Дуучин Бритни Спирс олон жил үерхэж буй найз залуу Сэм Асгаритайгаа сүй тавилаа. Энэ талаар Бритни өөрийнхөө цахим хуудсанд нийтэлсэн дүрс бичлэгтээ сүйт залуутайгаа хосоор нь зүүсэн бөгжөө харуулж зарласан байна.
Өнгөрсөн 13 жилийн турш өөрийнхөө өмч хөрөнгө, амьдралыг захиран зарцуулах эрхийг аавтайгаа булаалдан зарга үүсгэж тэмцэлдсэний эцэст Бритни энэ онд шүүхэд ялалт байгуулсан билээ. Энэ хугацаанд тэрбээр Асгаритай гэрлэж, хүүхэд төрүүлэх эрхийг нь Жеми Спирс боож, хүчээр жирэмснээс хамгаалах аргууд хэрэглүүлж байсан талаар удаа дараа мэдүүлж байсан юм.
Харин өдгөө 27 настай хувийн дасгалжуулагч, жүжигчин Сэм Асгари дээрх дүрс бичлэгээс тусдаа өөрийнхөө цахим хуудсанд Бритниг үнсэж буй, сүйн бөгжөө харуулсан зураг нийтэлсэн байна.
Бритни, Сэм Асгари хоёр анх 2016 онд дууны клипний зураг авалтын үеэр танилцаж байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