18-аас дээш насны залуусыг III тунд хамруулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

18-аас дээш насны залуусыг III тунд хамруулж эхэллээ

18-аас дээш насны залуусыг III тунд хамруулж эхэллээ

Улсын хэмжээнд гурав дахь тунг эхлүүлснээс хойш 75 мянга гаруй  хүнийг дархлаажуулжээ. Эхний ээлжид зорилтот бүлгийн иргэдийг гурав дахь тунгийн вакцинд хамруулсан болсон өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдийг хамруулж эхэллээ.

Иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Вакцины  гурав дахь тунд Синофарм, Файзер вакцинаар дархлаажуулж байгаа юм. Дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдахын тулд иргэд вакцины бүрэн тунг авснаас хойш гурван сар өнгөрсөн байх ёстойг эрүүл мэндийн байгууллагаас сануулж буй.

Мөн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст гуравдугаар тунг тарихгүй гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж