлийг нь салгасан бузар булай эр шулам шүү дээ 👹

Avatar

Зочин 2021-09-13 202.9.46.35

Оюун-Эрдэнийг алгадах юмсан

Avatar

Зочин 2021-09-13 192.82.73.105

Хүний эрхэнд халдаж, бүр төрийн тэргүүнийг алгадана гэдэг дэмжиж дэвэргээд, сонирхоод алдаршуулаад байх зүйл биш. Хөрөнгөтөн нийгэмд ёс зүй хүн чанар алдагдадгийн л нэг жишээ .Үүнийг улс төрийн тэмцэлдээ ашиглаж байгаагийн л нэг хэлбэр юм байгаа биз .

Avatar

Зочин 2021-09-13 103.14.37.6

үхсний чинь хөрөнгөтний нийгэм хэзээ хаана амьдарч байгаа малав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж