Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна | News.MN

Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна

Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна

Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор  “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт  өнөөдөр  /2021.09.13/  Төрийн ордонд болж байна. Энэ үеэр аж ахуй нэгжүүдийн төлөөлөл байр сууриа илэрхийллээ.


 АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХОЛБООНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ГАНБААТАР:

-Эдийн засгийг сэргээхийн тулд Аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсч байна. Долоо хоногт 3200 байцаагч явж, аж ахуй нэгжүүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуй нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн аж ахуй нэгж байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна.

“БУЯН” КОМПАНИЙН ЗАХИРАЛ  Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Улс орон даяар архидан согтуурч байна. Ажил хийх хүн алга. Цалингаа авна 2-3 долоо хоног архидаад алга болчихно. Архины онцгой албан татвар Герман улсад  гэхэд манайхаас  60  дахин их. Монголд хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Төрийн албан хаагчид  нь уулын аманд байрлах  амралтын газар согтуу хэвтэж байна. Үүнийг нэг тийш цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхлэе. Цар тахлаас дутахааргүй архидалт санаа зовоож байна.  Төр засаг үүнд анхаараач ээ. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Дараагийн асуудал  нь улсын төсөв бол хэмжээтэй. Нэг  айлын тогоо л  гэсэн үг. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Тэгсэн атлаа бүгд  ээжээр  ам руугаа хоол халбагадуулж иддэг.

Эргээд төсөв дээрээ нэмж байгаа зүйл алга. Тиймээс энэ жилийн төсвөөс эхлээд орон нутгийн төсөв батлахдаа 50 хувийг өөрсдөө татвараараа бүрдүүлэх цаг болсон. Монгол Улсын нэгдсэн төсвөөр бүх зүйлээ даалгадгаа боль.  Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй. Хөгжилд оролцдоггүй.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний  гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь  алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машин байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг.  Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга.  Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын  энэ хэмнэлээ өөрчлөх цаг болсон. 

АЖИЛЧДЫН ХОЛБООНЫ НЭГДСЭН ТӨВИЙН ЗАХИРАЛ Б.ГАНЗОРИГ:

-Аливаа байгууллагын амин чухал зүйл нь  ажилчид. Төр сүүлийн арван жил  ажилчин ангийг мартсан. Сүүлийн үед барилгын салбарт асуудал их үүсч байна. Төр засгаас үүнд анхаараач. Барилга дээр хүн эндэж байна.  Компаниудад хөдөлмөрөө шулуулж байна. Барилгын компанийн  захирал руу очоод цалин хөлсийг нь нэхэхээр хамгаалагч нарт нь зодуулдаг.  Компанийн захирлын өрөөнийх нь хаалгыг тогшсоныхоо төлөө  цагдаагийн байгууллагад хэдэн саяар нь торгуулдаг. Бүтээн байгуулалт хийнэ гээд ярьцгаадаг. Монголд үүнийг хийх ажилчин анги алга. Хийж чадддаг залуус нь Япон, Өмнөд Солонгос руу явчихлаа. Юм хийх гээд зүтгээд байгаа залуусаа боломжоор хангахад  төр засаг туслаач. Зарим нэг дарга нь монголчуудыг нийтээр нь архичин гэж цоллож байна. Олон дунд архи уудаггүй олон залуус бий. Монголчууд бүгд архинд живчээгүй байна. Энэ бол та нарын л бодол шүү. Бүгдийг нь архичин, ажилгүй, гуйлгачин гэж дуудах  нь өрөөсгөл. Ерөнхийдөө барилгын тендер цохьдог намын  сэтэр зүүсэн цүнх баригч нар Монгол Улсын бүтээн байгуулалтыг хойш татаж байгаа шүү.  Бүх тендерийг дундаас нь авч, мөнгийг нь зуучилдаг. Тендер авсан ч ажил нь явдаггүй. 

MCS ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ОДЖАРГАЛ:

-Монгол Улсын эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Ерөнхий сайдын үгнээс хөрөнгө оруулалтыг дэмжих нь гэж ойлголоо. Зэс, алт нийлээд хоёр  тэрбум ам.долларын экспорт хийдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төсөл хэрэгжиж л зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр хоёр  тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн экспортод ихээхэн нөлөөтэй салбарууд. Эдгээр салбарыг төрөөс дэмжих юм байна гэж ойлголоо. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг. Төрийн гурван өндөрлөг эдийн засгийн нэг цонхны бодлого явуулах болсныг баяртайгаар хүлээн авч байна.

