Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ”

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ”

Макроныг алгадаж шоронд орсон эрэгтэй талархлын захианд “булуулжээ”

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг алгадсаныхаа төлөө хэдэн сарыг торны цаана өнгөрүүлсэн Дамьен Тарел гэх эрэгтэйд “улс төрийн” үйлдэлд нь талархсан захиа хэдэн зуугаараа очсон гэнэ.

Дамьен Тарел  BFM телевизэд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч Макроныг алгадсандаа огтхон ч харамсахгүй байна. Би хүчирхийллийн эсрэг хүн хэдий ч түүнийг "жаахан" алгадчихсан. Гэхдээ Макрон хурдан эдгэрсэн байх аа” гэж ярьжээ. Өдгөө 28 настай тэрбээр энэ сарын 11-нд гурван сар хорих ялаа эдэлж дуусгаад суллагдсан аж.

Эргэн санавал зургадугаар сарын эхээр Эммануэль Макроныг ард иргэдтэйгээ гар барин мэндчилж байх үед нэгэн иргэн түүнтэй гар баримагцаа алгадаж орхисон билээ.

Тарел мөн өөр нэгэн радиод ярилцлага өгөхдөө “Тэр өдөр би зориуд Макроныг алгадах гэж очсон. Ардчилал гэдэг бол таван жил тутамд хүмүүсээ төлөөлж чаддаггүй хүнийг удирдагчаараа сонгохын нэр биш. Би хэрвээ тэр өдөрт эргэж очвол дахиад л Макроныг алгадах байсан. Би огт харамсахгүй байна. Торны цаана сууж байхад надад маш олон талархлын захидал ирсэн. Миний “улс төрийн үйл ажиллагааг” ямар олон хүн дэмжиж байгааг хараад би гайхаж, баярласан” гэж ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж