Улсын хэмжээнд гурав дахь тунг эхлүүлснээс хойш 75 мянга гаруй хүнийг дархлаажуулжээ. Эхний ээлжид зорилтот бүлгийн иргэдийг гурав дахь тунгийн вакцинд хамруулсан болсон өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдийг хамруулж эхэллээ.
Иргэд харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад хамрагдах боломжтой. Вакцины гурав дахь тунд Синофарм, Файзер вакцинаар дархлаажуулж байгаа юм. Дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдахын тулд иргэд вакцины бүрэн тунг авснаас хойш гурван сар өнгөрсөн байх ёстойг эрүүл мэндийн байгууллагаас сануулж буй.
Мөн халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст гуравдугаар тунг тарихгүй гэдгийг мэргэжилтнүүд мэдээлсэн.
Холбоотой мэдээ