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ П.БАТСАЙХАН:

-Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө.  Үүний дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ сорилтыг даван туулах үүрэг өнөө үеийнхэнд ирлээ. Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд хамаардаг. Үүнийг төр, хэвийн хэвшил хамтдаа хийх ёстой. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбийц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байв. Үүнийг бид нэн шинэ түүхээсээ харж болно. Богино хугацааны нэр төр хөөцөлдөн шийдвэр гаргаад, шийдвэрээ буцаах замаар ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд цөөн хүн иргэдийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхынх гэж андуурч байна. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна. Шинэ аргыг эрэлхийлэх боломж бидний өмнө байна. Та бүхний манлайлал дор төртэй хамтран ажиллахад бид бэлэн байна. Бидэнд цаг алдах алдах эрх байхгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Асуулт 2021-09-13 192.82.74.202

Төр, Хувийн хэвшил, Хөрөнгө оруулагч гэдэг сэдэвтэй хурал гэнээ. Хөрөнгө оруулагч нь хаана байнаа

Avatar

Зочин 2021-09-13 195.254.134.194

!! Шилдэг дотно клубт тавтай морил – – https://is.gd/f4011T

Avatar

ужууж 2021-09-13 43.242.243.67

Эрчүүд хуйгаараа ажилгүй байна. Ихэнх нь харуул нэртэй хэнд ч хэрэггүй мануулын ажил хийж байна. Үйлдвэр байгаад өдөртөө цалингаа авдаг ажлын байр байвал хэн дэл сул юм хулгай хийгээд явахав. Мөн гарцаагүй мөнгөгүй болсон хүн өдрийн хоол ямар ч байсан идчих, муу ч гэсэн дулаан хоног төөрүүлчих газрууд байх хэрэгтэй байна. Тэгвэл тэр хүн ажил хийх боломжтой болно. Тийм хэмжээний зардлыг гаргахад юу л болоо аж. Дүүрэг бүрт нэг нэгийг барих хэрэгтэй. Гэмт хэрэг ч буурна.

Avatar

ужуж 2021-09-13 43.242.243.67

Монголд цөөн төрлийн автомашиг үйлдвэрлэж, гадны машинд өндөр татвар тавих хэрэгтэй. ТЭр мөнгөө багтааж ядсан нь 3 дахин үнээр үнэтэй машин аваг. Харин ард түмэн ард түмнийхээ машиныг унаж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хямдыг нь бодоод хуучин машин их авчирч байна.

Avatar

хайран улс минь 2021-09-13 43.242.243.67

Б.Жаргалсайхан бухимдаад байгаа нь аргагүй. Бизнес хийж баялаг гараараа бүтээдэг хүн халаглахаар үрэлгэн, монгол улсын эдийн засаг өврөө нээчихсэн байна. Дэлгүүрээс авч байгаа барааны 80 хувьд гадаадын байна. Гадна архи шар айргийг хамгийн түрүүнд хориглох хэрэгтэй. За үнэтэй машин тэрэг бол тоймоо алдсан. 500 гаруй саяын машинууд хотоор дүүрлээ. Авилгал ямар байгааг энэ үзүүлэлт шууд харуулж байна. Тэгээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжие. Гадаад барааг багасгая. Үйлдвэрийн паркууд барья. Төмрийн

Avatar

Зочин 2021-09-13 66.181.181.174

ЗАХ ЗЭЭЛЭЭН ХАМГААЛ ТЭГЭЖ ЧАДВАЛ ДОТООДИЙН ҮҮЛДЭР ӨСНӨ ДЭГЖЭНЭ

Avatar

Зочин 2021-09-13 192.82.82.59

МХяналтын Хэдэн байцаагч нар нь юм л бол торгоно шийтгэнэ өөр гарц гаргалгаа зөвлөгөө байхгзй нэх л хууль журам ярьсан дээрээс дарга нарын гаргасан шийдвэр Ёо үнэндээ л хэлэх үг алга.
АЖИЛ ХИЙХ Зөвшөөрлөө ХУУЛЬ ЖУРМЫН ДАГУУ АВАХ ГЭХЭЭР ДАРГА НАРЫН ХУРАЛ НЬ ДУУСДАГГҮЙ БИЁ БИЁ РҮҮГЭЭ БӨМБӨГ ШИГ ШИДДЭГ. АЖЛАА Ч МЭДДЭГГҮЙ

Avatar

Зочин 2021-09-13 66.181.181.174

БАЙЦААГЧ НАР БОЛ ХАХУУЛЧ НАР ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2021-09-13 66.181.191.146

Ж.Оджаргал фсда юм болгон руу зүтгээд жаахан шуналаа татаарай

Avatar

Зочин 2021-09-13 66.181.161.97

Чи согтуу байна, харьж унт!!

