“Маргаашийн манлайлагчид” АПУ ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 100 оюутан шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.09.13-нд нийтлэгдсэн

“Маргаашийн манлайлагчид” АПУ ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 100 оюутан шалгарлаа

АПУ ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах манлайлагчдыг нээн илрүүлэх, тэднийг сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо. АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанууд нь “Тогтвортой Хөгжил”-ийн үндсэн суурь зарчим болох ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ, БАЙГАЛЬ ОРЧНЫ тэнцвэртэй хөгжлийг ханган, хамтын үнэ цэн бүтээхэд чиглэдэг билээ. Компанийн үнэт зүйлс, үзэл баримтлалтай уялдуулан 2021 оны Тогтвортой хөгжлийн бодлого, зорилтын хүрээнд нийгэмдээ сайн үйлс хийх, эерэг өөрчлөлт авчрах сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулж, тэдний өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг эрчимжүүлэхээр “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт 1500 гаруй оюутнууд өрсөлдсөн ба дараах шалгуурыг голлон баримтлан шалгарууллаа:

  1. Нийгэмдээ өөрчлөлт бий болгох ажил санаачлан хэрэгжүүлсэн, идэвхтэй оролцсон
  2. Суралцах хугацаандаа гаргасан амжилт
  3. Өөрийн зорилго, тэмүүлэл, ниймгийн хамгийн том асуудлыг харж буй өнцөг, түүнийг шийдвэрлэх санал, санаачлагыг илэрхийлсэн эссе бичлэг
  4. Нийгэмд тулгарч буй асуудлыг судалсан байдал, хэрэгжүүлэх боломжтой шийдлийг санал болгосон видео бичлэг

Өөрөөр хэлбэл АПУ ХК-ийн нэрэмжит уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг шалгаруулахдаа мэргэжил, курс харгалзахгүй бөгөөд нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, амьдран буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгмийн шийдлээ хүлээж буй олон асуудлуудад гарц гаргалгаа хайх чин эрмэлзлэлтэй байх, бакалаврын үндсэн ангийн оюутан байх, гэх мэт маш энгийн шалгуурыг чухалчиллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна уг хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, холбогдох сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах, АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох,  цаашлаад АПУ ХК-д ажиллах боломжтой болох зэрэг олон ач холбогдолтой юм.

Нийгмийн эерэг өөрчлөлтийг хамтдаа бүтээе!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж