БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр Пёньян алсын тусгалтай шинэ далавчит пуужингаа өнгөрсөн долоо хоногийн сүүлээр амжилттай туршиж байгаа оносон гэнэ.
Пуужингийн туршилт энэ сарын 11, 12-ны хоёр өдрийн турш үргэлжилж, хөөргөх цэгээс 1500 км-ийн зайтай хилийн зурвасын дотор байндаа туссан байна. Пёньян тус туршилтаа тун амжилттай болсон хэмээн сайшааж, шинэ пуужингийн бүх техник шинж чанар, ялангуяа хөдөлгүүрийн системийн хүч, удирдлага, нарийвчлалыг баталгаажуулж чадсан хэмээн мэдэгджээ.
KCNA агентлаг энэ талаар “Шинэ алсын тусгалтай далавчит пуужин Хойд Солонгосын аюулгүй байдлыг хангах бас нэг чухал үр дүнтэй урьдчилан сэргийлэх хэрэгсэл болон бүтээгдэж, дайсны дайралт, цэргийн хөдөлгөөнийг таслан зогсоох чадвартай гэдгээ батлан харууллаа” гэж мэдээлсэн байна.
Өмнөх олон туршилтаас ялгаатай нь энэ удаагийн пуужингийн туршилтад Ким Жон Ун өөрийн биеэр оролцолгүй, оронд нь нам, цэргийн нэр хүндтэй албан тушаалтнууд хянасан аж.
Эх сурвалж: RT.COM CNN
Холбоотой мэдээ