Avatar

Зочин 2021-09-13 64.119.16.186

Монголын том компаниуд үнэн арчаагүй, дэлгүүр, түргэн хоол, вок, савангийн импорт хийж ЖДҮ-тэй өрсөлддөг. Экспорт, том төсөл хийх чадвартай 1 ч компани алга

Avatar

ok 2021-09-13 66.181.181.100

ард иргэд руу буруугаа чихэхээ боль, төрийн алба чинь авилгалаар дүүрцэн, наад яамдууд дээр чинь архидан согтууралт байгаа, ард түмэн бол ёстой мөрөөрөө байгаа, 76 гишүүнийх нь ажлаа хийдэг хүмүүс байхгйү, юу хийхээ мэддэгүй юмуу, эсүүл албаар ингээд таг дүмбэ оргиод суугаад байдаг баахн төрийн мөнгө авсан гишүүдтэй байхын, наад төрийн албаа хурдан цахимжуулж, хурдан шинэчл, өөр юм байхгүй, олон юм руу үсчээд байлгйү, зүгээр эхлээд наад авилгалтайгаа тэмц, дараа МУ аяандаа хөгжичихнө

Avatar

0000 2021-09-13 66.181.181.174

ТӨРИЙН АЛБА НАМ ДАГАЖ ТОМ ХУЛГАЙЧЫН БӨХС ДОЛООГЧ ТЭНЭГ ХАХУУЛЧ ХУЛГАЙЧ НАРААР ДҮҮРСЭН

Avatar

Зочин 2021-09-13 66.181.181.174

АРДЧИЛ ГЭДЭГ АРД ТҮМЭНД ТӨРИЙН ЭРХ БАЙХЫГ ХЭЛНЭ ӨНӨӨДӨР МОНГОЛД НАМ НЭРЭЭР СЭМ НЭГДСЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАРТ ТӨРИЙН ЭРХ БАЙНА ЩҮҮ ДЭЭ ИРГЭД МИНЬ УХААР ЗӨВ СОНГОЛТ ХИЙ

Avatar

Зочин 2021-09-13 103.57.92.160

Хувийн хэвшил гэж энэ хэдийг хэлэхгүй. Эд төрийн өмч, төрийн худалдан авалт, УИХ дээр сандайлж, жижиг бизнесүүдийг төртэй хавсайдаж устгадаг хүмүүс.

Avatar

Зочин 2021-09-13 66.181.161.77

MCS ын шуналыг дарах гэвэл Монголын баялаг хүрэлцэхгүй. Цар тахалаар хамгийн их ашигтай байсан нь энэ л компани.

Avatar

Зочин 2021-09-13 202.126.88.197

DAMPU ZASAG

Avatar

Зочин 2021-09-13 192.82.68.44

МSC нэг црнхоор нүүрс гаргах сониролтой тэр цонхыг нь өөрөө барьсан шилжүүлэн ачих терминаль нэртэй. Хандаггүй МОНОПОЛ

Avatar

Зочин 2021-09-13 202.21.108.162

МОНОПОЛ КОМПАНИ

Avatar

Зочин 2021-09-13 66.181.185.126

Насаараа шүүмжлээд,төртэйгээ адилхан поопроод юу ч хийхгүй байвал энэ Ганбаатар шиг улсаа шимэгчилж амьдарч болдог улс даа.

Avatar

Зочин 2021-09-13 66.181.179.186

Эндээс юу ч гарахгүй ""Ажил муудвал хурал , мах муудвал хуушуур" гэсэн онч үг байдаг даа Үүний оронд эдийн Засгийг богино хугацаанд өөд татах тухай түр хууль хэрэгтэй , УИХ-ын дарга тэр Ленин шиг сахалтай нөхөр чинь эдийн засагч гээ биз дээ ! Эд хий шаагилдаж байгаад л тарна

Avatar

Одоо Ард Иргэн бүр Хувийн Хариуцлагатай, Хувийн Сахилга баттай баймаар байна ‼️‼️ 2021-09-13 202.126.89.96

📌 2020-2021 ОНУУДАД ТӨРӨӨС АРД ИРГЭДЭД ОЛГОСОН ГАМШИГИЙН ҮЕИЙН ХАЛАМЖ, ТАТААС, ВАКЦИН, ХАТУУ КАРАНТИН 3 ДЭЭР НОЦОЖ, ҮЗЭН ЯДАЖ, УЧРЫГ НЬ ОЛЖ ЯДАН ЭСЭРГҮҮЦЭЖ ТЭНЭГЛЭДЭГЭЭ БОЛИМООР ЮМАА ОДОО !!! УЧИР НЬ ТӨР ЗАСАГ ГАМШИГИЙН ҮЕД ХИЙХ ЁСТОЙГОО Л ХИЙСЭН✔
📌 ХАРИН АРД ИРГЭН БҮР ХУВИЙН ХАРИУЦЛАГА, ХУВИЙН САХИЛГА БАТТАЙ БАЙЖ АЖЛЫГ ГОЛОЛГҮЙ ХИЧЭЭНГҮЙЛЭН ХИЙЖ ОРЛОГОО ЗӨВ ЗОХИСТОЙ ЗАРЖ ҮРЖ, НИЙГЭМДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙМААР БАЙНААА ‼️

Avatar

Зочин 2021-09-13 202.126.89.96

📌 АРД ИРГЭД ЮМ Л БОЛ НАЙР НААДАМ, БАЯР ТЭМДЭГЛЭЖ УУЖ ИДНЭ ГЭХЭЭР Л УУРГИЙН МОРЬ, ТАМЫН ӨЛСГӨЛӨН ЦАДДАГГҮЙ БИРД АЯТАЙ ААШИЛДАГАА БОЛИОСОЙ ОДОО ‼️
📌 ХҮҮХДИЙН МӨНГӨ НЭМЭГДСЭНТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ АЙЛ ӨРХҮҮД 7 ХОНОГ БҮР ГЭРТЭН АРХИДДАГ, ШОУДДАГ БОЛООД БАЙНААА ЯАНА ВЭ …‼️⁉️‼️⁉️

Avatar

Ттт 2021-09-13 66.181.161.26

Лам бөө баяр наадамд ч ёстой мөнгө хайрлахгүй дээ.

Avatar

Зочин 2021-09-13 202.126.90.23

Жаргалсайхан 30 жил хуцлаа өөрөө нэг их үйлдвэрлэгчүү зүгээр л хүний хөдөлмөр мөлжигч биздээ
компаниуд нь зах зээлийн ханшаар цалингаа өгдөг төр нь шудрага байж бизнест оролцдоггүй бодлогоо зөв тодорхойлоод цомхон чадварлаг аппараттай байвал хөгжинө
Монголчуудад тийм ухаан чадвар байхгүй учраас хятадын нэг хэсэг болоод явбал хамаагүй дээр амьдарчхана

Avatar

Зочин 2021-09-13 64.119.16.193

3 % ЗЭЭЛИИГ 3 ХАН ЖИЛЭЭР ӨГЧ БАЙГАА НЬ ДОРОМЖЛОЛ ЮМ. НЭР ТӨР ХӨӨСӨН БОГИНО ХУГАЦААНЫ ШИЙДВЭРЭЭ БОЛЬ Л ДО

Avatar

Зочин 2021-09-13 202.126.89.172

Hutsaa muu p***a

Avatar

Зочин 2021-09-13 202.126.90.127

Бизнесийг дэмжихэд хаалгатай хэдхэн компаэи аьдаг элдэв хөнгөоттэй зээл мэтээс илүү хэт олон зөвшөөрөл, байгууллагын эрх, түүнийгээ 2-3 жил болоод сунгадаг , том жижиг байгууллагын давхардсан олон шалгалт мэтийн авилгын эх үүсвэрээ зогсоож шинээр бизнес эхлэх боломжийг нээгээч. Ой тарья гэхэд л тусгай эрх авдаг тэнэг салбарын эрх аггаа боль

Avatar

Төр богино хугацааны нэр төр хөөцөлдсөн шийдвэр гаргаж байна 2021-09-13 192.82.91.204

СҮҮЛИЙН 30 ГАРУЙ ЖИЛИЙН МОНГОЛЫН ТӨРИЙН БОДИТ ҮНЭН

Avatar

ЗОЧИН 2021-09-13 202.126.89.219

MSC – MONGOLIAN CORRUPTION SYSTEMS ХА ХА ХА !!!

Avatar

Зочин 2021-09-13 103.212.118.79

MCS iin huchind nuursnii export chin zogschiholgui gelderch b. Undesnii hurungutnuud ene ulsiig hugjuulne.

Avatar

Ж.Онгар 2021-09-13 202.179.21.250

Ганц оновчтой санал хэлсэн нөхөр Ганбаатар /АӨҮХ/л байлаа. Харин ЕС Оюун-Эрдэнэ зөв бодлого ярьж бна. Бусад үг хэлсэн хүмүүс бодит амьдрлаас тасархай бна гэж хувьдаа үзлээ, уучлаарай

Avatar

Зочин 2021-09-13 66.181.189.10

Zuv tusgaj avbal chuhal ervvl sanaanuud olon l bna daa !Erhem TUR minee !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж